ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО

Монголын хуульчдын холбооноос жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр”  болгон зарласантай холбоотойгоор Монголын хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг  үнэ төлбөргүй үзүүлэх өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  10:00-16:00 цагийн хооронд Боржигин чуулгын урд талбайд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгөөр Шүүхийн тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний алба,  Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Монголын нотариатчдын танхимын Говьсүмбэр аймаг дахь салбар, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч, өмгөөлөгчдийн зөвлөл,  зэрэг хуулийн байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллагуудаас холбогдох хууль тогтоомжуудаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна Шүүхийн тамгын газраас шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, Улсын бүртгэлийн хэлтсээс 20 төрлийн мэдээлэл, лавлагаагаар үйлчилдэг burtgel.mn –ээс лавлагаа гаргаж өгөх, иргэний үнэмлэхийн хугацааг үндсэн үнээр нь сунгах /торгуульгүй/, Архивын тасгаас бүх төрлийн үнэ төлбөргүй лавлагаа мэдээллийг олгох, нотариатчдын салбараас үнэ төлбөргүй хуулбар үнэн тамга дарах  зэрэг үйлчилгээг үзүүлэх тул иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us