ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн үйлчилгээний салбарынханд

Төрийн үйлчилгээний салбарынханд …

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ онд төлөвлөсний дагуу Нийгмийн үйлчилгээний салбарт 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

 

Уламжлалт Боржигин наадам, аймаг байгуулагдсаны 25 жилийн ойн өмнөхөн аймгийн төсөв бүрдүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн Татварын хэлтсийн албан хэрэгцээнд 1 автомашин, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад нь дэм үзүүлж цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн 2 автомашин, гэр хорооллын хур хогийг ачиж зөөвөрлөх, оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хог ачиж буулгах автомашиныг “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазарт, нэгдсэн эмнэлэгт 2 иж бүрэн компьютер тус тус гардуулсан байна.

 

Машины түлхүүр гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь орон нутгийн төсвөөс зарцуулсан хөрөнгө оруулалтыг зохистой ашиглаж үр дүнд хүрэх, ашиглалтыг сайжруулж ажиллах захиа даалгавар өгч ажлын амжилт хүссэн юм.

 

Т.Болдбаатар

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us