ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 05 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Удирдах ажилтнуудын 05 дугаар сарын 13ны өдрийн

шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

2019 оны 5 дугаар сар 27

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх төлөвлөгөө боловсруулан ажиллах. Хэрэгжилтийн үйл явцыг 7 хоног бүр гаргаж Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасагт ирүүлж байх.

Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтны ээлжийн амралтыг улсын үзлэг өнгөртөл амралт олгохгүйгээр зохицуулах

Тайлан ирүүлэх хугацаа 7 хоног бүр Сумдын ЗДТГ, Бүх байгууллагууд

 

Төрийн байгууллагууд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд архив, бичиг хэрэг хариуцсан ажилтандаа ээлжийн амралтыг олгохгүй болохоо мэдээлсэн байна.

Харин архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллээ ХЭЗХ-ийн Архивын тасагт ирүүлээгүй байна.

30
2 Аймгийн 25 жилийн ойтой холбогдуулан байгууллага удирдаж байсан ахмадуудын нэрсийг гаргаж ирүүлэх 2019 оны 05 дугаар сарын 27 Сумдын ЗДТГ, Бүх байгууллагууд МЭГ, БОАЖГ,  МХГ, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын ЗДТГ, ОБГ, Нийтийн номын сан, ГХБХБГазар,  ШША, Цагдаагийн хэлтэс, УБХ, ШШГГ-0425 дугаар нээлттэй хорих анги, Боржигин чуулга байгууллага удирдаж байсан ахмадын нэрсийг гаргаж хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн. 70
3 Найрамдал хотхоны 5 дугаар байрны урд талын грашуудын газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах 2019 оны 05 дугаар сарын 27 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны  5 дугаар байрны зүүн талд байрлах автомашины 6 гараашийн эзэдтэй уулзаж,  гараашийг буулгаж газрыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн бөгөөд 1 иргэн гараашаа буулгаж, газрыг чөлөөлөөд байна. 30
4 Байгууллага бүр эцэг, эхийн зөвлөл байгуулж, тушаал шийдвэр болон төлөвлөгөөг хобогдох газарт хүргүүлэх 2019 оны 05 дугаар сарын 27 Сумдын ЗДТГ, Бүх байгууллагууд Төрийн болон төрийн бус нийт 58 байгууллагад Хүүхэд хамгааллын бодлогын зөвлөмж болон Эцэг эхийн зөвлөл байгуулах зөвлөмжийг 04 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс 17 байгууллага ирүүлсэн байна.

Байгууллагууд энэхүү үүргийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах шаардлагатай.

30
5 Говьсүмбэр аймгийн ахмадын хорооноос зохион байгуулах мастеруудын анхдугаар тэмцээнд байгууллагын 35-аас дээш насны албан хаагчдыг идэвхитэй оролцуулах 2019 оны 05 дугаар сарын 25-06 дугаар сарын 02 Сумдын ЗДТГ, Бүх байгууллагууд Тэмцээний нээлтийн ажиллагаа 2019.05.25-нд зохион байгуулагдсан, 25-26-ний өдрүүдэд шатар, дартс, софт воллейбол, ширээний теннис гэсэн 4 төрлөөр болсон. Тэмцээнд Сүмбэр сумын 2 дугаар баг, 5 дугаар сургууль, Политехник коллеж, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрууд идэвх санаачилгатай оролцсон. ГХБХБГ, Татварын хэлтэс, ХХААГ, Прокурорын газрын төлөөлөл оролцсон. Бусад сум, баг, байгууллагууд оролцсонгүй.

2019.06.02-нд зохион байгуулагдах гүйлтийн тэмцээн болон хаалтын ажиллагаанд сум, баг, байгууллагууд идэвхтэй оролцох шаардлагатай.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
6 Хүүхдийн баярын арга хэмжээг үр дүнтэй, сайн зохион байгуулах 2019 оны 06 дугаар сарын 01 Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГ, БСУГ, Дуу бүжгийн Боржигин чуулга Хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын удирдамж, хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган, холбогдох байгууллагууд руу тоотоор хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаад байна. Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
7 Гамшгийн иж бүрэн сургалтанд бүх байгууллагууд идэвхтэй оролцох 2019 оны 05 дугаар сарын 24 Сумдын ЗДТГ, бүх байгууллагууд 2019.05.24-нд болсон Гамшгийн иж бүрэн сургалтанд 37 байгууллагын 478 албан хаагч оролцсон. Цаашид аймгийн Онцгой комиссын гишүүд, байгууллагууд сургалтанд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. 70
8 Улаан бурхан, улаанууд өвчний  вакцинжуулалтын ажлыг чанартай зохион байгуулах 2019 оны 05 дугаар сарын 15-25 Сумдын Засаг дарга,       Эрүүл мэндийн газар,  БСУГ Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10-18 насны хүүхдүүдийг хамруулах ажлыг аймгийн Засаг даргын 2019 оны А/186 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны хооронд байнгын 4, түр 6 явуулын цэгт зохион байгууллаа. Улсын хэмжээний нэгдсэн мэдээгээр манай аймгийн улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих зорилтот 10-18 насны 2410 хүүхэд байсан ч 2429 хүүхэд хамрагдаж, 100,8 хувийн хамралттай дүн мэдээтэй байна. 100
9 “Цэвэрхэн наадацгаая” аяны тайланг ирүүлэх 2019 оны 05 дугаар сарын 24 Сумдын ЗДТГ, бүх байгууллагууд “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд хийгдэж буй ажлын мэдээллийг сумдын ЗДТГ-ууд нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн мэдээлэх үүргийг хүлээсэн бөгөөд Шивээговь сумын ЗДТГ-ын мэдээлэл дутуу, Сүмбэр, Баянтал сумдын ЗДТГ-аас БОАЖГазарт мэдээллээ ирүүлээгүй байна. Ийнхүү аяны ажил удаашралтай, тайлагналт хангалтгүй байгаад анхаарч, ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна. 30
10 Хөрөнгө оруулалтын ажлыг яаравчлах, нэгдсэн журмаар нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулах 2019 оны 05 дугаар сарын 27 АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс,    Орон нутгийн өмчийн газар, Сумдын ЗДТГ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжиж буй 20 ажлаас 16 ажлын тендерийг зарлаад байна. 4 ажил албан ёсоор эхэлсэн. Үүнд: 640 хүүхдийн суудалтай 2 дугаар сургуулийн барилгын ажил, Найрамдал хотхоны 5 дугаар байрны хажуу талын тоглоомын талбайн тохижилтын ажил, 1 дүгээр сургуулийн биеийн тамирын талбайн тохижилтын ажил, Боржигин чуулгын гаднах талбайн тохижилтын ажил эхэлсэн. Хөрөнгө оруулалтын ажлын нээлтийн үйл ажиллагааг нэгдсэн журмаар 2019.05.29-нд зохион байгуулахаар бэлтгэж байна.  30
11 “Эрүүл зүрх-Эрүүл хөдөлгөөн-Эрүүл ёс зүй” дэд төслийн нээлтийн үйл ажиллагаанд бүх байгууллагууд оролцох 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагаас Бүх байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд манай аймагт “Эрүүл зүрх, Эрүүл хөдөлгөөн, Эрүүл ёс зүй” дэд төслийг хэрэгжүүлэхээр нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт Боржигин чуулгад зохион байгууллаа.

Төслийн нээлтэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, төсөл хэрэгжүүлэгч зөвлөх төрийн бус байгууллага “Транспаренси интернэшнл Монголиа” Олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч “Багачууд хөгжил” Төрийн бус байгууллагын болон аймгийн иргэдийн төлөөлөл оролцсон.

Энэхүү төслийн нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар “Санамж бичиг”-ийг байгуулж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар гарын үсэг зурлаа.

“Говьсүмбэрчүүд гоё” уриатай энэхүү төслийн хэрэгжилтийг “Багачууд хөгжил” Төрийн бус байгууллага хариуцан гүйцэтгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр 3 үе шаттай ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

100
12 Биелэлтийн дундаж хувь 54,4

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us