ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙХАН-2019” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Аймгийн Засаг даргын нэрэмжит сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн дунд 2 дах жилдээ зохион байгуулж буй “ЯРГУЙХАН-2019” урлагийн наадмыг Дуу бүжгийн Боржигин чуулга, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа.

Тус урлагийн наадмын зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, тэдний урлагийн гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нээж илрүүлэх зорилгоор 1 төрөлд 1 хүүхэд оролцуулсан ба тус тэмцээнд 250 гаруй хүүхэд багачууд авъяас чадвараараа өрсөлдөж 96 хүүхэд шагналт байранд шалгарч өргөмжлөл, медаль, гарын бэлгээр шагнагдлаа.

Энэ удаагийн урлагийн наадамд Х.Алтанцэцэг эрхлэгчтэй “БУЯН” цэцэрлэг багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд 2 дах жилдээ дахин шалгарч шилжин явах “ЦОМ”, “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us