ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сар шинэ-2019 нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа

“Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэх тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/49 дүгээр тушаал, өгсөн үүргийн дагуу цагдаагийн хэлтсийн даргын энэ оны 02 дугаар сарын 04-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэн ажилласан.

Гудамж талбай, олон нийтийн газарт байнгын хяналт тавьж, хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон хэв журмын эргүүлийг эргүүлийн нэгдсэн байршлыг үндэслэн зохион байгуулж, батлагдсан хуваарийн дагуу тухайн өдрүүдийн 12:00-18:00 цагийн хооронд 5 алба хаагч, орой 18:00-02:00 цагийн хооронд 6 алба хаагч, давхардсан тоогоор 77 алба хаагч нийт 1078 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь томилгооны дагуу гудамж, талбай, олон нийтийн газарт хэв журмын болон замын цагдаагийн эргүүлд ажилласан алба хаагчдаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон 19 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид, 2 иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон зөрчил гаргасан 23 хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажилласан.

Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 40 аж ахуйн нэгжид гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлэн ажиллав.

Picture1 Picture2

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж байгууллагуудад 8 төрлийн санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж нийт 800 ширхэгийг тараан ажиллалаа.

Picture3

Монгол улсын “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”ээр ЦТСС-ийн ажилчдад сургалтыг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага тараалаа.

Picture5 Picture4 Picture6

Аймгийн Прокурорын газартай хамтран эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийн талаар зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Picture7 Picture8

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us