Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай

328

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр                           Дугаар 03                               Улаанбаатар хот

 

Албан тушаалын тодорхойлолт боловсруулах

нийтлэг журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь

1.“Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ыг нэгдүгээр, “Албан тушаалын тодорхойлолтын маягт”-ыг хоёрдугаар, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах мэдээлэл цуглуулах асуулгын хуудас”-ыг гуравдугаар, “Хяналтын хуудас”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан албан тушаал тус бүрээр шинэчлэн боловсруулж, энэхүү журмын дагуу батлахыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга /Д.Баатарсайхан/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

     ДАРГА                                  Б.ЦОГОО