ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Дадлага сургууль эхэллээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019.02.18-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, онолын болон цэргийн дүрмийн мэдлэг, жигдрэлт, бие бүрэлдэхүүний эвсэг уур амьсгалыг дээшлүүлэх, өгөгдсөн цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж хор уршгийг богино хугацаанд арилгах дадлага эзэмших зорилгоор “Жигдрэлтийн сургууль” –ийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын байрлалд зохион байгуулж эхэллээ. Дадлага сургууль 02.18-ны  өглөө 07.00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхэлж хүн нэг бүрийн үүргэвч, офицер цүнхний иж бүрдлийг үзэж шалган, Онцгой байдлын газрын даргын тушаалыг танилцуулж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг алба хаагч бүрт танилцуулж,  хууль эрх зүйн танхимын сургалтаар үргэлжилж байна.  Дадлага сургууль байнгын байрлалд 72 цаг үргэлжилнэ.

IMG_1838 IMG_1843 IMG_1852

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us