ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “Ус-Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 26 12 ГСА улсын дугаартай УАЗ пургон маркын автомашин, 16 19 ГСА улсын дугаартай ГАЗ 53 маркын бохирын тэрэг, 43 07 ГСА улсын дугаартай камаз 5411 маркын тусгай зориулалтын автомашиныг тус тус нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

  1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
Хөрөнгийн нэр Марк Үйлдвэрлэсэн огноо Т/х Худалдах доод үнэ Тайлбар
1 Суудлын автомашин /26 12 ГСА улсын дугаартай / УАЗ пургон 2007 он 3 000 000 Кроп, мотор эвдэрсэн
2 Бохирын тэрэг /16 19 ГСА улсын дугаартай / ГАЗ 53 1980 он 3 000 000  

 

Явах эд анги муудсан, сэлбэг материал олддоггүй.

3 Тусгай зориулалтын автомашин /43 07 ГСА улсын дугаартай / Камаз 5411 1993 он 5 000 000

 

  1. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагт
Дуудлагын худалдаа болох газар Аймгийн ЗДТГазрын Хурлын зааланд

 

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 25 хувь буюу

УАЗ пургон маркын автомашины хувьд: 750 000 төгрөг

ГАЗ 53 маркын автомашины хувьд: 750 000 төгрөг

Камаз 5411 маркын автомашины хувьд: 1 250 000 төгрөг

 

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч байгууллага: ОНӨГазар

Дансны дугаар: Бэлнээр

Дансны нэр:

 

  1. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх

 Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  1000-1450 цаг хүртэл АЗДТГ-ын 3 давхарт 319 тоот /хаягаар тодорхой тусгана/ өрөөнд хүлээн авна.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

 Дуудлагаар худалдах  хөрөнгийн талаарх мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын 70543033 утсаар /ажлын цагаар/болон цахим хуудаснаас авна уу.

Хаяг: АЗДТГ-ын 3 давхар, 319 тоот

Холбогдох утасны дугаар: 99963611

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us