ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Музейн маркетинг, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэлийн уралдаан боллоо

2019 оны 04 сарын 04 ны өдөр Боржигин өв музейн албан хаагчдын дунд музейн маркетинг, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэлийн уралдааны зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Сүхбаатар, БСУГ-н мэргэжилтэн Цэвэлмаа нар  ажиллалаа. Тус илтгэлд сан хөмрөгч Б.Урансанаа музей үзэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлж маркетингийг сайжруулах агуулгыг барин илтгэлээ тавьсан, тайлбарлагч боловсролын ажилтан Б.Чойдаш музейн үзүүллэг дэлгэлтээр маркетингийг сайжруулах, нягтлан бодогч Б.Аюурзана үйлчилгээний соёлоор маркетингийг сайжруулах, эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвамаа музейн дэлгүүр ажиллуулан маркетингийг сайжруулах, бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр музейд тулгамдаж буй 5 асуудлыг сошиал медиа маркетинг ашиглах 5 -н арга зам болгох сэдвээр тус тус илтгэлээ тавьсан. Илтгэлийн уралдаанд ЭША Б.Лхагвамаа тэргүүн байр, БМСанч Д.Өлзийбаяр дэд байрт тус тус шалгарлаа.

56770654_2393919424198250_6112698125405650944_n - Copy 56274002_2393917497531776_175703186479251456_n 56526721_2393918340865025_7494597062550355968_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us