Төрийн албан хаагчдын ээлжит сургалт боллоо

70

        Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан заавар журмын хэрэгжилтийг хангуулах, байгууллагын хүний нөөцийн асуудал, дотоод ажлыг сайжруулах, тухайн асуудал хариуцсан албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор  “Төрийн байгууллагуудын Хүний нөөц, дотоод ажил, өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан албан хаагчдад зориулсан сургалт”-ыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс зохион байгууллаа.

Сургалтаар “Төрийн албаны стандарт, өнөөгийн байдал”, “Тайлан мэдээ ирүүлэхэд анхаарах асуудлууд”, “Өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэлтийн өнөөгийн байдал ба цаашид анхаарах асуудлууд”, “Төрийн албанд мөрдөгдөж буй төрийн албан хаагчидтай холбоотой бодлогын зарим баримт бичгийн талаар”, “Хөдөлмөрийн гэрээний тухай ойлголт” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийлээ.