ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 04 дүгээр сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Удирдах ажилтнуудын 04 дүгээр сарын 26ны өдрийн

шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

2019 оны 5 дугаар сар 13

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу удирдах албан тушаалтнууд хувийн хэргээ шинэчилж Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх 2019 оны 05 дугаар сарын 13 Сумдын Засаг даргын Тамгын газар, Бүх байгууллагууд ХХҮГ, ЭМГ, ОНӨГ, БТСГ, Боржигин өв музей, Боржигин чуулга, Нэгдсэн эмнэлгийн дарга болон Шивээговь сумын Засаг дарга төрийн албан хаагчийн хувийн хэргээ бүрдүүлж ирүүлсэн.

Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, УБХ, ЦХэлтэс, ОБГазар, МЭГазар гэсэн байгууллагын удирдлагууд хувийн хэргээ шинэчилж, харьяалах дээд байгууллагадаа хүргүүлсэн байна.

Бусад сум, агентлагийн дарга нар үүргийг хугацаанд нь хэрэгжүүлж, хувийн хэргээ журмын дагуу бүрэн бүрдүүлж ирүүлэх шаардлагатай.

30
2 Бүх нийтээр Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор байгууллага бүр албан хаагчдаа угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохион байгуулж Нийгмийн бодлогын хэлтэст тайлан, мэдээг ирүүлэх 2019 оны 06 дугаар сарын 11 Сумдын Засаг дарга, Бүх байгууллагууд Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
3 2019 оны 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албаны татлагын ажлыг чанартай зохион байгуулах, аюулгүй байдлыг хангаж ажиллах 2019 оны 05 дугаар сарын 06-20-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Д.Содном, Цэргийн штабын дарга Хурандаа С.Бат-Эрдэнэ 2019 оны 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албаны татлагын ажлыг 2019 оны 5 дугаар сарын   07-нд Шивээговь суманд, 08-09-нд Сүмбэр, Баянтал сумдад зохион байгууллаа.

Цэргийн албаны татлагын ажилд Шивээговь сум 64,6 хувьтай, Сүмбэр сум 77 хувьтай, Баянтал сум 76,1 хувьтай хамрагдлаа.

Зэвсэгт хүчний жанжин штабаас даалгасан тоон даалгаврыг бүрэн биелүүлсэн.

100
4 Найрамдал хотхоны доторх автомашины хөдөлгөөнд хяналт тавьж, авто зогсоолд автомашиныг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх 2019 оны 05 дугаар сарын 13 Цагдаагийн хэлтэс Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн албан хаагчдаас өдрийн 11-20 цагийн хооронд Найрамдал хотхоны орчимд хяналт тавин ажиллаж, зогсолт болон зогсоолын журам зөрчсөн 18 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.37 дахь заалтын дагуу 360,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Цаашид хяналт шалгалтыг тогтмол эрчимжүүлэн ажиллах болно. 100
5 “School police” үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж танилцуулах 2019 оны 05 дугаар сарын 13 Боловсрол, соёл, урлагийн газар “School police” үйл ажиллагаа нь ЕБС-уудад тогтмолжсон ба өдөр тутам сургуулиудад 4 эцэг, эх үүрэг гүйцэтгэж байна. Эцэг, эхчүүдийн ажиллах цагийн ашиглалтыг сайжруулж, цагийн хуваарьтай болгон сургуулийн гадна болон дотор орчинд хяналтыг тогтмолжуулахаар ажиллаж байна. 100
6 Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлагууд Нээлттэй хаалганы өдөрлөгийг чанартай, үр дүнтэй зохион байгуулах 2019 оны 04 дүгээр сарын 30 ХХҮГ, НДХ, ГБХЗХГ, Политехникийн коллеж ХНХЯамнаас улс орон даяар зохион байгуулж буй “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг орон нутагт ХХҮГазар, НДХэлтэс, Политехник коллеж, ГБХЗХГазар хамтран зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, салбарын үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүллээ. Ажил олгогч аж ахуй нэгж байгууллагууд оролцож нийт сул чөлөөтэй 91 ажлын байрыг нээлттэй зарлаж, ажилгүй иргэдэд санал болгож, ажлын ярилцлага зохион байгуулсан. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаарх мэдээлэл зөвлөгөөг 204 иргэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг 126 иргэнд үзүүлж, нийт 330 иргэнд үйлчиллээ. 100
7 “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт байгууллагууд идэвхтэй оролцох 2019 оны 04 дүгээр сарын 30 Сумдын Засаг дарга, Бүх байгууллагууд Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын ЗДТГазар, Татварын хэлтэс,_ГБХЗХГазар, Статистикийн хэлтэс, ХХААГазар, ГХБХБГазар, СХАА, ШШАлба, УБХ, ЦХэлтэс, МЭГазар, ОНӨГазар, УЦУОШТөв, ОБГазар, МХГазар, Боржигин чуулга, Боржигин өв музей, Нийтийн номын сан, ХХҮГазар, ЭМГазар зэрэг байгууллагууд ажилтнуудаа оролцуулж мэдээлэл, зөвлөгөө авсан байна. 100
8 Засаг даргын нэрэмжит Спортын бага наадмын нээлтийн үйл ажиллагаанд байгууллагууд идэвхтэй оролцох 2019 оны 04 дүгээр сарын 26-05 дугаар сарын 5 Сумдын Засаг дарга, Бүх байгууллагууд Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам”-ын нээлтийн арга хэмжээг 2019 оны 04 сарын 26-ны 20.00 цагт биеийн тамир спортын газрын гадна талбайд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд 21 багийн 1300 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга, Аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Тамгын газрын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар оролцсон ба спортын салбарт амжилттай ажиллаж буй 6 хүнд шагнал гардууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Спортын бага наадам” 2019 оны 04 дүгээр сарын 26- наас 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд болж спортын 8-н төрлөөр 21 багийн 1300 гаруй баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Багийн дүнгээр 126 оноогоор Ц.Энхтүвшин захиралтай Шивээ-Овоо ХК-ний хамт олон 3 дугаар байр, 133 оноогоор Х.Болатхан даргатай Бизнес хөгжил хамт олон 2 дугаар байр, 141 оноогоор Төгсбаяр даргатай Ганзам хамт олон 1 дүгээр байрт шалгарч Аваргын цом, өргөмжлөл, 800 000 төгрөгийн шагналын эзэн болсон.

100
9 Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн ажлыг эрчимжүүлж, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах. Өмнө нь комисст ажиллаж байсан гишүүдэд арга хэмжээ тооцох 2019 оны 05 дугаар сарын 13 Сумдын Засаг дарга Шивээговь сумын ЗДТГ- Сум хөгжүүлэх сангийн зээлдэгч нартай нэгбүрчлэн уулзаж байна. 6 зээлдэгч зээлээ бүрэн төлж дууссан. 2019 онд 61,4 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөж 4,6 сая төгрөгийг төвлөрүүлснээр дансанд 80.344,4 сая төгрөг байна.

Сүмбэр сумын ЗДТГ- Шүүхийн шийдвэр биелүүлээгүй 4 зээлдэгчийн материалыг ШШГГазартай гэрээ байгуулан шилжүүлсэн. 2 зээлдэгч зээлээ төлж дууссан. СХСангийн төсөл сонгон шалгаруулах комиссын даргаар ажиллаж байсан хүний асуудлаар АТГ-т хандсан боловч үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн учир хуулийн үйлчлэлд хамруулан шалгах боломжгүй гэсэн хариу ирсэн. 2019 онд 132,0 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөж, 40,0 сая төгрөгийг төвлөрүүлсэн ба дансанд 81,0 сая төгрөг төвлөрөөд байна.

Баянтал сумын ЗДТГ- Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг 2019 онд үндсэн төлөлт 79 сая төгрөг, хүүгийн төлөлт 11 сая төгрөг, нийт 90 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн. Сум хөгжүүлэх сангийн дансанд одоогийн байдлаар 74.910,096 төгрөг төвлөрсөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхээр шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

70
10 Биелэлтийн дундаж хувь 87,5

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us