ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

 

            Төрийн жинхэнэ албаны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 3 удаа давхардсан тоогоор 15 ажлын байранд нээлттэй зарласан.

Зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, аймгийн албан ёсны www.govisumber.gov.mn цахим хуудас, Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудын мэдээллийн самбарт ил тод байршуулсан.

Шалгалтын үйл явцыг телекамераар хянаж, аймгийн Авлигатай тэмцэх зөвлөлөөс хяналт тавин ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянах боломжийг бүрдүүлсэн.

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3 ажлын байранд /Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн дарга/, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 7 ажлын байранд /Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, Баянтал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 8 ажлын байранд /Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Боржигин чуулгын дарга, Баянтал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн захирал, Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэг, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэг, Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/  тус тус  зохион байгууллаа. Шалгалтын үр дүнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нэгдсэн эмнэлгийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Боржигин чуулгын дарга, Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн захирал, Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэг, Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч гэсэн 8 ажлын байр тус тус нөхөгдөөд байна.

Сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт гараагүй.

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт, нэр дэвшүүлсэн ажиллагаа, ил тод, нээлттэй байдлыг хангасан байдал, үр дүн

 

            Нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн жинхэнэ албаны сул орон тооны захиалгыг авч, давхардсан тоогоор 75 ажлын байранд, 3 удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулахад ил тод байдлыг ханган зар мэдээг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn , аймгийн албан ёсны цахим хуудас www.govisumber.gov.mn , аймгийн Засаг даргын Тамгын газрын болон холбогдох байгууллагуудын мэдээллийн самбарт байршуулсан.

Шалгалтын үйл явцыг иргэдэд ил тод байлгах үүднээс телекамер ашиглан, гадна талбайд иргэд хянах боломжийг бүрдүүлэн дэлгэцээр харуулан ажилласан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дэс түшмэлийн 14 ажлын байр, туслах түшмэлийн 1 ажлын байранд мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтын үр дүнд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 47 дугаар тогтоолоор 3 иргэнийг нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн бөгөөд 2 ажлын байр нөхөгдөж, 1 ажлын байранд нэр дэвшсэн иргэн томилогдохоос татгалзсан.

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтаар дэс түшмэлийн 20, туслах түшмэлийн 4, нийт 24 ажлын байранд зохион байгуулсан. Зарласан ажлын байрнаас дэс түшмэлийн 15, туслах түшмэлийн 5 ажлын байр нөхөгдөөгүй үлдсэн байна. Дэс түшмэлийн 5 ажлын байранд иргэд тэнцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өрийн 115 дугаар тогтоолоор 5 иргэнийг нөөцөд бүртгэж, шалгалт өгч тэнцсэн ажлын байранд нь нэр дэвшүүлэн томилсон.

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг дэс түшмэлийн 29, туслах түшмэлийн 7, нийт 36 ажлын байранд зохион байгуулсан. Зарласан ажлын байрнаас дэс түшмэлийн 11, туслах түшмэлийн 5 ажлын байр, нийт 16 ажлын байр нөхөгдсөн. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор тус шалгалтанд тэнцсэн 33 иргэнийг нөөцөд бүртгэж, үүнээс хамгийн өндөр оноо авч тэнцсэн 16 иргэнийг шалгалт өгсөн ажлын байранд нэр дэвшүүлэн, томилсон.

Мэргэшлийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт гараагүй.

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, түүгээр үйлчилсэн байдал, үр дүн

2018 онд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг давхардсан тоогоор 5 ажлын байранд зарлаж, 5 ажлын байранд нөөцөд бүртгэгдсэн иргэдийг холбогдох албан тушаалд нэр дэвшүүлэн томилсон.

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сан бүрдүүлж,

түүгээр үйлчилсэн байдал

 

            2018 онд 3 удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 41 иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд шинээр бүртгэж, үүнээс хамгийн өндөр оноо авч тэнцсэн 24 иргэнийг холбогдох ажлын байранд нэр дэвшүүлсэнээс 1 иргэн татгалзаж, 23 иргэнийг томилоод байна.

2017 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн 25 албан хаагч нөөцөд бүртгэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.11-д заасны  дагуу төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй иргэн байхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 23.3, 23.4-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийг нөөцөд шинээр 7 иргэн шинээр бүртгэж, нийт 34 иргэн бүртгэгдсэнээс 1 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсоноор жилийн эцсийн байдлаар 33 иргэн тус нөөцөд бүртгэлтэй байна.

2018 онд 10 байгууллагад нөөцийн сангаар үйлчилж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Туул голын сав газрын захиргаанд нөөцөд бүртгэлтэй 2 иргэний шалгалтын эх материал, холбогдох баримт бичгийг шилжүүлэн, 12 иргэнийг нөөцөөс нэр дэвшүүлэн, сул орон тоог нөхөөд байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us