Говьсүмбэр аймгийн нутагт төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журмыг төсөлд санал авах тухай

111

Журмын төсөлд санал авах тухай

 

Монгол улсын Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж эхлээд байна.

“Хог хаягдлын тухай” хуулийн 9.3.3-т тусгасан заалтын хүрээнд орон нутагт Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журмын төсөлд санал авч байна.

Иймд та бүхэн журмын төсөлтэй танилцаж  саналаа Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Уранбаярт /99978875/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Сувдмаа /99917414/ нарын утсаар холбогдон өгнө үү.

Саналыг 2019 оны 4 дүгээр сар 9-аас 5 сарын 09-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.

 

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,

хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс