Япон улсын хөрөнгө оруулалтаар соёл, спорт амралтын хүрээлэнд 4100 мод, бут шинээр тарьж байна.

137

img_0110Япон улсын Каназава технологийн их сургуулийн Экологийн мэдээллийн төвийн профессор, доктор Хедио Нишидагийн хөрөнгө оруулалтаар Бөөрөг дэлийн элс ХХК-ийн дэмжлэгтэйгээр аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд 4000 хайлаас, 100 нарс суулгаж, ус нөөцлөх сав суурилуулан, 700 м усалгааны шугам хоолойг шинээр угсарлаа.

Төслийн багаас энэ удаагийн хөрөнгө оруулалтын үр дүнгээс хамаарч дараагийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр аймаг, орон нутгийн удирдлагатай уулзаж, санал солилцлоо.

Өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох, хүүхэд, залуучуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мод, бут тарих ажилд ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулийн ахлах ангийн 200 сурагчдыг оролцуулсан байна.