ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 03 дугаар сарын 4-ий өдрийн шуурхай зөвлөгөөний дэг

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 03 дугаар сарын 4-ий

өдрийн шуурхай зөвлөгөөний дэг

 

  1. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үүргийн биелэлт танилцуулна.
  2. Цаг үеийн асуудлаар Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Сүмбэр, Шивээговь, Баянтал сум, тус тус мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргаас өгөх үүрэг:

Үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг орон нутагт эрчимжүүлэх 14 хоногийн аяныг зохион байгуулахад оролцож байгаа байгууллагууд зохион байгуулалтын ажлыг сайтар төлөвлөн хэрэгжүүлж, дүнг илтгэх 14 хоног Бүх хэлтэс, агентлагийн дарга нар
2 Аймгийн 25 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөө гаргана.Иймд төлөвлөгөөнд тусгах саналаа 3 дугаар сарын 07-ны өдрийн дотор ТЗУХэлтэст ирүүлэх 2019.03.07-ны дотор Бүх байгууллагууд
3 Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх. Баталсан төлөвлөгөөгөө 3 дугаар сарын 15 өдрийн дотор ТЗУХэлтэст ирүүлэх 2019.03.15-ны дотор Бүх байгууллагууд
4 Төрийн албаны 2019 оны 3 дугаар тогтоолоор Албан тушаалын тодорхойлолт боловсруулах заавар,журам шинэчлэгдэн батлагдсан.Иймд заавар журмын дагуу Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж 2019 оны 2 дугаар улиралд багтаан Төрийн албаны зөвлөлд хүргүүлж хянуулах   Бүх байгууллагууд
5 Төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэж байгаа болон гэрээгээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын судалгааг 3 дугаар сарын 15-ны өдрын дотор ТЗУХэлтэст ирүүлэх 2019.03.15-ны дотор Бүх байгууллагууд
6 Цахим хуудсанд мэдээ, мэдээлэл тавих,Хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээ,мэдээлэл өгөх хуваарийг АЗДТГ-ын дарга баталсан. Иймд тус хуваарийг мөрдөж ажиллах   Бүх байгууллагууд
7 Харьяалалгүй хүүхдүүдийг бүртгэн хүн ам,өрхийн мэдээлэлийн санд оруулах ажлыг дуусгах  

 

2019.03.15-ны дотор

 

 

БСУГазар

 

 

 

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар  3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us