ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

127

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 10 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажилласан.

Засаг даргын зөвлөлийн хурлыг 2 удаа зохион байгуулж 12 асуудлыг хэлэлцэж Засаг даргын нөөц хөрөнгөөс 1 иргэний эмчилгээний зардалд буцалтгүй тусламж үзүүлж, 1 иргэнд гэр олгохоор  шийдвэрлэсэн. Мөн ажиллаж буй салбартаа тэргүүлж амжилт гаргасан 6 иргэнийг Засаг даргын Жуух бичгээр шагнаж хог хаягдал ангилах, цэвэрлэх, хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, хог хаягдлыг сэргээн ашиглах болон булшлах журмуудыг хэлэлцсэн.

Аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 2019 оны 1 дүгээр улирлын тайланг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар Засаг даргад  11 өргөдөл, аймгийн ЗДТГ-ын даргад 8 өргөдөл тус тус ирсэнээс аймгийн Засаг даргад ирсэн 9 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж, 3 өргөдөл шийдвэрлэх шатанд байна. Засаг даргын Тамгын газрын даргад ирсэн 8 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэсэн. Аймгийн хэмжээнд 4576 өргөдөл, гомдол ирснээс 4554 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 23 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 1 дүгээр улирлын байдлаар 99.4 хувьтай байна.

Монгол улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/315 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2019 оны А/21 дүгээр захирамжийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах, аймгийн гамшгаас хамгаалах хүн, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангуулах, зорилгоор бэлэн байдлын үзлэгийг 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Бэлэн байдлын үзлэгт аймгийн  Онцгой комисс, Гамшгаас хамгаалах 12 алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн 3 анги, тусгай зориулалтын 18 мэргэжлийн анги, 32 бүлэг, сайн дурын 3 хэсэг, 50 байгууллага аж ахуй нэгжийн 671 алба хаагч хамрагдсан.

Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А\142 дугаар захирамжаар Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 04 дүгээр сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1 570 681.4  төгрөг төвлөрүүлэхээс, 1 130 900.2 мян  төгрөг  төвлөрүүлж  72.0 хувьтай байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу зохион байгуулагдсан  2019 оны 03 дугаар сарын сугалааны  тохирлоор аймгийн хэмжээнд 157 иргэн 30000-100000 төгрөгийн хонжворын азтан болсон.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын 3200.6 сая төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууды 2623.9 сая.төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгийн 105.6 сая төгрөгийн зарцуулалтын эрх төсвийн хуваарийн дагуу бүрэн нээгдэж төрийн сангийн гүйлгээ хэвийн явагдаж байна.

Аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/47 тоот захирамжаар батлагдсан  “Сумдын Санхүүгийн албаны үйл ажиллагаанд дотоод хяналт хийх” төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын Санхүүгийн албаны дотоод үйл ажиллагаанд хяналт хийж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Статистикийн хэлтэс: 2019 оны 03 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг бэлтгэж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 55, цахимаар 250 хэрэглэгчид хүргүүлсэн.

Хүн ам, орон сууцны тооллогын аймгийн комиссын хуралдааныг зохион байгууллаа. Тус хуралдаанд сум, багийн 39 албан хаагч хамрагдаж Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн талаар мэдээлэл олгосон.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэвэр

Төрөл 2018.04.24 2019.04.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1530 2246145,8 1676 1644426,9 136
2 Хөгжлийн бэрхшээлтэй 277 314146,4 311 34004,6 34
3 Тэжээгчээ алдсан 130 140629,7 125 142966,6 -5
4 Үйлдвэрийн осол 47 90151,1 53 52782,2 6
  Нийт дүн 1984 2791073,0 2165 3180190,3 181

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2018.04.24 2019.04,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 461 47423,5 517 55139,8
2 ЖБА тэтгэмж 152 202659,0 95 129057,5
3 Оршуулга 19 19000,0 26 26000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 17 20069,2 7 2940,5
5 Ажилгүйдэл 46 77395,3 55 118851,7
  Нийт дүн 695 366547,0 700 331989,5

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.04.24 2019.04.24
Шинээр 79 70
Мөнгө тушаасан 469 504
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 62185,3 92981,8

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Хууль зүйн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөрийн хүрээнд  Хуулийн цаг нэвтрүүлгээр Цагдаагийн хэлтсээс Замын хөдөлгөөний аюулгүй байдал, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр, Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын үйлчилгээ болон нийгмийн даатгалын хууль, тогтоомжуудад орсон өөрчлөлт сэдвээр тус тус нэвтрүүлэг бэлтгэн хүргэлээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулсан, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүнтэй  аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Архивын ажлын  чиглэлээр:

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1992-2009 оны 15 хадгаламжийн нэгжийн 1947 хуудас баримтын 1388 заалт бүхий 15536 хүний нэр, 1388 байгууллагын нэр, 4317 газар зүйн нэр, нийт 1947 хуудас баримтыг цахимжууллаа. Архивын баримтаас 10 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн хэлтэс

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -63
  • Цахим үнэмлэх шинээр олгосон -96
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 37
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 7
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -3
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 0
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -11
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -26
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -29

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 5
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 40
  • Гэрээний бүртгэл –  38
  • Барьцааны гэрээний бүртгэл – 203
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -4

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 5
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -5
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -57
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 0
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл-298

Нийт үзүүлсэн үйлчилгээ 931 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

 Цагдаагийн хэлтэс

Тайлант сард иргэд, хуулийн этгээдээс 188 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 70 буюу 37.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 118 буюу 62.7 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Дээрх гомдол, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 буюу 7.8 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 11 буюу 8.5 хувиар, нийт хүлээн авсан гомдол мэдээлэл 17 буюу 8.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнд гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь 4  буюу 36.4 хувиар буурч, хөнгөн гэмт хэрэг 40 бүртгэгдсэн нь 1 буюу 2.6 хувиар өссөн байна.

Тайлант сард 13 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 буюу 38 хувиар буурсан. Үүнээс 4 буюу 8.5 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 хувь буурсан бол 9 буюу 69.2 хувийг эрэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7 буюу 43 хувь буурсан. Насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдоогүй байна.

 Нийт 5087 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2188 буюу 75.5 хувь өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5007 иргэнийг 159115.5 төгрөгөөр, зөрчлийн хэрэг нээж болон хялбаршуулсан журмаар 33 иргэнийг 23160,0 төгрөгөөр тус тус торгож, ердийн журмаар  бэлэн бус газар дээр нь  торгосон торгууль 4974 хүнийг 135955,5 төгрөгөөр торгож 21 иргэнийг баривчлуулж, 42 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан.

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар-Чойр чиглэлийн Босоо тэнхлэгийн А0101 автозамд том оврын ачааны автомашинд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг засуулах, сануулах арга хэмжээг авч, зорчигч, жолооч нарын артерийн даралтыг хэмжин, вакус, витаминыг олгож, зам тээврийн осол хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргэсэн. Мөн “Бүтээлчээр ажиллая” аяныг зохион байгуулж, “Угтах үйлчилгээг” нэвтрүүлэн, иргэдэд түргэн шуурхай, соёлтой, ойр үйлчлэх зорилгоор санал хүсэлт, өргөдлийг цаг алдалгүй шуурхай хүлээн авч, шийдвэрлэн 28 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2, залилах, мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, зам тээврийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн 1, хэсэгчилсэн 2, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, нийт 31 удаагийн сургалт зохион байгуулж 53 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын 3317 иргэнийг хамруулан, 1350 иргэнд санамж сэрэмжлүүлэг, зурагт хуудас тараан, аймгийн Залуус телевизээр өдрийн 8 удаагийн давтамжтайгаар нэвтрүүлсэн.

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн 63 хувь согтуугаар үйлдэгдэж байна гэсэн судалгааг үндэслэн “Ганц зам” төрийн бус байгууллагатай хамтран ажилласны үр дүнд 9 иргэн сайн дураараа архинаас татгалзаад байна.

Шүүхийн шинжилгээний алба

Шүүхийн шинжилгээний албанаас хэргийн газрын үзлэгт нийт 21 удаа оролцсоноос хүний амь нас хохирсон хэргийн 3, хулгайн гэмт хэргийн 2, зам тээврийн ослын 4, бусад хэргийн газрын үзлэгт 12 удаа оролцож, хэргийн газраас гутлын мөр 10, гарын мөр 9, тээврийн хэрэгслийн мөр 4, бусад ул мөрийг бэхжүүлж, эд мөрийн баримтыг хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 459 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Тайлант хугацаанд хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 55 удаа  хийж дүгнэлт гаргасан. Мөн 3 цогцосны задлан шинжилгээнд оролцсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги

Ангийн нийт алба хаагчдын дунд Монгол Улсын Засгийн газрын 01 албан даалгавар, 258 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2019 оны “Сахилга, хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт болгон дэвшүүлсэнтэй холбогдуулан “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөр 2019 оны 01 дүгээр улирлын тайлан мэдээний биелэлтийг танилцуулан, 2018 он, 2019 оны 1 дүгээр улиралд сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын зөрчлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алба хаагчдад танилцуулга хийсэн. Мөн Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилга, ёс зүйн дүрмээр сургалт зохион байгуулан ажиллалаа.

Суллагдах хугацаа дөхсөн 32 хоригдолд нийгэмшүүлэх тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан.

Шүүхээс шинээр 11 гүйцэтгэх хуудасны 160202.3 төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ.

Тайлант сард төлбөрийн 8 гүйцэтгэх баримт бичгийн 59457.3 төгрөгийг бодитой биелүүлж гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 35 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын газар

Тайлант сард төлөвлөгөөт шалгалтыг 23 газарт, зөвлөн туслах үйлчилгээ 8 газарт гүйцэтгэж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 7 газарт албан шаардлага 12 газарт, улсын байцаагчийн 1 акт, 3 дүгнэлт, 8 зөвлөмж хүргүүлсэн. 1 иргэнд Зөрчлийн тухай хуулиар 30000 төгрөгний торгууль ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

“Эрүүл, аюулгүй орчинд таны оролцоо”, “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны нээлтийн арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Тус арга хэмжээнд 17 аж, ахуйн нэгж байгууллагын 60 албан хаагч оролцсон.

Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ашиглаж байгаа цахилгаан дамжуулах утас, кабелийн аюулгүй байдал, дулаан, харилцаа холбоо, цэвэр, бохир ус, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн бүтэн, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтад 18 аж, ахуйн нэгж байгууллага, 6 КТПН, 24 айл өрхийн цахилгааны шийд, цэвэр бохир усны нийт 263 худгийг хамруулан гүйцэтгэсэн.Тус шалгалтаар 16 худгийн таг гэмтэлтэй, онгорхой байсныг засуулж, 4 КТПН-ийг хашаатай болгох хөрөнгийг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээг авсан.

2019 оны 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Страндартчилал хэмжилзүйн хэлтэстэй хамтран 11 ААН, 63 иргэний худалдаа үйлчилгээнд ашиглаж буй нийт 74 жин, 9 аж ахуй нэгжийн 48 шатахуун түгээгүүрийн шингэн хэмжигчийг баталгаажуулахад хяналт тавьж ажилласан.

Аймгийн Засаг даргын 2019 оны “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” А/125 дугаар захирамжийн дагуу Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж “Хууль бусаар ан, амьтан агнахаас урьдчилан сэргийлье” зөвлөмж, “Хориотой ан агнуурын нөхөн олговрын хэмжээ” гарын авлага, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх сэрэмжлүүлгийг 23 өрхийн 42 иргэндтараасан.

Иргэний хүсэлтээр 3 хоолны газар, 1 хүнсний дэлгүүрт төлөвлөгөөт бус шалгалт хийж, хүнсний бүтээгдэхүүний 1, арчдасны 6  дээжийг хими, нян судлалын лабораторит шинжлүүлсэн бөгөөд эерэг сорьц илрээгүй. Зөрчил гаргасан 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100000 төгрөгийн  шийтгэвэр ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Худалдааны 16 газрын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийж, шалгалтаар илэрсэн 12 зөрчлийг хяналтын явцад арилгуулж, зөвлөгөө өгч ажилласан.

Онцгой байдлын газар

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангах хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд 16 төрийн болон төрийн бус байгууллага, аж, ахуйн нэгж байгууллагуудаар хяналт шалгалт зохион байгуулсан.

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүн Сүмбэр сумын гэр хороолол, айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, 180 айл өрхөийг хамруулан 18 зөрчил илрүүлж, 8 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 386 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийсэн.

Тайлант сард “Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолыг танилцуулах, гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 удаагийн сургалт зохион байгуулж 262 албан хаагч болон иргэдийг хамруулсан.

Тайлант хугацаанд  аймгийн хэмжээнд объектын гал түймрийн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 10 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч, 4 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж 52 литр шатахуун, 6.5 тн ус зарцуулан ард иргэд аж ахуй нэгжийн 60.0 сая төгрөгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж, 2.0 сая төгрөгийн эд материал гал түймэрт өртөж шатсан байна.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу багшлах эрх авах хүсэлт гаргасан 17 багшийн материал болон Байгалийн ухааны туршилттай хичээлийн ур чадварын уралдаанд шалгарсан 2 багшийн материаыг Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтэд хүргүүллээ.

Улсын олимпиадын хоёрын давааг 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ний өдрүүдэд 13 судлагдахуунаар  амжилттай зохион байгуулсан бөгөөд 114 багш, давхардсан тоогоор нийт 429 сурагч оролцлоо.

Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтын сургалтын албатай хамтран 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Байгууллагын соёл-Удирдах ажилтан, багшийн ёс зүй харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт 140 багш, ажилчдыг хамруулсан.

Соёлын чиглэлээр:

Аймгийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн сан хөмрөгийн улсын тооллого зохион байгууллаа. Тооллогоор музейн 683 дэсийн 948 ширхэг, 1341 үзмэр, Баянтал сумын орон нутаг судлах танхимын 22 дэсийн 58 ширхэг үзмэрийг тоолсон. Аймгийн Засаг даргын зөвлөлийн 04 дүгээр  сарын 10-ны өдрийн хурлаар музейн улсын тооллогын дүнг танилцуулсан.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтыг зохион байгуулж 107 төрийн албан хаагчдыг хамруулсан.

Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нээх зорилгоор сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд урлагийн “Яргуйхан-2019” наадмыг зохион байгууллаа. Тус наадамд 250 гаруй хүүхдүүд авъяас чадвараараа өрсөлдөж, нийт 96 хүүхдийг шагнаж урамшууллаа.

Аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2019 оны анхдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр тус хорооны 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны төлөвлөгөөг хэлэлцэн 5 чиглэлээр нийт 23 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсан.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зорилгоор 1 дүгээр багт уул уурхай хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 2 аж, ахуй нэгжээр төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн 2 мэдээллийг сумдын хамтарсан багт шилжүүлээд байна.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2018 оны 4 сар 2019 оны 4 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 177 122
Гэрийн төрөлт 0 1
Амьд төрсөн хүүхэд 177 123
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 15 17
Эмнэлгийн нас баралт 5 3
Хоног болоогүй нас баралт 0 0
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 2
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 1761 1549
Амбулаторийн үзлэг 34946 30758
Халдварт өвчин 107 61

Аймгийн Засаг дарга аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудтай уулзалт зохион байгуулж аймаг, орон нутгаас 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулаад эрүүл мэндийн ажилтны ёс зүй, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар шат шатандаа анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Аймгийн “Эрүүл мэндийн салбарыг  хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Хөх хотод зохион байгуулагдсан Олон улсын хүний нөөцийн менежментийн сургалтанд Эрүүл мэндийн газрын 2 албан хаагчийг хамруулсан.

Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” өдөрлөгийг зохион байгуулж Герентологийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд 650 гаруй ахмад настанд сургалт зохион байгууллаа.

“Эмзэг хүүхдүүдийн эрх ашгийг дээдлэе-2” төслийн хүрээнд Дэлхийн зөн ОУБ-ын санхүүжилтээр Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасаг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсон.

“Элэг бүтэн Монгол 3” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, 65-аас дээш насны 128 ахмад настнуудыг элэгний В, С вирусийн илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулан, Мобайл технологийг ашиглан ЭХО оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг хийж үйлчилгээ үзүүлэв.

Биеийн тамир, спортын чиглэлээр:

Биеийн тамир,спортын газар, Шагайн холбоотой хамтран насанд хүрэгчдийн шагайн харвааны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулсан. Тэмцээнд 9 байгууллагын 80 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж өрсөлдсөн.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлагуудын хооронд жил болгон зохион байгуулагддаг спортын арван төрлийн тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын 13-нд зохион байгууллаа. Нийт 9 байгууллагын 70 албан хаагч оролцсон.

Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд  5 аймгийн эрэгтэй 5, эмэгтэй 6 багийн 150 гаруй тамирчин, дасгалжуулагч хурд хүч, ур чадвараараа өрсөлдөж, охидын аймгийн баг тамирчид 2, 3 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

Ажил олгогч 15 аж ахуй нэгж, албан байгууллагаас 41 сул  ажлын байранд захиалга авч, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснээр ажил хайгч, ажилгүй 28 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулан, нийт 60 гаруй байгууллагын 120 ажилтан, албан хаагч оролцлоо.

Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр нийгмийн хамгааллын багц хуулиудаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, 23 иргэнийг хамруулан, 3 төрлийн 69 ширхэг гарын авлага материал тарааж хууль тогтоомжийг сурталчилан ажилласан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар комисс хуралдаж 1 хүүхдийг шинээр байнгын асаргаатай хүүхдээр тодорхойлсон.

Сүмбэр сумын хүнсний  эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 113 өрхийн 88 гишүүн болон цахим эрхийн бичгээр үйлчилдэг хүнсний дэлгүүрийн ажилтнуудад “Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ”, “Ажил, мэргэжлийн чиг баримжаа”, “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ”, мөн 2019 онд зарлагдаж буй төсөл хөтөлбөрийн талаарх сургалтыг зохион байгуулсан.

“Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамрагдаж буй Сүмбэр сумын 55 өрхөд “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах” сургалтыг зохион байгуулж, өрхийн хөгжлийн түвшин, хэрэгцээ шаардлагыг өрх тус бүр дээр тодорхойлсон.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал, аж ахуйн талаар:

Мал аж ахуйн салбарын технологит ажлуудыг эхлүүлж, сум бүрт ямааны ноолуурын гарц, ашиг шимийн хэмжилтийг хийж байна. Аймгийн ноолуурын чанарын үнэлгээ хийлгэх зорилгоор “Залаа жинстийн цагаан”, ”Буурал”, “Баяндэлгэрийн улаан” үүлдрийн ямаа тус бүрээс ноолуурын дээжийг авч, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн.

 

Төл бойжилт 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

  Бүгд Малын төрөл
Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа Арьсанд

\хурга\

1 Оны эхний хээлтэгч 203579 406 7569 5929 100638 89037  
2 Төллөсөн хээлтэгч 80545 58 285 411 47268 32523  
3 Гарсан төл 80709 58 285 411 47345 32610  
4 Хорогдсон төл: Үүнээс: 553 1 0 1 250 202 99
6 Бойжиж буй төл 80255 57 285 410 47095 32408  
7 Бойжилтын хувь 99.4 99.3 100 99.7 99.4 99.3  
8 Төллөлтийн хувь 39.6 14.30 3.8 6.9 47 36.5  

 

Том малын зүй бус хорогдол 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

  Бүгд Малын төрөл
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Нийт хорогдсон мал 435 1 5 12 198 219
2 Үүнээс: хээлтэгч 100 1 0 1 47 51
3              өвчнөөр 0 0 0 0 0 0
4 Нийт малд эзлэх хорогдлын % 0.1 0.09 0.02 0.08 0.09 0.1

 

Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр:

“Явуулын ахуй үйлчилгээ”-г сумын болон хөдөөгийн багийн иргэдэд нэг цэгээс хүргэх, ахуй үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний чадавх, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн ахуй үйлчилгээний нэгдсэн холбоотой хамтран 4 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Шивээговь, Баянтал сумын 120 иргэнд гар утас засвар, худалдаа, үсчин, гэр ахуйн цахилгааны засвар, алт мөнгөний дархан, алт мөнгөн эдлэлийн худалдаа, гоо сайхан, маникюр, зурагчин гэсэн 7 төрлийн үйлчилгээг үзүүлсэн.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнес эрхлэгч, хоршоодод, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг сурталчлан таниулж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, 4 төрлийн 150 ширхэг гарын авлага материал тараасан.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний 04 дүгээр сарын үнийн мэдээ

 2019 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт багассан тул зах зээлд худалдаалагдаж буй махны үнэ төрөл тус бүр дээр 500-750 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн үеийн мөн үеэс 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-150 төгрөгөөр нэмэгдэж, сүүний үнэ 100 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 8500 7500 +500
Цул 12000 10000 +750
2 Хонины мах Ястай 8500 7500 +500
Цул 9000 9000 +500
3 Адууны мах Ястай 7500 6500 +500
Цул 9500 9000 +750
4 Ямааны мах Ястай 6500 5500 +500
Цул 8500 8000 +750
5 Тахианы мах Гуя 8500 8000
Мөч 9200 8500
6 Лууван Монгол 1400 1200 +50
Хятад
7 Төмс Монгол 1200 900 +150
Хятад      
8 Байцаа Монгол 1800 1500 +150
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 6800 6500 +150
10 Манжин Монгол 1400 1200 +50
Хятад      
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1800 1600
Хятад 1200 1000
12 Улаан лооль Монгол 6000 5500 +250
13 Өргөст хэмх Монгол 6500 5500
14 Элсэн чихэр   2300 2000
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200
Шар слава 1кг 3000 2900
Гурвалжин слава 1 кг 3800 2000
16 Сүү Задгай 2200 2000 -100
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600
17 Тараг Задгай
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 4200 3500
18 Талх Чойр /Шивээ/ 1200 800
19 Өндөг ОХУ 450 310
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1150 1100
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1650 1600
Савлагдсан дээд 1650 1550
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлын тос Олейна 5500 4800
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар:

Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран Сүмбэр, Шивээговь сумдын гадаргын усны энгийн хамгаалалтын бүс орчмын үйл ажиллагаатай танилцаж дэглэмийн хяналт тавьж ажилласан. Тус ажлын хүрээнд Хаялага нуур, Цоорхойн рашаан зэрэг газруудын ахуйн хог хаягдал, малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг Шивээ-Овоо ХК-ний 80 гаруй албан хаагчидтай хамтран зохион байгуулж 8 тн хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн Умард говийн гүвээт халын дундад талын усны сав газрын захиргаанаас ус ашиглагч, хэрэглэгч аж ахуй нэгж байгууллага, иргэдэд төрийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, тавих хяналт, хууль, журам, стандартын талаарх уулзалтыг зохион байгуулж, 12 аж, ахуйн нэгж байгууллагыг хамруулсан.

Хүнс, хөдөө, аж ахуйн газартай хамтран аймгийн төвийн ногоон байгууламж, ойн зурвас, мод үржүүлгийн газрын нийт 50 орчим га талбайг хамруулан хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгууллаа.

Хятад улс болон Монгол улсын Шинжлэх ухааны академуудын хамтын ажилгааны санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны “Экологи газар зүй хүрээлэн болон  Монгол улсын Шинжлэх Ухааны Академи Газарзүй, Гео экологи хүрээлэнтэй хамтран “Цөлжилтийн судалгааны төв”-ийг манай аймагт байгуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 4 дүгээр сарын байдлаар 20 га газрыг шинжлэх ухааны байгууллагын туршилт судалгааны талбай бий болгох зорилгоор ашиглаж эхэлсэн.

Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 4 дүгээр сард 8 хугацааны мэдээ, 240 удаа, климат агро дундаж мэдээ болон хөдөө, аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг 3 удаа, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг сар бүрийн 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус www.govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд байршуулсан.

4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар цаг уурын тойм мэдээгээр 7, 12-ны өдрүүдэд ялимгүй цас орж нийт 0.3 мм тунадастай, салхи 7-20-ны  өдрүүдэд 10-15 м/сек хүрч ширүүссэн. Агаарын дундаж температур 4.1 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь 7-ны шөнө -7.9 градус хүйтэн, хамгийн дулаан нь 19-ний өдөр +23.2 градус дулаан байсан.

Агаар орчны шинжилгээний лаборатори нь азотын давхар исэл (NO2) болон хүхэрлэг хийн давхар ислийг (SO2) хоногт 3 удаа нийт 48 сорьцын дээж авсан ба4 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 22-ны хооронд хийгдсэн 21 удаагийн дээжийн шинжилгээгээр азотын давхар исэл (NO2) 0.043 мкг\м3 хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.025мкг\м3 байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй хэвийн байна.

Тээвэр, авто замын талаар:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 4 дүгээр сарын 20-ны байдлаар 595, өссөн дүнгээр 1056 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр 1221 иргэн үйлчлүүлсэн бөгөөд сум хооронд 265 иргэн зорчиж, 105 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдэн, ачаа тээвэрлэлтийн 300 замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2019 оныг “Иргэн төвтэй, ил тод ухаалаг газрын харилцаа”-ны жил болгон зарласантай холбогдуулан “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтан аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг хамруулан газрын харилцааны холбогдох хууль тогтоомж, журам, заавар, улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг сурталчлах, мэдээ мэдээлэл түгээх, таниулах ажлыг зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийн дунд танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд Сүмбэр, Шивээговь сумын 20 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар тогтоолоор 2019 онд газрын төлбөрийн орлогод 163.8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсанаас 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 82.5 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.

2019 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл, сурталчилгаа хийх “Мэдээллийн цаг”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 34 албан байгууллага, аж ахуйн нэгжид хийхээр төлөвлөснөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 3 байгууллагын нийт 63 албан хаагчдад мэдээлэл хийлээ. Мэдээллийн цагаар Газрын харилцааны багц хуулинд орсон өөрчлөлтүүд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон 2019 онд улс, аймаг, сумын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтыг танилцуулахын зэрэгцээ зөвлөмж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Орон нутагт барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж байгууллагын тоног төхөөрөмж, материалын үнийн судалгааг хийж, мэдээллийн сан бүрдүүлэлтийг баяжуулан ажиллаж байна. Барилга байгууламжид хэрэглэж буй Улаан цагаан ус, Хүхээгийн гол, 22 дугаар зөрлөг, Мөг уул зэрэг газрын элс, дайрганы шинжилгээг хийсэн бөгөөд шинжилгээний дүнгээр Мөг уулын дайрганы тоосонцор их хэмжээтэй гарсан байна.

Худалдан авах ажиллагааны талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн Улсын төсөв, аймгийн “Орон нутгийн хөрөнгө оруулалт”, “Орон нутгийн хөгжлийн сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулан, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” болох www.tender.gov.mn сайтад байршуулсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх нийт 20 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаас нийт 17 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, 1 ажлын тендер шалгаруулалтыг үнэлэх ажил хийгдэж байгаа, 12 тендерийг нээх хугацаа болоогүй, 4 ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил эхлэх бэлтгэлийг хангаж байна. 3 тендер шалгаруулалтыг 5 дугаар сард зохион байгуулах шатанд байна.

Аймгийн ОНХС, Авто замын сан, Хөрөнгө оруулалтын зардал, БХНСАХЗ-ын хөрөнгөөр хийгдэх нийт 23 ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөснөөс 16 ажлын тендер шалгаруулалтыг зарлаж, 1 худалдан авалт хийгдсэн, 4 тендерийг нээх хугацаа болоогүй, 5 ажил гэрээ байгуулах шатанд, 7 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, ажил эхлэх бэлтгэлийг хангаж байна

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулсан “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт чадавхжуулах сургалтанд сумын 1,2 дугаар багийн засаг дарга, багийн ИНХ-ын дарга, сумын ажлын хэсгийн гишүүд 20 иргэн, албан хаагч хамрагдлаа.

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жилийн хүрээнд сумын болон хөдөөгийн багийн малчдаар явуулын үйлчилгээ үзүүлж  ОНХС-аар 2020 онд хийгдэх ажлын санал авч, Иргэний бүртгэлийн талаар мэдээлэл өгч ажилласан байна. Мөн “Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн алба, Хуулийн цаг -2019” сургалтыг төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулсан. Мөн сумын болон хөдөөгийн малчдаар явж ОНХС-аар 2020 онд хийгдэх ажлын саналыг 58 иргэнээс авч, иргэний бүртгэлийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.

Сумын хэмжээнд золбин нохой, муур устгалын ажлыг зохион байгуулж 25 нохой, муурыг устгаад байна.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс  хөдөөгийн багийн 10 айл өрхөөр явж гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага, материал тарааж ажилласан.

Дотуур байрны сурагчдын дунд “Ном унших цаг” өдрийг  зохион байгуулж уншсан номын баатруудаа зурах, зохион бичлэг болон эссэ бичих уралдаан зарлаж нийт 17 сурагч амжилттай оролцсон байна.

 Сүмбэр сум:

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөл нийт  63 иргэн оролцож санал бодлоо илэрхийллээ.

Сумын Засаг даргын 2019 оны А/63 дугаар захирамжаар сумын 4,5,6 дугаар багийн Засаг дарга, өрхийн эмч, малын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг малчдын хаваржилттай танилцан, хөдөөгийн багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн санал аван, ноолуурын гарцын судалгаа авах ажлуудыг зохион байгуулж 179 өрхийг хамруулсан.

Тус сумын 1 дүгээр багаас санаачлан “Хүлээж биш, хүрч үйлчилье” 21 хоногийн аяныг зарлаж, Аяганы хонхорын ард иргэдэд  ЭНХТУСДЭМ өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран 44 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгийн “Ошми”  сургалтын төвөөс “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ХАБЭА-н төлөвлөлт, хэрэгжүүлэлт” сэдвээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд төрийн болон үйлдвэр аж ахуй нэгжийн  хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан 43 ажилтан  хамрагдаж чадамжийн гэрчилгээтэй болсон.

Сүмбэр сумын хамтарсан багаас “Иргэн та мэдээллэх үүрэгтэй” 45 хоногийн аяныг зарлаад байна. Тус аяны хүрээнд албан байгууллагуудад хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, тэднийг аяны үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор Дэлхийн зөн Олон Улсын Байгууллага Бор-Өндөр 1 ОНХөтөлбөртэй хамтран  сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, болон ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш ажилчдад “Хамтарсан багийн үйл ажиллагаа, кэйс илрүүлэлт сэдвээр сургалт зохион байгуулсан. Тус аяны нээлтийн үйл ажиллагаанд 137 иргэн хамрагдсан.

Аймгийн Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн газартай хамтран Сүмбэр сумын 1 дүгээр багт байрладаг уул уурхай, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гадаа худалдаа эрхэлдэг ААНБ-д, 3-р багт байрладаг төвлөрсөн хогийн цэгт төлөвлөгөөт бус  шалгалт хийн шуурхай 1 кэйс илрүүлэн ажиллалаа.

Хаврын эргүүл шалгалтын ажлын хуваарийн дагуу 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан Цагаан ус, Тагт, Сансар уул, Шар бүрд, Жаргалант, Хээнций, Цайдам, Чойрын Богд уул гэх маршрутаарэргүүл, шалгалтыг зохион байгуулсан. Эргүүл шалгалтын үеэр ямар нэгэн гарсан зөрчил гараагүй бөгөөд, малчидад хууль бус ан, хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэн, тараах материал тараан ажиллаа.

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад хугацаандаа төлж барагдуулаагүй зээлийн үлдэгдлийг нөхөн төвлөрүүлэх, Шүүх болон ШШГГазарт байгаа зээлдэгчийн материалыг хугацаа алдалгүй шийдвэрлүүлэх зорилгоор  “Сум хөгжүүлэх сангийн зээлийг нөхөн төлүүлэх”  2 сарын аяныг зохион байгуулан төлөвлөгөө удирдамж гарган ажиллаж байна. Мөн хугацаа хэтрэлттэй байгаа зээлдэгч нарын мэдээллийг Монгол банкинд бүртгүүлж эхэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын  байдлаар зээлээ хугацаандаа төлж барагдуулсан 42, хугацаандаа төлж байгаа 8, хугацаа хоцролттой 26, шүүхийн байгууллагад хандсан 20, ШШГГазарт материалыг нь хүргүүлсэн 17, хаяг тодруулах зорилгоор Цагдаагийн хэлтэст 9 зээлдэгчийн материалыг хүргүүлээд  байна.

Шивээговь сум:

“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх” зарлан мэдээллийн дуут дохиог сумын хэмжээнд зохион байгуулж, сирень дохиог 3 удаа дуугаргаж дадлага сургуулилт хийлээ. Зарлан мэдээллийн дуут дохиогоор аж ахуйн нэгж байгууллагын ажилчид, ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, иргэдийг аюулгүйн 4 бүсэд шилжүүлэн байршуулж, үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж 16 төрийн болон төрийн бус байгууллагын 334 албан хаагч, 510 хүүхэд, 25 иргэн нийт 869 иргэнийг хамруулсан.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах саналыг боловсруулах ажлын хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж 50 гаруй иргэнээс санал, хүсэлтийг авлаа.

Хөдөөгийн багийн 29 малчин өрхөөр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж сахар, даралт, явуулын эмийн сангаар үйлчилсэн. Мөн “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Малын халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг гарын авлагуудыг тарааж ажилласан.

“Нэг хором” аяны хүрээнд аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран иргэдэд Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулж 168 иргэнийг хамруулсан.

МУУГЗ Д.Санжаасүрэнгийн нэрэмжит Зүүн болон говийн бүсийн бүжгийн наадмаас “Шивээн ганхаа” хамтлаг Хүрэл медаль, бүжгийн багш МУСТА Л.Түмэнцэцэг “ШИЛДЭГ БАГШ”-аар шалгарсан. Мөн Багануур дүүрэгт зохион байгуулагдсан “Удам залгах үрс” Улсын уралдаанаас “Шивээн ганхаа- 2” хамтлаг ахлах насны төрөлд Алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтанд Эрүүл мэндийн төвийн 3 албан хаагч хамрагдаж сумандаа мобайл технологийг нэвтрүүлж,  23 680 100 төгрөгийн лабораторийн урвалж бодис, явуулын эхо аппарат, зүрхний бичлэгийн аппарат, сахарын аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй болсон.

Эрүүл мэндийн төв Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цэвэр орчин бидний гэр” болзолт уралдааныг орон сууцны байрнуудын оршин суугчдын дунд зохион байгуулж уралдаанд амжилттай оролцсониргэдийг шагнаж урамшуулсан.

Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу хөнгөлөлт, тусламж шаардлагатай 5 иргэнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Очирт тулга ХХК-тай хамтран 940 000 төгрөгийн тусгай хэрэгслийг олгосон.

Сумын төв талбай болон зам дагуу тарьсан модыг тогоолох, хашааг засварлах, хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг зохион байгуулж 4.5 га талбайн 15 м3 хог хаягдлыг цэвэрлэсэн.

Орчны бохирдлоос шалтгаалсан халдварт өвчлөл тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэг зэм устгалын ажлыг зохион байгуулж, олон тойрмын хэц, Бэхтийн гол, Үүдийн ам, Боон ам зэрэг 190км газраар явж 6 бог, 15 бодын сэг зэмийг дөрвөн цэгт халдваргүйжүүлэлт хийж булж устгасан.

“Сүмбэр хишигтэн зоо” мал үржлийн нэгжтэй гэрээ байгуулан хуц, ухна ялгах, хаврын ангилалт, баталгаажуулалтын ажлыг зохион байгуулж 36 хуц, 31 ухна ялган суурьшуулж ангилалт, баталгаажуулалт, ээмэгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ