ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Бүрэн урлан ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан удирдамжаар Сүмбэр сумын 4 дүгээр багт байрлах Бүрэн урлан ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтыг Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Отгонсүрэн ахлан Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Оюунчимэг хамтран 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр захирал Д.Гэсэржавыг байлцуулан  гүйцэтгэв.

Шалгалтаар компанийн сүлжмэлийн үйлдвэрийн бүх ажлын байруудын агааржуулалт гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн стандартад нийцсэн, ажлын байруудад засвар үйлчилгээ хийсэн, ажилтнуудын ширээ сандал эргономикийн шаардлага хангасан, халуун хоолоор хангаж байгаа, харьцангуй шинэ тутам, үйл ажиллагаа явуулаад төдийлөн удаагүй ч хууль журмын сахин мөрдөлт сайн, нийт ажилтнуудыг нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй зэрэг нэлээдгүй ололт байв.

5876E82A-783D-48D4-B1D1-3769F56AD1FE

Дээрх ололттой талууд байсан хэдий ч компанийн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны цар хүрээ багассан, баяр ёслолын өдрүүд ихтэй саруудад болон борлуулалт багассан саруудад санхүүгийн хүндрэлтэй гэх шалтгаанаар ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй сул зогсоосон боловч сул зогсолтын олговор олгоогүй, хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудын эрх, үүрэг, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой тусгаагүй, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах хөрөнгө батлаагүй, ажлын байрны онцлогт тохирсон эрүүл ахуйн дүрэм, журам, заавар баталж мөрдүүлээгүй, үйлдвэрлэлийн барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу бариагүй, ажлын байрны нэг хүнд ногдох талбайн хэмжээ, тоног төхөөрөмжийн хоорондох зай ажиллах, үзлэг, засвар үйлчилгээ хийхэд хангалтгүй, дотоод хяналт шалгалт тогтмолжоогүй зэрэг дутагдлууд илэрлээ.

B8F92B9A-BA24-42BF-8C9D-3CFFEC570BE5

Шалгалтын явцад илэрсэн зөрчил эдгээрээс үүсэж болзошгүй эрсдэлийн талаар тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулахаар нийт 18 заалт бүхий 2 албан шаардлага үйлдэн хүргүүлэв. Биелэлт тооцох хугацаа болоогүй байна.

20190225120546

Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us