Тэрэгтийн ус хангамжийн эх үүсвэрийн цооногуудыг лайдаж цэвэрлэх ажил хийгдэж байна

255

Аймгийн ус хангамжийн эх үүсвэр болох Тэрэгтийн худаг нь тѳвѳѳсѳѳ 6.5 км зайд байрлах 4 цооног ажиллаж байна. Цооногууд нь  олон жил ард иргэдийг усаар хангаж ирсэн бөгөөд сүүлд 90-ээд оны үед цооногуудыг  лайдаж цэвэрлэх ажил хийгдсэн байна. Үүнээс хойш цооногийн ашиглалтыг сайжруулах ямар ч ажил хийгдээгүй бөгөөд энэ жил 4 цооногийн 3-ыг лайдаж цэвэрлэх ажил хийгдэж байна. Цооногуудыг лайдаж цэвэрлэснээр усны олборлолт нэмэгдэх, чанар сайжрах, насжилт нэмэгдэх  ач холбогдолтой хэмээн аймгийн УС-ДУ ОНӨААТҮГазраас мэдээлж байна.