ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний чанар, баталгаажилт, гарал үүсэл, хадгалалт, хугацаанд 2019 оны 05-р сарын 06-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэж  байна.

Хяналт шалгалтад худалдаа үйлчилгээний 15 газрыг хамруулж, хадгалалт, хэрэглээний хугацаа хэтэрсэн, хаяг шошгоны зөрчилтэй 4 нэр төрлийн 188 ширхэг 254800 төгрөгний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж байна.

Мөн хяналтын явцад 64 ширхэг 204800 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэв. Шалгалт үргэлжилж байна.

Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хадгалалт, хэрэглээний хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг / өндөг, наполеон торт г.м/ тасалгааны хэмд хадгалж худалдаалах зөрчлүүд илэрч байна.

 Иймд иргэд та бүхэн бүтээгдэхүүнийхээ хадгалалт, хугацааг шалгаж авах, хөргөгчгүй нөхцөлд лангуун дээр хадгалж худалдаалж буй түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ  байна.

Та бүхэн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хадгалалт, хугацааг шалгаж авч өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд эрсдэл үүсэхээс сэргийлэх нь зүйтэй.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us