ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 11 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажилласан.

Аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А\191 дүгээр захирамжийн дагуу “Аймгийн гамшгийн эрсдлийн тойм судалгаа”-ны ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хийгээд байна.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж аймгийн Засаг даргын 2019 оны А\214 дүгээр захирамжийн дагуу нутгийн захиргааны 10 байгууллагын 18 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Удирдлагын академитэй хамтран “Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд төрийн байгууллагуудын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан 50 мэргэжилтэн хамрагдсан.

Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр мэдлэг олгож, чадавхжуулах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдлага, дотоод аудит болон ёс зүйн асуудал хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулж, 35 байгууллагын 68 албан хаагчийг хамрууллаа.

Монгол улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/315 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2019 оны А/21 дүгээр захирамжийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах, аймгийн гамшгаас хамгаалах хүн, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангуулах, зорилгоор бэлэн байдлын үзлэгийг 05 дугаар сарын 06, 24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах 12 алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн 3 анги, тусгай зориулалтын 18 мэргэжлийн анги, 32 бүлэг, сайн дурын 3 хэсэг, 50 байгууллага аж ахуй нэгжийн 671 албан хаагч хамрагдсан.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 05 дугаар сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2 384 388.7  мян.төг төвлөрүүлэхээс, 2 459 298.5 мян.төг  төвлөрүүлж  103.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгэлтэй ХК-1, ХХК-282, ББН-5, ЗБН-10, Хоршоо-27, ОНӨҮГ-6, Салбар-68, Хадгаламж зээлийн хоршоо-1, Төсөвт байгууллага-57, Төрийн бус байгууллага-86, Шашны байгууллага-5, Сан-9, Олон нийтийн байгууллага-15, нийт хуулийн этгээд 572 байна.

Хувь хүний орлогын албан татварын  тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтын дагуу  татварын  хөнгөлөлт, чөлөөлөлтөд 595 иргэн хамрагдаж нийт 405 662.7 мян.төг олгохоос  70 хувь буюу  289 444.3 мян.төгрөгийг буцаан олгосон.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу зохион байгуулагдсан  2019 оны 05 дугаар сарын сугалааны  тохирлоор аймгийн хэмжээнд 160 иргэн 30000-100000 төгрөгийн хонжворын азтан болсон.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын 2972.8 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 3239.6 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгийн 203.6  сая төгрөгийн зарцуулалтын эрх төсвийн хуваарийн дагуу бүрэн нээгдэж төрийн сангийн гүйлгээ хэвийн явагдаж байна.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/177 тоот тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд Төрийн өмчит байгууллага-9, ХК-12, Хоршоо-2, Төрийн бус байгууллага- 3, ОНӨҮГазар-2, Банк бус санхүүгийн байгууллага-1, Нөхөрлөл-1, нийт 30 байгууллагад  шалгалт хийж зөвлөгөө өгч ажилласан.

Статистикийн хэлтэс:

2019 оны 04 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг бэлтгэж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 40, цахимаар 123 хэрэглэгчид хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэвэр

Төрөл 2018.05.24 2019.05.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1545 2826600.8 1689 3339183.4 144
2 Хөгжлийн бэрхшээлтэй 270 385816.2 313 340014.6 43
3 Тэжээгчээ алдсан 127 175982.4 126 180882.8 -1
4 Үйлдвэрийн осол 51 115177.8 54 80901.0 3
  Нийт дүн 1993 3503577.2 2182 3940981.8 189

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2018.05.24 2019.05.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 694 65792.2 444 56083.9
2 ЖБА тэтгэмж 184 242561.6 131 194279.6
3 Оршуулга 29 29000.0 27 194279.6
4 ҮОМШӨ-ХЧТА 20 24481.5 6 2494.5
5 Ажилгүйдэл 61 94918.8 86 182265.6
  Нийт дүн 988 456754.1 694 462123.6

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.05.24 2019.05.24
Шинээр 99 88
Мөнгө тушаасан 503 539
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 81861.9 118439.1

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Говьсүмбэр аймаг дахь хуульчдын холбоотой хамтран хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Про боно” өдөрлөгийг зохион байгуулж иргэдэд лавлагааг үнэ төлбөргүй олгож, 100 хүнд холбогдох хууль, тогтоомжуудаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Аймгийн  Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Прокурорын газартай хамтран Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 0425 дугаар нээлттэй хорих ангийн 120 хүмүүжигчид хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа  явууллаа.  Мөн  ганцаарчлан уулзаж өмгөөллийн туслалцаа авахыг хүссэн 20 хүмүүжигчтэй уулзан зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Монголын Хуульчдын холбоотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Орон нутгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий зохицуулалт”, “Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Сургалтанд 15 хуульч оролцсон.

Архивын ажлын  чиглэлээр:

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1991-2003 оны 15 хадгаламжийн нэгжийн 2177 хуудас баримтын 2259 заалт бүхий 12552 хүний нэр, 2259 байгууллагын нэр, 5755 газар зүйн нэр, нийт 2177 хуудас баримтыг цахимжууллаа. Архивын баримтаас 15 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн хэлтэс

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -45
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -61
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 28
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 3
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -0
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 0
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -5
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -24
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -8

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 7
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 53
  • Гэрээний бүртгэл –  35
  • Барьцааны гэрээний бүртгэл – 251
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -3

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 3
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -7
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -51
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 0
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар-156

Нийт 744 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Цагдаагийн хэлтэс

Тайлант сард 67 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 23 буюу 25.6 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнд гэмт хэрэг 11 бүртгэгдсэн нь 2 оор буюу 15.4 хувиар буурч, хөнгөн гэмт хэрэг 56 бүртгэгдсэн нь 21 буюу 27.3 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 28.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 31.2 хувиар өссөн байна.

Нийт 26 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 буюу 23.5 хувиар буурсан байна. Үүнээс 5 буюу 50 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь буурсан. Насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдоогүй байна.

Гэмт хэргийн улмаас 7 хүн нас барж, 37 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал нас барсан хүний тоо 5 буюу 2.5 дахин өсч, гэмтсэн хүн 4  буюу 9.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иргэн, хуулийн этгээдэд учирсан 69.0 сая төгрөгийн хохирлын 15 хувь буюу 10.350.000 төгрөгийг нөхөн төлүүлсэн

Тайлант сард 6862 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2395 буюу 53.6 хувь өсч 6758 иргэнийг 215333.5 төгрөгөөр зөрчлийн хэрэг нээж болон хялбаршуулсан журмаар 60 иргэнийг 23160.0 төгрөгөөр торгож, 34 иргэнийг баривчлуулж, 54 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 238 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 19 буюу 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шүүхийн шинжилгээний алба

Шүүхийн шинжилгээний албанаас хэргийн газрын үзлэгт нийт 19 удаа оролцсоноос хүний амь нас хохирсон хэргийн 1, хулгайн гэмт хэргийн 2, зам тээврийн ослын 4, бусад хэргийн газрын үзлэгт 12 удаа оролцож, хэргийн газраас гутлын мөр 5, гарын мөр 2, тээврийн хэрэгслийн мөр 4, бусад ул мөрийг бэхжүүлж, эд мөрийн баримтыг хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 439 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Тайлант хугацаанд хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 55 удаа  хийж, дүгнэлт гаргасан. Мөн 1 цогцосны задлан шинжилгээнд оролцсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги

Хоригдлуудыг нийгэмшүүлэх тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж сургалтын төлөвлөгөөнийн дагуу 23 хоригдолд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан. Мөн даалин оёх сургалтад 34 хоригдол, зурган шигтгээ наах сургалтад 20 хоригдол, сур элдэх сургалтад 10 хоригдол, модон эдлэлийн мужааны сургалтад 5 хоригдлыг  тус тус хамруулсан

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран хоригдлыг бичиг баримтжуулах буюу цахим үнэмлэх шинээр болон дахин олгох, цахим үнэмлэхний хугацаа сунгах зэрэг үйлчилгээнд 8 хоригдлыг хамруулсан.

Шүүхээс шинээр 11 гүйцэтгэх хуудасны 160202.3 төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэж төлбөрийн 5 гүйцэтгэх баримт бичгийн 15943.5 төгрөгийг бодитой биелүүлж гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 35.0 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын газар

Тайлант сард төлөвлөгөөт шалгалтыг 19 газарт, зөвлөн туслах үйлчилгээ 12 газарт гүйцэтгэж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн албан шаардлага 15 газарт хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулиар 3 иргэнд 150 000 төгрөгийн торгууль ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

ААНБ, иргэдийн хүсэлтээр ирүүлсэн усны 19, гурилан бүтээгдэхүүний 8, хоолны 17, давс 3 , ааруул 1, чихэр 1, хүнсний бүтээгдэхүүн 18, арчдасны 57, нийт-124 сорьцонд  2-9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээг хийсэн. Шинжилгээгээр эерэг сорьц   1 илэрсэн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх талаар мэдлэг олгох, дадлага эзэмшүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулж 17 ажилтан, албан хаагчийг хамруулсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй цацрагийн хяналтын сарын аяны хүрээнд урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлгийн 30 эмч, ажилтнуудыг хамруулсан.

Хүүхдийн байгууллагын болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулж, 36 иргэнийг хамрууллаа.

Онцгой байдлын газар

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу үйлдвэрийн барилга, байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангах хяналт шалгалтыг зохион байгуулж аймгийн хэмжээнд 8 байгууллагыг хамруулсан.

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүн Сүмбэр сумын гэр хороолол, айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, 143 айл өрхийг хамруулан 25 зөрчил илрүүлж, 9 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 352 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийсэн.

Тайлант хугацаанд  аймгийн хэмжээнд объектын гал түймрийн 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж 17 литр шатахуун, 1 тн ус зарцуулан ард иргэд аж ахуй нэгжийн 57.0 сая төгрөгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:

Монгол улсын гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит Монгол бичиг мину 16 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулж, Дорноговь, Дундговь аймгийн нийт 2240 иргэн оролцсон.

Сурагчдын Англи хэлний үгсийн сангийн мэдлэгийг дээшлүүлэх, үгийг зөв  цэвэр уншиж  дуудлагыг сайжруулах, унших сонсох чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион явагддаг “Spelling bee” тэмцээнийг зохион байгуулж 1000 сурагчийг хамруулсан.

Соёлын чиглэлээр:

Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын аймгийн анхдугаар зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөнд 250 гаруй өвлөн уламжлагчид оролцож, соёлын өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах талаар тулгамдсан асуудлаа ярилцан, цаашид бодлогын түвшинд хийх ажлын талаар санал солилцсон.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, УУЖС-Политехникийн коллежтой хамтран  Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн 266 сурагчид “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран өсвөр үеийн хүүхэд залууст ахмад мэргэжилтний ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадварыг өсвөр үе, хүүхэд залууст  өвлүүлэх, зорилгоор “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г нэвтрүүлэн ажиллаж байна.

“Зөв тусгал” үндэсний аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн хэлтэс, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ Чойр дахь хэсгийн албан хаагчид, Шивээговь, Баянтал сумын багш, иргэд нийт 102 иргэнд  “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Олон улсын гэр бүлийн баярын өдрийг тохиолдуулан “Гэр бүл баяр хөөр-хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулж, 150 өрх хамрагдсан. Тус зөвлөгөөнөөр “ГЭР БҮЛ БАЯР ХӨӨР-ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сэдэвт лекцийг танилцуулж, аймгийн хэмжээнд шилдэг гэр бүлийг шалгаруулж урамшуулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2018 оны 5 сар 2019 оны 5 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 207 146
Гэрийн төрөлт 0 1
Амьд төрсөн хүүхэд 207 147
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 23 21
Эмнэлгийн нас баралт 4 5
Хоног болоогүй нас баралт 0 1
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 4
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 1
Эмнэлгээс гарсан хүний тоо 2208 1868
Амбулаторийн үзлэг 46432 36434
 Халдварт өвчин 125 81

Аймгийн төвийн Ерөнхий боловсролын 3 сургуулийн 30 сурагчийг эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн сурагч бэлтгэх багц сургалтанд хамруулав. Уг сургалтын хөтөлбөрөөр сурагчдыг орчны эрүүл мэндийг сайжруулах нь, айл өрхийн ариун цэврийн байгууламжийн ариутгал халдваргүйтгэл, гэр бүл төлөвлөлт, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалтын ач холбогдол, эмийн зохистой хэрэглээ, артерийн даралт хэмжих, биеийн халуун хэмжих, амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах, гар угаах аргачлал, амилуулах суурь тусламж үзүүлэх арга зүйд сургаж, сайн дурын идэвхтний үнэмлэх олгосон.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/207, аймгийн Засаг даргын 2019 оны А/186 дугаар захирамжийн дагуу Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 5 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчинд цэг тавъя” уриан дор 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан.  Нэмэлт дархлаажуулалтын хамралт аймгийн хэмжээнд 98.1 хувьтай явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Эрүүл зүрх, Эрүүл хөдөлгөөн, Эрүүл ёс зүй” дэд төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

Биеийн тамир, спортын чиглэлээр:

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”–ыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж, спортын найман төрлөөр 21 багийн 1300 тамирчин  оролцсон.

Аймгийн Засаг даргын 2019 оны А/184 дүгээр захирамжийн хүрээнд аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдэд өглөөний дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж, хүн амд эрүүл амьдралын зөв хэв маяг, дадлыг бий болгох үүднээс “ Өглөөний агаар-Идэвхтэй хөдөлгөөн” сэдэвт өглөөний гүйлт арга хэмжээг эхлүүлж, 2019 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар арван байгууллагын 624 албан хаагч, иргэн хамрагдаад байна.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

Ажил олгогч 19 аж ахуй нэгж, албан байгууллагаас 41 сул  ажлын байранд захиалга авч, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснээр ажил хайгч, ажилгүй 19 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

Халамжийн чиглэлээр: 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах мөнгөн тэтгэмжийн үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнд:

Үзүүлэлт 2019.01.01  –  2019.05.22
Хүн тоо Мөнгөн дүн \төг\
1 Халамжийн тэтгэвэр 240 192 509.960
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 251 86 588.770
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 223 50 545.910
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж, насны хишиг 335 29 814.050
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 92 12. 98.900
6 Жирэмсэн эхчүүдийн тэтгэмж 251 30 485.020
7 Цалинтай ээж 894 192 562.510
8 Өрх толгойлсон эхийн тэтгэмж 46 14 360.880
9 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 6 5 000.000
10 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1255 165 920.000
11 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ   5 000.000
12 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 704 40 727.943
12 Насны хишиг олголт 618 52 550.000
Нийгмийн халамжийн сангийн дүн 4915 878 263.943

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал, аж ахуйн талаар:

Мал төллөлт төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг 03 дугаар сарын 01-ээс эхлэн 7 хоног бүр гарган, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж ажилласан.

Төл бойжилт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар:

  Бүгд Малын төрөл
Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа Арьсанд

\хурга\

1 Оны эхний хээлтэгч 203579 406 7569 5929 100638 89037  
2 Төллөсөн хээлтэгч 129806 85 1246 1348 72160 54967  
3 Гарсан төл 130054 85 1246 1348 72304 55071  
4 Хорогдсон төл: Үүнээс: 1742 3 37 30 617 817 238
6 Бойжиж буй төл 128312 82 1209 1318 71449 54254  
7 Бойжилтын хувь 98.7 96.5 97 97.8 98.8 98.5  
8 Төллөлтийн хувь 63.8 20.9 16.5 22.7 71.7 61.7  

 

 

Том малын зүй бус хорогдол 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар:

  Бүгд Малын төрөл
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Нийт хорогдсон мал 758 1 14 18 345 380
2 Үүнээс: хээлтэгч 206 1 4 3 102 96
3              өвчнөөр 0 0 0 0 0 0
4 Нийт малд эзлэх хорогдлын % 0.18          

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэнтэй хамтран Баянтал, Сүмбэр сумын 17500 га талбайг хамруулан бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготны тандалтын судалгааг хийсэн. Судалгаагаар үлийн цагаан оготны тархалт хэвийн хэмжээнээс их, энгийн механик аргаар тэмцэхэд хангалтгүй түвшинд хүрсэн, богино хугацаанд энгийн механик, биологийн, микробиологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу сумын Засаг дарга нартай хортон мэрэгчтэй тэмцэх удирдамж гарган, хамтран ажиллаж байна.

Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр:

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяны хүрээнд “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах уралдаанд оролцож буй 2 цэцэрлэгийн 5 төрлийн хоолонд, 2 зоогийн газрын 8 төрлийн хоолонд давсны агууламжийг тодорхойлох шинжилгээг Мэргэжлийн хяналтын газартай хамтран үнэ төлбөргүй хийсэн. Шинжилгээгээр зоогийн газрын зарим хоол /цуйван, шарсан үхрийн хавирга/ хэвийн хэмжээнээс хэтэрсэн буюу 500 гр хоолны давсны агууламж 3.1-6.0 хувийг эзэлж байна. Бусад хоол нь 1.4-2.8 хувь буюу хэвийн байна. Цэцэрлэгийн 5 төрлийн хоолны давсны агууламж 0.6-гаас 2.02 хувь буюу хэвийн хэмжээнд байна.

Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийн өдөрлөгөөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэж ажилласан. Мөн явуулын 4 төрлийн ахуйн үйлчилгээг 31 иргэнд үзүүлэв.

Газар тариалангийн ажил эхэлж байгаатай холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцлөөр олгож буй хүлэмжийн мэдээллийг сумдад хүргүүлэн, 6 иргэний захиалгыг нэгтгэн явуулж, 4 иргэн хүлэмж авах гэрээг байгуулсан.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний 05 дугаар сарын үнийн мэдээ

04 дүгээр сарын сүүлч 05 дугаар сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт багассан тул махны үнэ 500-800 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-100 төгрөгөөр, ургамлын тос 50 төгрөгөөр, алтан тариа 1-р зэргийн гурил 50 төгрөгөөр, сүү 100 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1 Үхрийн мах Ястай 9000 10000 +500
Цул 12000 12500 +800
2 Хонины мах Ястай 8000 9500 +500
Цул 11000 10000 +800
3 Адууны мах Ястай 6500 8000 +500
Цул 9000 10000 +500
4 Ямааны мах Ястай 7000 8500 +500
Цул 10000 9000 +500
5 Тахианы мах Гуя 8500 8000
Мөч 9200 8500
6 Лууван Монгол 1400 1200
Хятад      
7 төмс Монгол 1200 950 +50
Хятад      
8 Байцаа Монгол 1900 1600 +100
Хятад
9 чинжүү Монгол
Хятад 6800 6500
10 Манжин Монгол 1400 1200
Хятад
11 Сонгино бөөрөнхий Монгол 1800 1600 +150
Хятад 1200 1000
12 Улаан лооль Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6500 5500
14 Элсэн чихэр Монгол 2100 1800
15 Будаа Цагаан задгай кг 2500 2200
Шар слава кг 3100 2900
Гурвалжин будаа кг 3800 2200
16 Сүү Задгай 2200 2000 +100
Сүү ХХК 0,5л      
Сүү ХХК 1л 2750 2600
17 Тараг Задгай    
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг 4200 3500
18 Талх Чойр талх 1200 800
19 Өндөг ОХУ 450 310
Монгол 400 280
20 Алтан тарианы гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +50
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 1650 1600
Савласан дээд 1650 1600
Савласан 1-р зэрэг 1300 1200
Савласан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/тариа савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,  ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар:

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг батлах тухай 63 дугаар зарлигийн хүрээнд аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд 20 хоногийн хугацаанд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

Иргэн, аж, ахуй, нэгж байгууллагын мод тарих боломж нөхцлийг хангах зорилгоор тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1 иргэн, 2 аж, ахуй, нэгж байгууллага оролцож 10 төрлийн 1397 ширхэг тарьц суулгац борлуулсан байна.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдын мод, сөөг тарих үржүүлэх арга зүй, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор Япон улсын “Монголын экологи мэдээллийн төв” ТББ, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуультай хамтран сургалт Говийн бүсэд мод тарих, үржүүлэх болон тарималжуулж буй ургамлын ургах чадварын үнэлэх, модлог ургамлын үр түүх хадгалах, тарих хугацаа, үрийн талбайд арчилгаа хийх, мод бутыг бордох зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сургалтанд хувиараа мод бут тарьдаг 42 иргэн, Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын 30 гаруй сурагчид хамрагдсан.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдийг  аймгийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба энэ арга хэмжээнд урьдчилсан байдлаар 70 аж, ахуй, нэгж байгууллагын 845 гаруй иргэн идэвхитэй оролцож аймгийн хэмжээнд нийт 7694 ширхэг мод бутыг тарилаа.

 Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 5 дугаар сард 8 хугацааны мэдээ, 248 удаа, климат агро дундаж мэдээ болон хөдөө, аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг 3 удаа, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хөдөө аж ахуйн тойм мэдээгээр бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд, бэлчээрийн ажиглалтын төрлийн ургамал болох хялгана, хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд цухуйлтын үе шат явагдаж байна. Ургамлын дундаж өндөр 1 см. Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй. Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэд  цаг агаарын байдал саатаагүй хэвийн байна.

5 дугаар сард агаар орчны шинжилгээний лаборатори нь азотын давхар исэл (NO2) болон хүхэрлэг хийн давхар ислийг (SO2) хоногт 3 удаа нийт 64 сорьцын дээж авч шинжлэхэд азотын давхар исэл (NO2) 0.018 мкг\м3 хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.025мкг\м3 байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй хэвийн байна.

Тээвэр, авто замын талаар:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 595, өссөн дүнгээр 1056 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр 1478 иргэн үйлчлүүлсэн бөгөөд сум хооронд 145 иргэн зорчиж, 81 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдэн, ачаа тээвэрлэлтийн 200 замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар тогтоолоор 2019 онд газрын төлбөрийн орлогод 163 811.8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсанаас 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 93.8 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.

Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхонд зохих зөвшөөрөлгүй газар /граж, амбаар, чингэлэг/ ашиглаж байгаа иргэдээс 2 иргэний граж, чингэлэгийг буулгуулж, газрыг чөлөөлүүлсэн.

2019 онд улсын болон аймаг, сумдын ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж байгаа 5 ажилд ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон.

Худалдан авах ажиллагааны талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн Улсын төсөв, аймгийн “Орон нутгийн хөрөнгө оруулалт”, “Орон нутгийн хөгжлийн сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулан, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” болох www.tender.gov.mn сайтад байршуулж ил тод нийтлээд байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх нийт 20 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаас 8 ажлын тендер шалгаруулалтыг зарласан, 1 ажлын тендер шалгаруулалтыг үнэлэх ажил хийгдэж байна. 2 ажлын сонгон шалгаруулалтын явцад  гомдол гарч, 5 ажлын гэрээг байгуулсан,  4 тендер шалгаруулалтыг зарлаагүй байна.

Аймгийн Орон нутгийн хөгжил сан, Авто замын сан, Хөрөнгө оруулалтын зардал, БХНСАХЗ-ын хөрөнгөөр хийгдэх нийт 29 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөснөөс 4 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, 5 худалдан авалт хийгдсэн, 2 ажлын гэрээ байгуулагдах шатанд, 8 ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил эхлэх бэлтгэлийг хангаж байна. 4 тендер шалгаруулалтыг зарлаагүй байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Сүмбэр сум:

Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн 6 талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг “Сүмбэр гурван бат” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж нийт 10000 м2 бохирдолтой талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан.

Сүмбэр сумын хамтарсан баг, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага Бор-Өндөр 1 ОНХөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Бид мэдээлэх үүрэгтэй” 45 хоногийн аяны хүрээнд иргэдэд зориулсан 4 удаагийн сургалтыг зохион байгуулж 380 иргэнийг хамруулсан.

Сүмбэр сумын ЗДТГ, аймгйин Биеийн тамир, спортын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суугаа волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд Сүмбэр сумын хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй тамирчин оролцсон.

“Хүрээлэн” эко аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, нийт 26 аж ахуй нэгж байгууллагын 352 албан хаагч оролцон 4.5 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Шивээговь сум:

Хаврын цэрэг татлагын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, 64.6%-ийн гүйцэтгэлтэй хамрагдсан байна.

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сумын төрийн албан хаагчдад “Харилцаа хандлага”, “Багаар ажиллах чадвар” сэдэвт сургалтуудыг зохион байгуулсан. Сургалтанд  70 албан хаагчийг хамрууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтанд 16 төслөөс 5 сайн төсөл шалгарч “Хүүхэд хөгжлийн өргөө”- барих 26 328.500 төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдсэн.

Хөдөөгийн багийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг 2019 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулж 18 өрхийн 42 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 7 төрлийн шинжилгээнд хамруулсан.

Сумын соёлын төвтэй хамтран “Угийн бичиг” хөтлөлтийн сургалтыг 2 удаа зохион байгуулж, нийт 97 иргэнийг хамруулсан.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн аз жаргал” өдөрлөгийг зохион байгуулж, 243 иргэнийг хамрууллаа.

Сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Байгаль орчноо хамгаалъя” аяныг зохион байгуулж Хаялга нуур, Нэрт, Бэхтийн булгийн эхийн 24м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн, Нэртийн булаг болон төв хогийн цэгийн нурсан хашааг сэргээн засварласан.

Хаврын вакцинжуулалтын ажил эхэлж халдварт шөвөг яр, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 4190 толгой мал хамрагдсан.

Баянтал сум:

Сумын ЗДТГ-аас “Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн алба-Хуулийн цаг -2019” арга хэмжээний хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүд, халамжийн хөнгөлөлт, тусламж”, “Ахмадын сан”, “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хяналт шалгалтын тухай”, “2019 онд Орон нутаг хөгжил сангийн хөрөнгөөр хийгдэх ажил”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвүүдээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд 38 иргэн хамрагдсан.

“Сумын хөгжилд залуучууд бидний оролцоо” анхдугаар чуулга уулзалтыг сумын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан. Арга хэмжээнд доктор, сэтгэл судлаач Г.Наранбаатар оролцож “”Эерэг харилцаа” сэдвээр лекц уншиж танилцуулсан  бөгөөд   76 залуус оролцсон байна.

“Өвлөн дуулъя” хүүхдийн дууны уралдааныг сумын хэмжээнд зохион байгуулж, тус наадамд 25 сурагч  оролцсон.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us