ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар олон нийтийн /иргэдийн/ үнэлгээ

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн

үйл ажиллагааны талаар олон нийтийн /иргэдийн/ үнэлгээ

 

Төрийн албан хаагчдаас Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулга авч, дүн шинжилгээ хийлээ.

Судалгаанд 106 төрийн албан хаагч хамрагдсанаас улс төрийн 4, төрийн захиргааны 65, төрийн үйлчилгээний 35, төрийн тусгай 2 албан хаагч оролцсон.

Судалгааг анкетийн аргаар авсан бөгөөд Төрийн албаны Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой 4 асуултыг судалгаанд оролцогсодоос асууж, нээлттэй асуулгаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг авч үнэлэлт дүгнэлт өглөө.

Асуулгын дүнг дараах хүснэгтээр харуулав.

Асуулт хангалттай дунд хангалтгүй мэдэхгүй
2 Төрийн албаны тухай хууль тогтоомжийг та хэр сайн мэдэх вэ. 36 54 8 7
3 Төрийн жинхэнэ албан хаагчийн сул ажлын байрны зар мэдээлэл, сонгон шалгаруулалтын мэдээ, мэдээлэл ил тод, нээлттэй байгаа байдал 54 32 8 11
4 Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт, Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа эсэх 47 29 6 23
5 Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж чаддаг эсэх 48 31 3 23

asd

Санал асуулганд оролцогсодын 33.9 хувь нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн тухай сайн мэднэ гэж хариулсан бол 50.9 хувь нь дунд зэрэг 14.2 хувь нь хангалтгүй буюу мэдэхгүй гэж хариулсан байна.

Мөн Төрийн жинхэнэ албан хаагчин сул ажлын байрны зар мэдээлэл, сонгон шалгаруулалтын мэдээ, мэдээлэл ил тод, нээлттэй явагдаж байна уу гэсэн асуултад 50.9 хувь нь хангалттай, 30.2 хувь нь дунд зэрэг, 7.5 хувь нь хангалтгүй, 10.4 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа эсэх тухай асуултад 44.3 хувь нь хангалттай, 27.4 хувь нь дунд, 5.7 хувь нь хангалтгүй, 21.7 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн.

Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шийдэрлэж чаддаг эсэх тухай асуултад 45.3 хувь нь хангалттай, 29.2 хувь нь дунд зэрэг, 2.8 хувь нь хангалтгүй, 21.7 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

Санал асуулгад оролцогсодоос нээлттэй байдлаар дараах санал гарсан байна. Үүнд:

  • Боловсон хүчин, хүний нөөц дутагдалтай, ажлын байрны шаардлага хангахгүй байна.
  • Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга явуулахад анхаарч, олон нийтэд үр дүнг мэдээлж байх. Шударга, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах
  • Төрийн албан хаагчийн нэр төрийг аливаа сөрөг мэдээ, мэдээллээс хамгаалах арга хэмжээг авах
  • Нөөцөд бүртгэлтэй иргэдийг мэргэжил, ур чадварыг харгалзан тохирох ажлын байранд томилж байх
  • Байгууллагын удирдах албан тушаалтнуудын ёс зүй, мэдлэг, чадвар, манлайллыг сайжруулах

Санал асуулгын дүнд үндэслэн 2019 онд Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах, иргэд, төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад мэдээ, мэдээллийг хүргэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог хууль, журмын дагуу нөхөх, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээний үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us