Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Төсвийн удирдлагын хүрээлэн ТББ-тай хамтран 2019 оны 02 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ нээн үг хэлж сургалтад хамрагдаж байгаа нийт албан хаагчдад амжилт хүссэн байна. Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалтад нийт 22 байгууллагын 51 албан хаагч хамрагдсанаас 15 байгууллагын 29 албан хаагч тэнцсэн байна.