ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Малчдын зөвлөгөөн боллоо

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын 6-н багийн малчдын төлөөлөл 180 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр тус сумын ЗДТГ 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танлцуулсан бөгөөд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Инвест оп монгол ТББ, Монгол даатгал зэрэг байгууллагууд шинээр гарсан хууль тогтоомж, цаашид авч хэрэгжүүүлэх бодлогын баримт бичиг, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

1 4 Малчидын зөвлөгөөнд
– 5 төрөлд шилдгээр шалгарсан малчид, шинээр мянгат малчин болсон 8 иргэнийг шагнах
– Хэлэлцүүлэг
– Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчдийн тоглолт
– Гар бөмбөг, хөгжилтэй буухиа зэрэг тэмцээнийг тус тус зохион байгууллаа.
Сүмбэр суманд 2018 оны хүн ам, мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогоор 6-р багийн малчин А.Баатарзоригт, 5-р багийн малчин Н.Мөнхбаатар, 5-р багийн малчин С.Баттөр, 5-р багийн малчин А.Ууганбаяр, 4-р багийн малчин Д.Батмөнх, 4-р багийн малчин Д.Адъяадорж, 4-р багийн малчин Б.Батжаргал, 3-р багийн малчин Л.Ёндон нар шинээр мянгат малчнаар тодорч, хамгийн олон буюу 101 тэмээг 6-р багийн иргэн З.Бадарч, 369 адууг 6-р багийн малчин Б.Түмэнжаргал, 304 үхэрийг 5-р багийн малчин Д.Зоригтсайхан, 1722 хонийг 4-р багийн малчин Ц.Гурвантамир, 1206 ямааг 4-р багийн малчин Э.Баттулга нар тоолуулж төрөл тус бүр дээр шилдгээр тодорсон тул Өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

3 5
Гар бөмбөгийн төрөлд нийт 9 баг оролцож 1-р байранд Ц.Энхжаргал ахлагчтай 5-р багийн хамт олон, 2-р байранд н.Шинэбаяр ахлагчтай 6-р багийн хамт олон, 3-р байранд Н.Хишигдорж ахлагчтай сүмбэр сумын ЗДТГ-ын хамт олон, Хөгжилтэй буухианы төрөлд 3 баг оролцож 5-р багийн Ц.Энхжаргал ахлагчтай баг тамирчид тэргүүн байр, 5-р багийн Г.Мөнхбаяр ахлагчтай баг тамирчид дэд байранд тус тус шалгарлаа.

6 7 2

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us