ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХӨД ТАТВАРЫН АЛБАНД ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Татварын алба 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж улмаар татварын орлогыг зөвхөн татварын нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авч байна.
Сүүлийн үед улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдэд үүссэн хүндрэлийг шийдвэрлэхээр Татварын ерөнхий газар арилжааны банкнуудтай хамтран ажиллаж иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, “Татварын нэхэмжлэхийн дугаар” үүсгэх, авах зэрэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, 2019 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ТОГТМОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ДУГААР-р арилжааны банканд шууд төлөх боломжтой болголоо.
Өөрөөр хэлбэл иргэн та цахим үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 нэр төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын систем https://e-tax.mta.mn/, интернет банкаар эсвэл өөрт хамгийн ойрхон банкны салбарт очиж тогтмол нэхэмжлэлийн дугаараар улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУВЬД УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТӨЛӨХ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ 313132 ГЭСЭН ТОГТМОЛ НЭХЭМЖЛЭХИЙН ДУГААРААР ТӨЛӨХ ЮМ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us