ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

ИЛТГЭХ ХУУДАС

АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН 2018 ОНЫ

ЖИЛИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД  ХИЙСЭН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ  ТУХАЙ

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

2018.02.16                                                                                                                       Чойр хот

 

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхээр боловсруулагдсан аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллгааны гүйцэтгэлийг тухайн онд тавьсан зорилт, хүрэх түвшинтэй  харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоох, үр дүнг үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, дараагийн шатны төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

ХОЁР. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНДЭСЛЭЛ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

Дэд хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх тухайн жилийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ нийтлэг журам”-ыг удирдлага болгов. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны жилийн эцсийн тайланг судлах, холбогдох агентлагийн дарга нарын үр дүнгийн гэрээний хэрэгжилт, мэргэжилтнүүдтэй  уулзаж ярилцах, тодруулга авах, газар дээр нь очиж шалгах арга хэлбэрээр хяналт-шинжилгээ, үнэлгээг  гүйцэтгэв.

Хөтөлбөрийн зорилт,  арга хэмжээ бүрийн тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүнг тухайн жилийн хүрэх түвшинтэй  харьцуулсан биелэлтийг хувиар тодорхойлж үнэлгээг гаргасан. Үүнд: үр дүнгүй-0, эрчимжүүлэх шаардлагатай–40, тодорхой үр дүнд хүрсэн-70, үр дүнтэй-100 хувиар үнэлэв.

ГУРАВ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны  11 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр боловсруулан батлуусан 11 дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.

График 1. Аймгийн дэд хөтөлбөрүүд /хэрэгжилтийн байдлаар/

sad

Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах нийтлэг алдаа дутагдал гарч байна.

  1. Хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг ерөнхий байдлаар буюу буруу төлөвлөсөн учраас хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулах боломжгүй
  2. Төлөвлөсөн арга хэмжээг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, хэрэгжээгүй арга хэмжээний тайланг орлуулж тайлагнасан
  3. Арга хэмжээний биелэлт гаргахдаа зорилтот түвшиндээ уялдуулж тайлагнаагүй, мэдээлэл дутуу, үнэлгээг бодитой бус өндөр үнэлсэн
  4. Гарын авлага, мандат зэрэг зүйлд хөрөнгө зарцуулж үр ашиггүй зардал гаргасан

ХШҮ-НИЙ ЗӨВЛӨМЖ: Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн жилийн төлөвлөгөөг хөтөлбөрийн зорилт, арга хэмжээтэй уялдуулж, шалгуур үзүүлэлтийг оновчтой төлөвлөх
  2. Төлөвлөсөн арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, судалгаа, баримт, нотолгоонд тулгуурлан үнэн зөв тайлагнах, тайланд арга хэмжээний явцыг бус үр дүнг тайлагнаж хэвших
  3. Батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах
  4. Зорилт арга хэмжээг үнэлэхдээ шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг хүрсэн түвшинтэй харьцуулан бодитой, журмын дагуу үнэлэх шаардлагатай.
  5. Гарын авлага материалыг өөрсдөө боловсруулж байх, гарын авлага хэвлүүлэх нэрээр хөрөнгө зарцуулахгүй байхад анхаарах
  6. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний дотор шалгуур үзүүлэлтийн хамт үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах маягтын дагуу гаргаж, хэрэгжүүлсэн арга хэмжээ бүрийн тайлан, зургийг хавсаргаж ирүүлэх

Дээрх зөвлөмжийг хэлтэс тус бүрийн хариуцан хэрэгжүүлдэг хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн танилцуулгын хамт хүргүүлсэн болно.

2019-2022 онд хэрэгжүүлэх 4 дэд хөтөлбөр шинээр батлагдсанаар аймгийн хэмжээнд Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилгыг эрчимжүүлэхээр нийт 15 дэд хөтөлбөр 2019 онд хэрэгжихээр  үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдаж байна. 2019 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөрийн үйл ажиллагааны  төлөвлөгөөг хянаж арга зүйн зөвлөгөө өгч  ажиллалаа.

 

 

            ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

ХШҮДАХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН                                                П.НАРАНМАНДАХ

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us