ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

СУМДАД ХЭРЭГЖИЖ БУЙ ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН 2018 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ,

ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

ИЛТГЭХ ХУУДАС

СУМДАД ХЭРЭГЖИЖ БУЙ ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН

2018 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

2019 оны 01 сары 28                                                                                            Чойр

 

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь сумын Засаг даргын 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхээр боловсруулагдсан аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тухайн онд тавьсан зорилт, хүрэх түвшинтэй  харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоох, үр дүнг үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дараагийн шатны төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2017 оны А/264 дүгээр захирамжаар батлагдсан “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг үндэслэн суманд хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийн жилийн эцсийн хэрэгжилт, 2016-2020 он хүрэх түвшин, сумын  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, холбогдох статистикийн мэдээлэл зэрэг эх сурвалжийг ашиглан мэдээллийг тулгаж нягтлах, тоон үзүүлэлт, чанарын шалгуурын өсөлт бууралтын хувь хэмжээг харьцуулах, ахиц өөрчлөлтийг түүвэрлэх, уг асуудлыг хариуцсан албан хаагчаас нэмэлт мэдээлэл авах замаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж байна.

 

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН:

 

Дэд хөтөлбөр нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэтшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэх  үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичиг. Энэхүү баримт бичгийг үндэслэн сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Сүмбэр сум 3 дэд хөтөлбөр, Шивээговь сум  3 дэд хөтөлбөр, Баянтал сум 4 дэд хөтөлбөрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, хэрэгжилтийг орон нутгийн түвшинд зохион байгуулж байна.

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР:

 

  1. “Мал хамгаалах” сумын дэд хөтөлбөр:  Сумын ИТХТ-ийн 2016.11.26-ны өдрийн  105 тоот тогтоолоор батлагдсан.  Сумын Засаг даргын 2018.02.28-ны өдрийн А/25 тоот захирамжаар дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 14 арга хэмжээтэй төлөвлөж, 10,0 сая төгрөгийн төсвийн задаргааны хамт батлуулсан байна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь жилийн хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж 100 хувьтай үнэлж ирүүллээ. Ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж арга хэмжээ нэг бүрээр нь авч үзэн зорилтот түвшиндээ хүрээгүй, дутуу тайлагнасан арга хэмжээнүүдийн үнэлгээг бууруулж үнэлсэн. Шалгуур үзүүлэлтгүй хөтөлбөр боловсруулагдсан. Хүрэх үр дүн тодорхойгүй.

 

Үнэлгээ бууруулсан арга хэмжээнүүд:

1 дүгээр арга хэмжээний биелэлтэнд “Малчдаа сонсьё” уулзалт зөвлөгөөн зохион байгуулж 150 малчин залуучуудыг хамруулж малаа 5 төрөлд дээр мал сүргээ өсгөсөн 5 малчин, гар худаг сэргээн засварласан 4 малчин залуучуудыг урамшуулсан. Энэ арга хэмжээнд 650,0 төррөг зарцуулсан гэж бичсэн боловч жилийн эцсийн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр газар дээр нь очиж үзэхэд нотлогдоогүй буюу малчдад мөнгөн урамшуулал өгөөгүй, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан  “Залуу хүн та хөгжлийн түүчээ” залуучуудын чуулга уулзалтын тэмцээний зардалд 650,0 төгрөг зарцуулсан байсан  тул  хэрэгжээгүй буюу 0 хувьтай гэж үзэн үнэлгээг бууруулав.

5 дугаар арга хэмжээ “Мал сүргийг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэхэд ашиглахад шаардлагатай багаж, хэрэгсэлээр хангах”  арга хэмжээний биелэлт бичэгдээгүй орхигдуулсан учир хэрэгжээгүй гэж үзэн үнэлгээг 0 болгон бууруулав.

7 дугаар арга хэмжээ “Гар худаг сэргээн  засварлах, шинээр худаг гаргасан иргэдийн санал санаачлагыг  дэмжиж урамшуулах” арга хэмжээний биелэлт гараагүй байж хөрөнгө зарцуулсан жагсаалтад 1000,0 төгрөг гаргаж зарцуулсан байна. Тодруулгаар Сүмбэр сум шинээр 3 худас гаргасан 6-р багийн малчин Балжинням, Мандах, 1 худаг сэргээн засварласан 5-р багийн малчин Алтанчимэг, шагнаж урамшуулсан гэх  энэ талаар тайланд тусгагдаагүй байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Гар худаг -2018, Ургац – 2018, Хадлан тэжээл-2018”  уралдааныг зарлаж  “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх“ аймгийн дэд хөтөлбөрийн зардлаас нийт 2700,0 мянган төгрөг гаргаж “Гар худаг-2018” уралдаанд шалгарсан Сүмбэр сумын 6-р багийн Балжиннням, Мандах, 5-р багийн Алтанчимэг нарыг нийт 350,0 мянган төгрөгөөр шагнасан байна.  Нэг арга хэмжээнд хөрөнгө давхардуулж зарцуулагдсан байгаас үзэхэд ажлын уялдаа холбоо дутмаг байгаа тул цаашид анхаар шаардлагатай. Арга хэмжээний биелэлт бичэгдээгүй орхигдуулсан учир хэрэгжээгүй гэж үзэн үнэлгээг 0 болгон бууруулав.

4 дүгээр арга хэмжээ “Бэлчээрийн хортон мэрэгчдийн тандалт, судалгаа хийж тэдгээртэй тэмцэх ажлыг зохион байгуулах” ажлын биелэлтийг тандалт судалгаа хийсэн, хортон мэрэгчтэй тэмцсэн гэх 2 арга хэмжээний хэрэгжилт болгон бичиж тус  бүр 100 хувиар үнэлснийг 1 арга хэмжээний хэрэгжилтэнд тооцлоо.

2 дугаар арга хэмжээний биелэлт зорилтот түвшинд хүрээгүй учир үнэлгээг 70 хувь болгон бууруулав.

3 дугаар арга хэмжээний биелэлт зорилтот түвшинд хүрээгүй учир үнэлгээг 70 хувь болгон бууруулав.

10 дугаар арга хэмжээний биелэлт зорилтот түвшиндээ хүрсэн боловч зохион байгуулсан арга хэмжээний үр дүн, мэдээлэл дутуу учир үнэлгээг 70 хувь болгон бууруулав.

Сумын Засаг даргын 2018.02.07-ны өдрийн А/25 дугаар захирамжаар батлагдсан “Мал хамаагалах” сумын дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 79,2 хувийн биелэлттэй үнэлэгдлээ.

100 хувь буюу бүрэн хэрэгжсэн 9 арга хэмжээ

70 хувь буюу хэрэгжих шатандаа 3 арга хэмжээ

0 хувь буюу хэрэгжээгүй 2 арга хэмжээ

  1. “Соёл урлаг, спорт нийгмийн салбаруудад чиглэсэн” дэд хөтөлбөр: Сумын ИТХТ-ийн 2017.06.05-ны өдрийн 30 тоот тогтоолоор батлагдсан. 2018 онд төсөвт ОНХС-ийн хөрөнгөөс 10,444,9 сая төгрөгийг тусгаж батлуулсан. Сумын Засаг даргын 2018.06.07-ны өдрийн А/109 тоот захирамжаар дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 16 арга хэмжээнд 10443,0 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөж баталсан байна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь жилийн хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж 100 хувьтай үнэлж ирүүллээ. Ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж арга хэмжээ нэг бүрээр нь авч үзэхэд төлөвлөгөөнд туссан “Адуучин тэмцээн” зохион байгуулагдаагүй төсөвлөсөн 3,0 сая төгрөг хэмнэлт болох байтал төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээг зохион байгуулж, мөн төлөвлөсөн арга хэмжээний төсвийг хэтрүүлжээ. Тухайлбал: Төлөвлөгдөөгүй “Чойр хөгжлийн Лиг-2018” тэмцээнд Сүмбэр сумын ЗДТГ-ын баг Арслангууд багтай хамтарч ажилласан 500,0 мянган төгрөг, “Эх хэл мину” 160,0 мянган төгрөг, ”Сүмбэрийн нэг өдөр” 118,0 мянган төгрөг, говийн аймгуудын залуучуудын нэгдсэн чуулга уулзалт 500,0 мянган төгрөг, батлагдсан төсөв хэтрүүлж зарцуулсан “Хөдөөгийн баясгалан” арга хэмжээг 745,0 мянган төгрөгөөр, “Ахмадаа хүндэлье” арга хэмжээг 600,0 мянган төгрөгөөр, “Өсвөрийн Боржигин морин хуурчид, уртын дуучид” уралдааны зардлыг 500,0 мянган төгрөгөөр тус тус хэтрүүлж зарцуулсан байна. Нийт төсвийн зарцуулалт 10,326,7 мянган төгрөг,  118,2 мянган төгрөг хэмнэсэн. Дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 16 арга хэмжээнээс 14 арга хэмжээтэй дутуу тайлагнасан. Арга хэмжээний биелэлтийг гаргахдаа зорилтот түвшинтэй уялдуулж гаргаагүй, мэдээлэл дутуу, үнэлгээг бодит бус өндөр үнэлсэн байлаа.  Төлөвлөгөөний хэрэгжилтийг тухайн жилийн хэрэгжилт 100 хувь гэж зорилтод түвшиндээ тусгах, хэрэгжээгүй арга хэмжээг орхигдуулж, эсвэл орлуулж тайлагнан 100 хувиар үнэлсэн нь алдаатай байлаа.

Үнэлгээ бууруулсан арга хэмжээнүүд:

 

7 дугаар арга хэмжээ зохион байгуулагдаагүй учраас хэрэгжээгүй буюу 0 хувь болгон бууруулав

            8 дугаар арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэгийн иргэдэдийн дунд явган аялал, гэрээр айлчлах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ч гэрээр айлчлах арга хэмжээ хийгдээгүй, хэрэгжээгүй арга хэмжээг оруулж тайлангасан учраас үнэлгээнд харгалзаж тооцохгүй 70 хувь болгон бууруулав.

            15 дугаар арга хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол 36-г ирлүүлсэн 100,0 мянган төгрөг зарцуулсан гэж тайлагнасан нь гүйцэтгэл дутуу ямар аргаар хэрхэн илрүүлсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, ямар үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй байгаа тул 70 хувь болгон бууруулав.

11 дүгээр арга хэмжээний хүрээнд Говийн аймгийн залуучуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулж 500,0 мянган төгрөг зарцуулсан гэж тайлагнасан боловч ямар хугацаанд хаанаас зохион байгуулсан,  хэдэн аймгийн хэдэн төлөөлөгч оролцсон нь мэдээлэл дутуу, төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээнд хөрөнгө зарцуулсан байлаа.

            Сумын Засаг даргын 2018.06.07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар батлагдсан “Соёл урлаг, спорт нийгмийн салбаруудад чиглэсэн” дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 87,7 хувийн биелэлттэй үнэлэгдлээ.

Хяналтанд 16 арга хэмжээ төлөвлөгдсөн. Хэрэгжилт 14 арга хэмжээ

100 хувь буюу бүрэн хэрэгжсэн 12 арга хэмжээ

70 хувь буюу хэрэгжих шатандаа 2 арга хэмжээ

0 хувь буюу хэрэгжээгүй 2 арга хэмжээ

                         

Шалгуур үзүүлэлт

 

 

Хэрэгжүүлэх арга

хэмжээ

Суурь үзүүлэлт

/2017он/

 

2018 оны

ХШҮДАХ-ийн

үнэлгээ

Хүрэх түвшин Хүрсэн түвшин Хүрсэн түвшин Хувь Оноо
1 Олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ 6 7 8 7 100 5
2 Олон нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээний тоо 3 4 5 3 100 5
3 Хөдөөгийн багт зохион байгуулах урлаг, спортын арга хэмжээний тоо 2 3 3 1 33,3 1,6
4 Ажилгүйдлийн түвшин /хувь/ 6.7 6.6 6.6
5 ЭЕШ-ын дундаж оноо 484,5 3 байраар урагшлах 7 байрт шалгарсан 7 100 5
6 Орон гэргүй иргэдийн тоо 13 10 10 18 35,4 1,7
7 Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол илрүүлэх 9 11 38 38 0 0
8 Зорилтот бүлгийн иргэдийн дунд зохион байгуулах арга хэмжээний тоо 2 3 3 3 100 5
9 Халдварт өвчин 10000 хүн амд өвчлөгсдийн түвшин /хувь/ 112.9 Улсын дунджаас доогуур Улсын дунджаас дээгүүр 158,1 0 0
  ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ         58,5 2,9

 

  1. “Сумын нутаг дэвсгэрийн байгаль хамгаалах”  дэд хөтөлбөр: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018.04.17-ны өдрийн 13 тоот тогтоолоор батлагдсан. 2018 оны төсөвт ОНХС-аас 10,0 са төгрөгийг тусгаж батлуулсан. Сумын Засаг даргын 2018.06.07-ны өдрийн  А/114 тоот  захирамжаар дэд хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 10 арга хэмжээтэй төлөвлөж 10,000,0 мянган төгрөг зарцуулахаар баталсан.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь жилийн хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж 85 хувьтай үнэлж ирүүллээ. Ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилтийг батлагдсан төлөвлөгөөний дагуу тайлагнаагүй, хэрэгжилтийн хувийг арга хэмжээ бүрээр тооцоогүй, шалшуур үзүүлэлт, хүрэх түвшиндээ дүйцүүлж тайлагнаагүй, арга хэмжээний биелэлтийг дутуу  хэрэгжээгүй арга хэмжээ орхигдуулж тайлагнасан байлаа.

Батлагдсан төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин нь тодорхой бус хэмжих боломжгүй, хэрэгжилтийн үнэлгээ тавигдаагүй  учраас  арга хэмжээ нэг бүрийн гүйцэтгэлийг хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, 2018 онд хүрэх түвшинтэй харьцуулж, зорилтот  түвшинд  дүйцүүлж  үнэллээ. Хүснэгтээр харуулав.

Хэрэгжүүлэх арга хэмжээ  

Хэрэгжилт

ХШҮДАХ-ийн үнэлгээ
Түүхэн дурсгалт болон аялал жуулчлалын газрыг тэмдэгжүүлэх, хаягжуулах Сумын нутаг дэвсгэрийн байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 1 сая төгрөгний санхүүжилтээр 5 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд уулын Дунд уулын аманд 2 отоглох бүс, Ханан хаданд 1 отоглох бүс, Уулзварын голд 1 отоглох бүсийг тэмдэгжүүллээ. Иймд иргэд та бүхэн эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, ховор ан, амьтныг үргээхгүй байх, газар хөндөх, ухах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй тэмдэг тэмдэглэгээ бүхий газарт буудаллаж байх юм.  

 

Хэрэгжилт 100 хувь

2  

Хавар намрын эргүүл шалгалтыг зохион байгуулах

 

Хэрэгжилт бичээгүй учир  0

хувь

3 Булаг шанд уст цэгийн эхийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулах Сумын нутаг дэвсгэрийн Байгаль хамгаалах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 5 сая төгрөгний санхүүжилтээр тус сумын 6 дугаар багийн Баянбулагийн бүрдийг хашиж хамгаалсан. Уг ажилд нутгийн иргэдийг бүлэг болгон оролцуулж, ус ундаран гардаг  6 эхийг хашиж, тухайн нутгийн иргэнтэй цаашдын хадгалалт хамгаалалтыг хариуцах гэрээ байгуулан ажилласан Хашиж хамгаалсан булаг шандны тоо 11

Зорилтот түвшинд хүрээгүй

учир  70 хувь

4 Ойжуулах мод бут тарих ажлыг зохион байгуулах Сумын нутаг дэвсгэрийн Байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 1 сая төгрөгний санхүүжилтээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт 280 ширхэг хайлаас, 60 ширхэг улиасны суулгацыг Сүмбэр сумын Найрамдал хотхоны 1,15 дугаар байрны дундах сааданд, 5 дугаар сургуулийн дотуур байрны сааданд 10 ширхэг монос тарьж, нөхөн тарилт хийн нийт 340 ширхэг 1-4 насны тарьц суулгацыг тарих ажлыг зохион байгуулан арчилгаа усалгааг тогтмол  хийн ажиллаж байна. Ногоон байгууламжтай талбайг 1га нэмэгдүүлэх.

 

Зорилтот түвшинд хүрээгүй учир 70

хувь

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Туурь хог хаягдалтай талбайн хэмжээ өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна.

 

 

2018 оны ОНХСангийн Сумын нутаг дэвсгэрийн Байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээний зардалд хуримтлагдсан хур хог хаягдал, туурь балгас  цэвэрлэх, нөхөн сэргээх зардал байхгүй хэдий ч 108 Ойл ХХК-ны захиалгаар Нутгийн буян компани тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэрэгт хуучин орос цэргийн үлдэгдэл ухмал, овоолго хог хаягдалтай 1,2 га талбайг тэгшлэн техникийн  нөхөн  сэргээлт хийгээд байна.

Тус сумын 1 дүгээр баг Аяганы хонхорын 2,5 га туурь хог хаягдлыг булж түрүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан. Байгаль орчин аялал  жуулчлалын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Церкон геологи ХХК-тай Хог хаягдлыг цэвэрлэн эзэмшүүлэх гурвалсан гэрээ байгуулан Сүмбэр сумын 1 дүгээр багт нийт 6 га газрыг цэвэрлүүлэн олгохоор гэрээ байгуулаад байна.

Жилд 3-5 га талбайгаар буурсан байна.

Нийт талбай хэмжээ 386,55га

2018 онд 6 га буюу 1,6 хувиар. бууруулсан

Хэрэгжилт 100 хувь

6 Нохой устгалын ажлыг үе шаттай зохион байгуулах 2018 онд байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 2 сая төгрөгний санхүүжилтээр 2018 оны 06 сарын 06-наас 11-ний хооронд төвийн 3 баг болон 4-р багийн нутаг дэвсгэр Тэрэгтийн орчмоор устгалын ажлыг зохион байгуулан нийт 166 нохойг устган төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэв. Жилд 2-оос доошгүй удаа

 

Зорилтот түвшинд хүрээгүй  учир

70 хувь

7 Тусгай хамгаалалттай газрын бүс орчны төлбөр хураамжийн талаар сургалт зохион байгуулах Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд уулын бүсэд нэвтрэх төлбөр хураамжийн хэмжээг 700 төгрөгний тарифаар тогтоон Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн  хуралд өргөн бариад байна. 2019 онд Сумын нутаг дэвсгэрийн байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээний зардлаас билетний хураамжыг хэвлүүлэх зардлыг төлөвлөөд байна.  

Зорилтот түвшинд хүрээгүй  учир

40 хувь

8 Иргэдэд байгаль орчны хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм журмын талаар сургалт зохион байгуулах

 

Хэрэгжилт бичээгүй учир 0

хувь

9 Булаг шанд уст цэгийн тооллого, цэвэрлэгээг зохион байгуулах Сумын нутаг дэвсгэрийн байгаль хамгаалах, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 1 сая төгрөгний санхүүжилтээр булаг шанд уст цэгийн тооллогын ажлыг зохион байгуулахаар сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс тооллогын ажлыг эхлүүлээд байна. Өрөмдмөл худаг 125, уурхайн худаг 118, энгийн гар худаг 81 нийт 324 худаг уст цэгийг тоолж нэгдсэн бүртгэл мэдээлэлтэй болсон.  

 

Хэрэгжилт 100 хувь

  Дундаж үнэлгээ 61,1

Шалгуур үзүүлэлт:

 

 

Хэрэгжүүлэх арга

хэмжээ

Суурь үзүүлэлт

/2017он/

 

2018 оны

ХШҮДАХ-ийн

үнэлгээ

Хүрэх түвшин Хүрсэн түвшин Хүрсэн түвшин Хувь Оноо
1 Сумын төвийн  барилгын туурь хог хаягдлыг цэвэрлэн хог хаягдалтай талбайн хэмжээ жил бүр 3-5 га талбайгаар буурсан байх. 386,55 383,55 380,55  

376,8

 

100  

5

 

 

2

Хашиж хамгаалсан булаг шандны тоо нэмэгдсэн байна.  

10

 

11

 

12

 

7

 

63,6

 

3,1

 

3

Бүх нийтээр мод тарих ажлыг эрчимжүүлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагыг татан оролцуулах, жил бүр ногоон байгууламжтай талбайг нэмэгдүүлэх. 47,3  

 

48,3

 

 

 

47,8

 

 

0,5

 

50  

2,5

 

 

4

Сургалтанд 300-аас доошгүй иргэдийг хамруулсан байх. 3 удаа

53 иргэн

6 удаа

120 иргэн

3 удаа

102

 

0

 

 

0

 

 

0

 

5 Биотехникийн арга хэмжээг өвөл, хаврын улиралд 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байна. 3 5 4 2 40 2,0
 

6

Хавар, намрын эргүүл шалгалтын ажлыг жилдээ 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байна.  

5

 

9

 

8

 

0

 

0

 

0

 

 

7

Золбин нохой, муур устгалын ажлыг жилдээ 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байна. 4 5 5 1 50  

2,5

 

 

Дундаж үнэлгээ

  43,3 2,1

Төлөвлөгөөний дагуу арга хэмжээ бүрт үнэлгээ өгч хэрэгжилтийг 61,1 хувиар, шалгуур үзүүлэлт биелэлт 43,3 хувийн гүйцэтгэлтэй  байна.  Төлөюлөгөөнд тусгагдаж батлагдсан “Хавар, намрын эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулах, Иргэдэд байгаль орчныг хамгаалах тухай хууль, дүрэм журмын талаар сургалт зохион байгуулах” арга хэмжээг орхигдуулж тайлагнасан атал   шалгуур үзүүлэлтэнд 3 удаагийн сургалтаар 102 иргэнийг хамруулсан гэж тайлагнасан нь алдаатай байлаа. 5 арга хэмжээнд 9352,1 мянган төгрөг зарцуулж 647,9 мянган төгрөгийг хэмнэсэн байна.

Дүгнэлт: Ирүүлсэн тайлантай танилцан, дүн шинжилгээ хийхэд  3 дэд хөтөлбөрийн тайлан 3 өөр маягтаар тайлагнагдсан. Тайланд арга хэмжээний үр дүнг бус явцыг тайлагнасан, утга найруулга, үг үсгийн алдаатай, гүйцэтгэлийн үнэлгээг буруу хэрэглэсэн байсан.

Иймд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх нийтлэг журам”-ын 6.2.1-т заасны дагуу зорилт, арга хэмжээг үнэлэхдээ шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй харьцуулан бодитой үнэлэх шаардлагатай байна. Арга хэмжээний биелэлтийг гаргахдаа зорилтот түвшинтэй уялдуулан гаргаагүй, мэдээлэл дутуу, үнэлгээг бодит бус, өндөр үнэлсэн байлаа. Тухайн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшингээ хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй уялдуулж төлөвлөөгүй учраас шалгуур үзүүлэлтийн үнэлгээ доогуур үнэлэгдэж байгаад анхаарах хэрэгтэй.  Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэхгүй, хийгдээгүй ажлыг тайланд орхиж бичих, эсвэл орлуулж тайлагнах, төлөвлөгөөнд тусаагүй арга хэмжээнд зориулалт бусаар хөрөнгө зарцуулсан зэрэг нийтлэг  алдаатай байлаа.

Зөвлөмж: Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Үүнд:

  1. Дэд хөтөлбөрийг тухайн жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөний арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг зөв тодорхойлоход анхаарах,  гүйцэтгэлийг 12 дугаар сарын 01-ны дотор хийж дуусгахаар оновчтой төлөвлөлт хийх
  2. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтуудыг чанаржуулах, зорилтот бүлгийг бүрэн хамруулахад анхаарч ажиллах
  3. Төлөвлөсөн арга хэмжээг хугацаанд үр дүнтэй зохион байгуулж, судалгаа, баримт, нотолгоонд тулгуурлан үнэн зөв тайлагнах, арга хэмжээг үнэлэхдээ зорилтот түвшинтэй хүрсэн түвшингээ харьцуулж бодитой үнэлэх
  4. Батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээнд зориулалт бусаар хөрөнгө зарцуулахгүй байх
  5. Гарын авлага материалыг өөрсдөө боловсруулж байх, гарын авлага хэвлүүлэх нэрээр хөрөнгө зарцуулахгүй байх
  6. Албан хаагчдын баримт бичиг боловсруулах, судалгаа, баримт нотолгоонд тулгуурлан үнэн зөв тайлагнах ур чадварыг нэмэгдүүлэх, тайланд арга хэмжээний явцыг бус үр дүнг тайлагнаж хэвших
  7. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ны дотор шалгуур үзүүлэлтийн хамт аймгийн Засаг даргын 2017 оны А/246 дугаар захирамжаар батлагдсан “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 5 дугаар хавсралт маягтын дагуу гаргаж, хэрэгжүүлсэн арга хэмжээ бүрийн удирдамж, илтгэх хуудас, бүртгэлийн хуудас, фото зургийг хавсаргаж ирүүлэх.

Зөвлөмжийн хэрэгжилтийг 2019 оны 04 дугаар сарын 15-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.

ШИВЭЭГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР:

  1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжихдэд хөтөлбөр нь 2 үе шаттай 2016-2017, 2018-2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж сумын ИТХТ-ийн 2015.07.01-ний 18 дугаар тогтоолоор батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж батлуулж байсан. 2018 оны төсөвт ОНХС-аас  5,0 сая төгрөг  тусгаж батлуулсан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ арга хэмжээний төлөвлөгөө сумын Засаг даргаар батлуулж, арга хэмжээ зохион байгуулах  бүрт удирдамж гарган Засаг даргын захирамжаар батлуулан хэрэгжүүлсэн. Хийсэн ажил бүрээ фото зургаар баримтжуулсан илтгэх хуудас бичсэн нь сайн ололттой тал байна.

2018 онд 3 зорилтын хүрээнд нийт 15 арга хэмжээ төлөвлөж хэрэгжилтийг 100 хувийн биелэлттэй үнэлж ирүүлсэн.

Ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үзээд зорилтот түвшиндээ хүрээгүй хэрэгжээгүй 1 арга хэмжээний үнэлгээг бууруулж 0 болгон бууруулж 95,8 хувийн биелэлттэй үнэллээ.

  1. “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр хөтөлбөр нь 1 үе шаттай 2017-2020 онд хэрэгжүүлэхээр сумын ИТХТ-ийн 2015.07.01.-ни өдрийн  17 дугаар тогтоолоор батлагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж батлуулж ирсэн. 2018 оны төсөвт ОНХС-аас 5,0 сая төгрөгийг тусгаж батлуулсан.

 Хөтөлбөрийг 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 3 зорилтын хүрээнд 18 арга хэмжээтэй төлөвлөж батлуулж, хэрэгжилтийг 100 хувийн биелэлттэй дүгнэж ирүүлсэн.  

Ирүүлсэн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үзээд зорилтот түвшиндээ хүрээгүй 2 арга хэмжээний үнэлгээг 70 хувь болгон бууруулж, хөтөлбөрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээг 94,6 хувийн биелэлттэй үнэллээ.

Дүгнэлт:   Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн тайлагнаж ирүүлсэн. Хөтөлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэл  нь  өмнөх  жилүүдтэй  харьцуулахад сайжирсан байна. Өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласан байна.

Засгийн газрын 2017  оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2017 оны А/246 дугаар захирамжаар батлагдсан “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг шинээр мөрдөж байгаатай холбогдуулан үнэлгээний аргачлал өөрчлөгдсөн нь баримт бичгийн гүйцэтгэлийн үнэлгээ үнэн бодитоор гарч, үр дүнг тооцоход хялбар болж байна.

            Зөвлөмж:  Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хамт гаргах, өсөлт бууралтыг график болон хүснэгтээр гаргаж ирүүлэх хэрэгтэй. Арга хэмжээний бүрийн гүйцэтгэлийг дүгнэж үр дүнг тодорхой бичих

            ХЯНАСАН:

ХШҮДАХ-ИЙН ДАРГА                                           Х.БУЯНБАЯР

ХШҮ ХИЙСЭН:

         ХШҮДАХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                         П.НАРАНМАНДАХ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us