ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Нийгмийн эгэх хариуцлага” тэтгэлэгт богино сургалтын урилга

“Нийгмийн эгэх хариуцлага”

тэтгэлэгт  богино сургалтын урилга

 

Дэлхийн банкны захиалгаар “Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт богино хугацааны сургалтыг 2019 оны 04, 05 дугаар сард гурван удаа Удирдлагын Академид зохион байгуулах гэж байна. Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтсан болно.

Сургалтын үндсэн зорилго нь:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Сургалт зохион байгуулах хугацаа:

  • Эхний ээлжийн сургалт 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Улаанбаатар хот болон Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
  • Хоёр дахь ээлжийн сургалт 2019 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
  • Гурав дахь ээлжийн сургалт 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Улаанбаатар хот болон Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.

 

Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:

Үндсэн шаардлага:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (MASAM)-ийн хүрээнд зохион байгуулагдсан ижил сургалтад өмнө нь хамрагдаагүй байх
  • Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжиж ажиллах сонирхолтой, сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй байх

 

Нэмэлт шаардлага:

  • Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн бус байгууллагад ажилладаг байх эсвэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл, эсвэл
  • Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын албан хаагч, эсвэл аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг байх эсвэл,
  • Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш ажилтан байх

Бүрдүүлэх материал:

  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (цахим линкээр бүрэн мэдээллээ илгээх)

Сургалт зохион байгуулах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Удирдлагын Академи, Мэргэшил дээшлүүлэх институтын байр, 305 тоот өрөө.

Холбоо барих утас: 70132091, 99022234, И-мэйл: institute_pd@naog.gov.mn

 

Сургалтад хамрагдах хүсэлтээ дараах хуваарийн дагуу илгээнэ үү.  

Сургалтын хуваарь Хамрагдах орон нутаг Хүсэлт хүлээн авах хугацаа, хүсэлт илгээх линк Хариу мэдэгдэх хугацаа
Нэгдүгээр бүлэг:

2019 оны 04 дүгээр сарын 29нөөс 05 дугаар сарын 01ний өдрүүд

Улаанбаатар, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар,  Төв аймаг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00 цаг хүртэл

Суралцах хүсэлт илгээх линк:

https://forms.gle/H9nRaFwbkW459GsCA

2019 оны

04 дүгээр сарын 22-ны өдөр

/цахим шуудан/

Хоёрдугаар бүлэг:

2019 оны 05 дугаар сарын 13наас 15ны өдрүүд

Улаанбаатар, Архангай,

Баян-Өлгий, Завхан,

Увс,

Ховд аймаг

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цаг хүртэл

Суралцах хүсэлт илгээх линк:

https://forms.gle/KLhAFAKod6XLMRBK7

2019 оны

05 дугаар сарын 03-ны өдөр

/цахим шуудан/

Гуравдугаар бүлэг:

2019 оны 05 дугаар сарын 27ноос 29ний өдрүүд

Улаанбаатар, Баянхонгор, Дорноговь  Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий, аймаг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цаг хүртэл

Суралцах хүсэлт илгээх линк:

https://forms.gle/KLhAFAKod6XLMRBK7

2019 оны

05 дугаар сарын 03-ны өдөр

/цахим шуудан/

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us