ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Алтангэрэлийн Отгонтуяа, Хууль, эрх зүйн хэлтсийн Архив, албан хэрэг хөтлөлт, гэрээний хяналт хариуцсан мэргэжилтэн Баяртогтохын Үүрийнтуяа, Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн сургалт сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого хариуцсан мэргэжилтэн Мягмарын Мөнхнаран, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын бодлого хариуцсан мэргэжилтэн Гантулгын Дашжаргал, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Гэрэлчулууны Энхжаргал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Өлзийхуягийн Наранчулуун, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн Ганбатын Чинмэргэн, Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Болдбаатарын Болд-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, бирж, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Гунахүүгийн Батсүх, Боловсрол, соёл урлагийн газрын Хүмүүнлэгийн ухаан хариуцсан ахлах мэргэжилтэн Юндэнсүрэнгийн Цэвэлмаа, Боловсрол, соёл урлагийн газрын Математик, статистик хариуцсан мэргэжилтэн Аминчимэгийн Баярцэнгэл, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Агаар, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Содбаярын Сувдмаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ой, цөлжилт, биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Төмөр-Очирын Дашцэдэн, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Сүмбэр сумын Байгаль хамгаалагч Сандагийн Түмэндэлгэр, Мал эмнэлгийн газрын Сүмбэр сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Гэнийдоогийн Наранчимэг, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуй, үйлдвэрлэл технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн Лувсандоржийн Бат-Амьдрал, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2 дугаар багийн нийгмийн ажилтан Даваахишигийн Саранцэцэг, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Майнбаярын Энхцэцэг нийт 10 байгууллагын 18 албан хаагч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө. Тангараг өргөгчид: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн мэргэжил, мэдлэг нэгт хамт олныхоо өмнө тангараглалаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us