ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

658

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 13 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засаг даргын зөвлөлийн хурлыг тайлант хугацаанд 2 удаа зохион байгуулж 7 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тайланг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А\37 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. 2018 оны жилийн эцсийн байдлаар Аймгийн хэмжээнд нийт 15546 өргөдөл, гомдол ирснээс 15463 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,6 хувьтай байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Их соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран “Боржигин голомт-Болор цом 36” яруу найргийн наадмыг орон нутагтаа зохион байгуулсан. Тус наадмын хүрээнд “Уран үгсийн чуулган”-ыг Шивээговь, Баянтал, Сүмбэр суманд зохион байгуулсан. Уулзалтад ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид, Төрийн соёрхолт, “Болор цом” наадмын  тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, СГЗ, яруу найрагч Г.Аюурзана зэрэг уран бүтээлчид оролцсон.

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн “Аварга малчин” болон, аймгийн “Алдарт уяач” цол, тэмдэг олгогдохоор нэр дэвшсэн иргэдийн материалыг хэлэлцсэн. Хурлын шийдвэрээр эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг таван төрөл дээр нь өсгөж, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Б.Бадамцэрэн, Ш.Алтангэрэл, 6-р дугаар багийн малчин Ж.Бат-Очир, Ц.Ерөөлт, 4 дүгээр багийн малчин Л.Эрдэнэтогтох, Г.Бавуудорж, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Ч.Баттогтох, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Г.Баярмагнай нарт аймгийн “Аварга малчин” цол, тэмдэгээр шагнахаар шийдвэрлэсэн бол уяж хурдлуулсан хурдан хүлэг морьд нь бүсийн наадмаас 3 аман хүзүү, 1 айраг, аймаг, сумын наадмаас 3 түрүү, 3 аман хүзүү, 2 айрагт хурдалсан Сүмбэр сумын тавдугаар багийн иргэн Д.Пүрэв-Очир, бүсийн наадмаас 2 аман хүзүү, аймаг, сумын наадмаас 4 айраг хүртсэн Сүмбэр сумын зургаадугаар багийн иргэн Д.Баатар, бүсийн наадамд 1 аман хүзүү, 5 айраг, аймаг, сумын наадмаас  4 түрүү, 1 аман хүзүү, 22 айраг хүртсэн Сүмбэр сумын зургадугаар багийн иргэн Д.Мөнхбат, бүсийн наадамд 1 аман хүзүү, аймаг, сумын наадмаас 2 түрүү, 2 аман хүзүү, 8 айраг хүртсэн Сүмбэр сумын сумын Зургаадугаар багийн иргэн Х.Баяраа  нарт  “Аймгийн алдарт уяач”  цол, тэмдэг олгохоор шийдвэрлэсэн.

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Засаг даргын харьяа агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ үзэглэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, Засаг даргын харьяа хэлтэс, агентлагийн 30 удирдах албан тушаалтан оролцсон.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  Сүмбэр суманд гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс нийт 4 удаа, Сүмбэр сумын Онцгой комиссыг 1 удаа, Шивээговь сумын онцгой комиссыг 1 удаа  хуралдуулсан.  Хурлаас гарсан шийдвэрийн дагуу Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрийн А/04 дүгээр захирамжаар эрчимжсэн мал аж ахуйн бүс орчимд хэсэгчлэн, А/05 дугаар захирамжаар голомтын бүсийг 3 км  радиустай хорио цээрийн дэглэм тогтоож Онцгой байдлын газраас 3, Цагдаагийн хэлтсээс 3, сумын мэргэжлийн ангиас 3, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналтын 3 цэг байгуулан ажиллаж, сумын Засаг даргын А/07 дугаар захирамжаар устгалын ажлын хэсэг байгуулан өвчний голомтын цэгээс баруун тийш 800 м, улсын чанартай босоо тэнхлэгийн авто замаас 512 метрийн зайд Засгийн газрын 2018 оны “Жагсаалт журам батлах тухай” 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”–ыг баримтлан Е46019138,911, N1080 25135,511 координатын цэгт устгалын цэгийг сонгож, 1 хоргодсон гахай, зориудаар устгасан 141 гахайг булсан. Мөн 480 м3 талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийж ажилласан. Одоогийн байдлаар нэмж өвчлөлт гараагүй.

Айгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчид эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, хяналтын эмийн сангийн 3 иж бүрдлийг хүлээлгэн өгөв.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 01 сарын 31-ний өдрийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын төсөвт нийт          128,730.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 131,167.5 мянган төгрөг, аймгийн төсөвт 251,436.8 мянган төгрөг төвлөрүүлэхээс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 251 436.8 мянган төгрөг тус тус төвлөрүүлж ажиллахаар байна. 2019 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 565 татвар төлөгч бүртгэгдсэн байна.

Статистикийн хэлтэс: 2018 оны 12 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн веб хуудсанд, хэлтсийн цахим хуудсанд байршуулсан.

2018 оны хүн ам, өрх, мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн удирдах ажилтнуудад мэдээлэл хийж цахим хуудсаар 86 хэрэглэгчид, хэвлэмэл байдлаар 45 хэрэглэгчид тарааж танилцуулсан.

Санхүүгийн хяналт, аудитын алба: Шилэн дансны цахим сайтад шалгалт хийхэд шилэн дансны 79 цэсэнд 2018 оны 4 дүгээр улирлын тайлангаа 100% илгээсэн байсан.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2017.12.25 2018.12.25 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1514 525 823.1 1654 635 159.4 140
2 Тахир дутуу 332 89 653.8 296 80 684.7 -36
3 Тэжээгчээ алдсан 129 32 238.8 123 33 565.1 -6
4 Үйлдвэрийн осол 52 23 887.5 51 25 128.2 -1
Нийт дүн 2027 671 603.2 2124 774 537.4 97

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.12.25 2018.12.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 90 10 289.0 107 10 911.3
2 ЖБА тэтгэмж 36 42 467.8 16 18 802.3
3 Оршуулга 6 6 000.0 4 4 000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 3 3 646.4 0 0
5 Ажилгүйдэл 9 15 200.0 13 28 928.2
Нийт дүн 144 77 603.2 140 62 641.8

 Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.01.25 2019.01.25
Шинээр 9 12
Мөнгө тушаасан 193 229
Тушаасан мөнгөн дүн /мян.төг/ 11 499.1 17 925.9

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр:

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Умард говийн гүвээт, халхын дундад талын сав газрын захиргааны албан хаагчдад “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр сургалт зохион байгуулж. 8 албан хаагч хамрагдсан.

Архивын ажлын  чиглэл

           Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 2004-2007 оны 8 хадгаламжийн нэгжийн 1610 хуудас баримтын, 1052 заалт, 13611 хүний нэр, 1053 байгууллагын нэр, 3410 газар зүйн нэр, нийт 1610 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлэн ажиллаж байна. Архивын баримтаас 7 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -25
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 0
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -48
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 21
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 3
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -1
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 2
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -4
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -9
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -0
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -12
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -6
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -45
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн  -0
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -35

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 31
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 69
  • Гэрээний бүртгэл –  33
  • Барьцааны гэрээний бүртгэл – 299
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -6

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -1
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -0
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 18
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 123

Нийт үзүүлсэн үйлчилгээ  – 708

 

 ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн төрөл, эзлэх хувь

  • Хулгайлах-2 буюу 14,3 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг-3 буюу 21,4 хувь
  • Зам тээврийн осол хэрэг-4 буюу 28,6 хувь
  • Хүний амьд явах эрхийн эсрэг -1 буюу 7,1 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-1 буюу 7,1 хувь
  • Залилах-1 буюу 7,1 хувь
  • Бусад-2 буюу 14,3 хувь

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн төрөл

  • Согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн-1 буюу 6,2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-4 буюу 25 хувь
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-8 буюу 50 хувь
  • Хулгайлах-1 буюу 6,2 хувь
  • ЗТОсол-1 буюу 6,2 хувь
  • Бусад-1 буюу 6,2 хувь байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй, Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй хэргүүдийг нөхөн илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр 4 хэсэг, 33 заалт бүхий салбар төлөвлөгөө гаргасан.

Тус ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станц, бэлэн мөнгө ихээр төвлөрдөг банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж зэрэг нийт 45 байгууллагад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар баяр, амралтын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах, гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх талаар Цагдаагийн хэлтсийн 03 дугаартай албан мэдэгдлийг хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавьж байна. Мөн аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хэв журмын эргүүлийг өдрийн 12:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд тасралтгүй зохион байгуулж байна. Арга хэмжээний эхний 10 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 110 алба хаагч 1540 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж 125 хүн, 36 аж, ахуйн нэгж байгууллага шалгаж 17 зөрчил илрүүлэн 2 зөрчлийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж, 11 зөрчлийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэн 125000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 0101 дугаартай улсын чанартай авто замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдыг цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах Асап сантай тулгалт хийн ажиллаж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1798 тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийж, мал, мах тээвэрлэж явсан 56 тохиолдлыг шалгаж, гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсан 1 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150000 төгрөгөөр торгож хариуцлага тооцсон.

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 удаагийн сургалт зохион байгуулж нийт 310 иргэнийг хамруулсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 1 удаагийн сургалт зохион байгуулж, 1057 гарын авлага, брошурыг иргэдэд тараан, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдрийн 5 удаагийн давтамжтайгаар шторк бэлтгэн хүргэж байна.

Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтын үр дүнд 1 цахим тоглоомын газрыг хаалгах саналыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлээд байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Шүүхийн шинжилигээний албанаас хэргийн газрын үзлэгт 21 удаа оролцсон. Үүнээс хүний амь нас хохирсон хэрэг 2, зам тээврийн ослын 2, хулгайн 6, бусад хэргийн газрын 11 удаагийн үзлэгт оролцож хэргийн газраас гарын мөр 6, гутлын мөр 1, тээврийн хэрэгслийн мөр 2-ыг дакто хальс болон гэрэл зургаар бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 394 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Криминалистикийн шинжилгээ нийт 6 хийгдсэнээс гарын мөрний шинжилгээ 3, мөр судлал 2, бичиг судлал 1-ийг хийж дүгнэлтийг холбогдох албан тушаалтанд цаг хугацаанд нь гарган өгсөн.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох 37 удаагийн үзлэг хийж дүгнэлт гаргасан.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-425 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлийг удирлага болон өөрийн зардлаар өдөр тутмын сонин, сэтгүүл захиалах эрхтэй гэснийг мөрдлөг болгон ажиллаж, нийт 102 хоригдолд ном, сонин  сэтгүүлээр үйлчилсэн. Нийтийн хэвлэл 1 хоригдол захиалсан.

 Шүүхээс шинээр 27 гүйцэтгэх хуудасны 319,876.600 төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн.

2019 оны 01 дүгээр сард төлбөрийн 8 гүйцэтгэх баримт бичгийн 60,934.600 төгрөгийг бодитой биелүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас харьяаллын дагуу төлбөрийн 2 гүйцэтгэх баримт бичгийн 5,612.800 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн 2 гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Монгол Улсын хэмжээнд гахайн мялзан өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 36 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын явцад нийт хүнсний худалдааны газруудад  “Мах импекс”, “Очир дагинас”, “Шинэ топ хүнс”, “Хаш хүнс” үйлдвэрийн хаяг шошготой гахайн утсан, шарсан махыг дагалдах шинжилгээний баримт бичигтэй худалдаалж байсан ба “Очир дагинас” ХХК-аас худалдаа үйлчилгээний газруудад нийлүүлсэн гахайн мах, махан бүтээгдэхүүнээ өөрсдийн тээврийн хэрэгслээр буцаан татан авалт хийсэн. Шалгалтын үр дүнд хүнсний худалдаа, үйлчилгээний 4 газарт гарал үүсэл, баталгаажилтгүй, хаяг шошго зөрчилтэй гахайн мах /түүхий/ худалдан борлуулж байсан зөрчил илрүүлж 4.9 кг гахайн махыг хураан авч, устгасан. Хяналт шалгалтанд хамрагдсан худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд гахайн махыг худалдах, хоол үйлдвэрлэлд ашиглахад анхаарах зүйлийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдалд Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Шивээговь сумын эрүүл мэндийн төвүүдэд тандалт судалгаа  хийсэн бөгөөд тандалт судалгааны явцад илэрсэн дутагдлыг арилгуулахаар эрүүл мэнд, болон боловсролын 19 байгууллагад 5 төрлийн хугацаатай зөвлөмж хүргүүлсэн.

Музейн улсын тооллогоор 406 дэсийн үзмэрийг тоолж жин зөрсөн, нэр солих шаардлагатай нийт 66 үзмэрийг салбар комиссын хуралдаанаар оруулан шийдвэрлэж 17 үзмэрийг улсын комиссоор шийдвэрлүүлэхээр санал гаргасан. Тооллогын үйл ажиллагаа зөрчилгүй заавар журмын дагуу 66%-тай үргэлжилж байна.

Хөдөлмөрийн болон Байгаль орчны хяналтаар ирүүлсэн 2 иргэний гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 10 кг цагаан зээрийн махыг хураан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлж, зөрчил гаргасан 2 иргэнд хялбаршуулсан журмаар 1600.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулсан.

Үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ус ашиглах зорилгоор зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдүүлсэн 1 ААНБ-д гаргасан зөрчилд хялбаршуулсан журмаар 1500.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн хяналтаар Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийж 300000 төгрөгийн цалин хөлсийг 1 иргэнд олгуулсан.

ААНБ, иргэдийн хүсэлтээр ирүүлсэн гурилан бүтээгдэхүүн 15, мах, махан бүтээгдэхүүн 5, усны 4, хоолны 2 нийт 26 сорьцонд  2- 9 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэгэж эерэг сорьц 1 илэрсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангах зорилгоор Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн. Мөн аймгийн нутаг дэвсгэрт байрлах байгууллагуудад гамшиг, осол болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, давхардсан тоогоор гал түймэр гарч болзошгүй найман зөрчил илрүүлж шалгалт хийх явцад болон газар дээр нь 2 зөрчлийг арилгуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, эрх бүхий албан тушаалтнуудад байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж ажиллаж байх талаар мэргэжил, арга зүйн, зөвлөгөө өгч ажилласан.

 Сар шинийн баяр болохтой холбогдуулан айл өрх, гандан, хийд, ном хурах газруудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 350 өрхөд хийж, 178 зөрчил илрүүлэн, 55 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 1127 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгсөн.

Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Хүүхдийн түлэгдэлт эцэг, эхийн хариуцлагаас”  аяны хүрээнд 48 иргэнд сургалт зохион байгуулан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж орхихгүй байх талаар зөвлөгөө өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу дотоод сургалтыг  7 удаа зохион байгуулж 177 албан хаагчийг, гадагшаа чиглэсэн 6 удаагийн сургалт  зохион байгуулж нийт 149 албан хаагчийг,  иргэд рүү чиглэсэн 1 удаагийн сургалт зохион байгуулан 86 иргэнийг тус тус хамруулсан байна.

Аймгийн хэмжээнд гал түймрийн 8 удаагийн  дуудлага бүртгэгдсэнээс иргэд унтраасан 4, өөрөө унтарсан 2 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 гал түймэр дээр Гал түймэр унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, иргэн,  аж ахуй нэгжийн 7.0 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Гал түймрийн улмаас иргэний 11.0 сая төгрөгийн эд хөрөнгө гал түймэрт өртсөн байна.

Эрэн хайх аврах ажиллагааны 1 дуудлага ирж, 6 иргэний амь насыг осгож, хөлдөх аюулаас авран хамгаалсан.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:

Боловсролын хүрээлэнгээс жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэрэглээ” сэдвээр зохион байгуулж 29 багшийн 19 илтгэлийг хэлэлцүүлсэн.

        Чанарын шинэчлэл төслийн санхүүжилтээр сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 4 дүгээр шатны төслийн сургалтыг Сүмбэр, Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш,  удирдлагуудын дунд зохион байгуулж, нийт 67 багш хамрагдсан.

        Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан аймгийн хэмжээний цэцэрлэгийн хүүхдийн ирцийн тандалтыг 7 хоногийн хугацаанд хийхэд, ирц 40%, өвчлөл 25%-ийн үзүүлэлттэй байна.

       “Хүмүүжлийн эерэг арга” сургалтанд 1 арга зүйчийг 3 хоногийн сургалтанд хамруулж, 2- оос дээш жил ажиллаж буй сургууль, цэцэрлэгийн нийт 32 багшид орон нутгийн үндсэн сургалтыг зохион байгууллаа.

Соёлын чиглэлээр:

  Угийн бичиг хөтлөх анхан шатны сургалтын сургагч багш нарын тайлант уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Соёл, урлагийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрөөс  5 багшид нийт 250000 төгрөгний урамшуулал олгосон.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс өсвөр үе, залуучуудад “Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх 12 модуль сургалт”-ыг зохион байгуулж 10 өсвөр үе, залуусыг хамруулсан.

Аймгийн шатрын холбоотой хамтран 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2019” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд нийт 45 хүүхэд оролцож оюун ухаанаа уралдуулсан.

Хүүхдийн оролцооны клубын чиглүүлэгч багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж нийт 50 багшийг хамруулсан.

“Өсвөрийн сэтгүүлч” клубын хүүхдүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж 15 сурагч хамрагдсан.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

Үзүүлэлт 2017 оны 12 сарын 20-ны байдлаар 2018 оны 12 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 44 21
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 44 21
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 5 3
Эмнэлгийн нас баралт 1 1
Хоног болоогүй нас баралт 0 0
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 482 146
Амбулаторийн үзлэг 10410 4393
Халдварт өвчин 20 0

Мөн Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, сэргийлэх чиглэлээр хот хооронд болон хот доторх тээврийн үйлчилгээний 52 жолоочид “Амилуулах суурь тусламж”, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Зөрчлийн тухай” хуулийн сэдвээр мэдээлэл өгсөн.

Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй иргэдэд ойртуулах “Иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” өдөрлөг арга хэмжээ Баянтал, Шивээговь суманд зохион байгуулсан.

Тус өдөрлөгийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд 597 иргэн хамрагдсан.

Биеийн тамир, спортын чиглэлээр:

           Аймгийн спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, зөвлөгөөнийг 2 зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр Иргэдийн спортын их наадмын хүрээнд олгох спортын хэрэглэл, материалыг сумдын Засаг дарга нарт гардуулан өгч, спортын холбоодод спортын хэрэглэл материалын дэмжлэг үзүүлж, 3 сум болон 11 спортын холбоонд 5,8 сая төгрөгийн хэрэглэл, материалыг олгосон.

   Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийн агаар-Өлчир бие“ сэдэвт “Хаялга нуурын жавар“ өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгийн арга хэмжээг спортын гурван төрлөөр зохион байгуулж, нийт 27 байгууллагын 500 гаруй албан хаагч оролцлоо.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

2019 оны 1 дүгээр сарын байдлаар ажлаас чөлөөлөгдсөн 6, ажил хайгчаар шинээр бүртгүүлсэн 12 иргэний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлийн нэгдсэн санд шинээр бүртгэж, бүртгэлтэй 23 иргэний мэдээллийг өөрчилж, шинэчилсэн. Ажил хайгчаар бүртгүүлсэн 18 иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээнд хамруулсан.

Ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны зарыг байгууллагын цахим хаяг, мэдээллийн самбар, утсаар иргэдэд мэдээллэж, ажил олоход хүндрэлтэй 8 иргэнийг ажлын байранд зуучилсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын төлөвлөгөөний дагуу 2 удаа хуралдаж, хурлаар нийт 12 хүүхэд орж, 4 хүүхдийг шинээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдээр тодорхойлж, 7 хүүхдийн байнгын асаргаа шаардлагатай тодорхойлолтыг сунгасан байна.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт:

Өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор уламжлал болгон зарладаг болзолт уралдаануудыг дүгнэн, “Хадлан тэжээл-2018” уралдаанд 4, “Худаг-2018” уралдаанд 3, “Ургац-2018” уралдаанд 5 малчин, аж ахуйн нэгжийг, “Бог малын хээлтүүлэгчийг бүрэн ялгасан сум” шагналд Баянтал сумыг шалгаруулан шагналыг гардуулсан.

             2017 онд үндэсний үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан 96 малчны дансны мэдээлэл зөрүүтэй байсныг залруулж, мал хамгаалах санд хүргүүлсэн.

“Улсын аварга малчин”, “Алтан төлийн эзэн” шалгаруулах журмын дагуу таван малчны материалыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, болзол хангасан 2 малчныг улсын аварга малчнаар, 2 малчныг алтан төлийн эзэн шагналаар шагнуулахаар материалыг холбогдох газруудад тус тус хүргүүлсэн.

            Иргэдийг дотоодын үйлдвэрийн хямд, чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангаж, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, сурталчлан таниулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор   “Элбэг-Дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2019 оны 01-р сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 59 иргэн, 4 ААНэгж, 4 хоршоо, Архангай аймгийн 4 иргэн, Улаанбаатар хотын 1 ААНэгжийн төлөөлөл нийт 73 иргэн, ААНэгж хоршоо өөрсдийн үйлдвэрлэсэн 65 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож 43.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний 1 дүгээр сарын үнийн мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 8500 6500 +250
Цул 9500 9000 +250
2 Хонины мах Ястай 6000 5000 +250
Цул 7000 7000 +250
3 Адууны мах Ястай 7000 5500 +350
Цул 7000 6800 +250
4 Ямааны мах Ястай 5500 5000 -250
Цул 6800 6500 +300
5 Тахианы мах Гуя 8500 8000 +300
Мөч 9200 8500 -250
6 Лууван Монгол 1200 1000
Хятад
7 Төмс Монгол 1000 800
Хятад
8 Байцаа Монгол 1200 1000 +50
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 6500 5000 +1000
10 Манжин Монгол 1200 1100
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1600 1500
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6000 4500 +250
13 Өргөст хэмх Монгол 6500 5500 +250
14 Элсэн чихэр 2300 2000 2150
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200 +100
Шарслава 1кг 3000 2900 +250
Гурвалжин слава 1 кг 3800 2000
16 Сүү Задгай 2500 2000 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600 -50
17 Тараг Задгай 2500 2500 -100
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй
18 Талх Чойр /Шивээ/ 1200 800
19 Өндөг ОХУ 450 310
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1020
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1100 1020
Савлагдсан дээд 1650 1600
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлынтос Олейна 5500 4800
Алтан 3800 3300
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:

Дархан цаазат ховор амьтан болох аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгөх биотеникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн “Уулзварын гол” нөхөрлөлийн гишүүдтэй хамтран улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уул болон Хээнций нуруу зэрэг 12 байршилд 50 боодол өвс, 0.5 тонн хужрыг бэлтгэж, тараан байршуулсан.

БНХАУ болон манай улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Шинжа Уйгарын өөртөө засах орны Экологи газар зүйн хүрээлэн болон Шинжлэх ухааны академи газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран Монгол улсад элсний нүүдлийг бууруулах хязгаарлах төслийг манай аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэж хэрэгжүүлэх 20 га газрыг Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон.

2019 оны 01 дүгээр сард 8 хугацааны мэдээг 248, климат агро дундаж мэдээ Хөдөө аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг 3 удаа, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус                     www.govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд байршуулсан байна.

01 дүгээр сард нийт 0.9 мм тунадастай, салхи ихэнхи хугацаанд 5-10 м/сек байв. Агаарын дундаж температур 18.7 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь 08-ны шөнө 29.1 градус хүйтэн, хамгийн дулаан нь 20-ны өдөр 3.8 градус хүйтэн байсан.

Энэ сард 3 агаарын бохирдлын үзүүлэлт болох азотын давхар исэл (NO2), хүхэрлэг хийн азотын давхар исэл (NO2) 0.020 мкг/м3, хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.021мкг/м3 байгаа нь агаарын чанарын стандартыг хангаж байна.

Тээвэр, авто замын чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 1,7-оор төгссөн 72 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 1491 иргэн, сум хооронд 73 иргэн зорчиж, 51 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдэн, ачаа тээвэрлэлтийн 200 замын хуудас олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр:

2019 оны газрын төлбөрийн орлого 163,811.8 мянган төгрөгөөр батлагдсан. Үүнээс: 3,878.6 мянган төгрөг буюу 2.3 хувийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар 3 байршилд дуудлага худалдааг зохион байгуулахаар зар мэдээг газрын цахим бирж www.mle.mn болон байгууллагын www.govisumber.gazar.gov.mn сайт, өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-д байршуулаад байна.

Шивээговь сум 21-р зөрлөг “Страто” ХХК-ны нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын явц 75 хувь, нүүрсний агуулах 60 хувьтай хийгдэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сэдэвт сургалтыг Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтой хамтран барилгын материал үйлдвэрлэгч, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгуулагуудын ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан анхан шатны сертификат олгох 1 өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр:

Аймгийн ИТХурлын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор 2018 оны аймаг сумын Орон нутгийн хөгжлийн сан, Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар худалдан авсан 40 нэр төрлийн 1,124,640.871 /нэг тэрбум нэг зуун хорин дөрвөн сая зургаан зуун дөчин мянга найман зуун далан нэг/ төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг холбогдох байгууллагын дансанд бүртгэлжүүллээ. Мөн аймгийн Засаг даргын 2018 оны А/426 тоот захирамжаар улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар хийгдсэн 3 нэр төрлийн 2,749,917.004 /хоёр тэрбум долоон зуун дөчин есөн сая есөн зуун арван долоон мянга дөрөв/ төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг холбогдох байгууллагын дансанд бүртгэлжүүллээ.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/378 тоот захирамжаар “Ус-Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 55,219,616 /тавин таван сая хоёр зуун арван есөн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийн балансын үнэ бүхий 4 нэр төрлийн автомашины дуудлага худалдааг 2019 оны 2 дугаар 15-ны өдөр зохион байгуулахаар нийтэд зарласан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх аргачлал”-ын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс төрийн өмчтэй 16 байгууллага, орон нутгийн өмчтэй 33 байгууллага нийт 49 байгууллагад дахин үнэлгээний хураангуй тайланд нягтлан шалгалт хийсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

2018 оны хүн, мал тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн тооллогыг зохион байгуулсан. Тооллогын дүнд сумын хүн ам  1201, үүнээс эрэгтэй 619, эмэгтэй 582, нийт өрх 410 тоологдсон байна.  Нийт мал 67327, Үүнээс төрлөөр нь ангилвал:

 Тэмээ-163, Адуу-4363, Үхэр -2363, Хонь- 34554, Ямаа-25884 толгой мал тус тус тоологдсон.

2019 оны Цэргийн шинэчилсэн тоо бүртгэийг зохион байгуулсан. Сумын хэмжээнд 18-50 насны эрчүүд нийт 299 байгаагаас бүртгэлд 273 иргэн хамрагдаж шинэчилсэн тоо бүртгэл 91,3%-тай хэрэгжсэн байна.

Сумын Соёлын төвөөс “Сар шинийн” баярыг угтаж “ХОЁР СЭТГЭЛ БУЮУ ЛАМБУГАЙН ПАЯН”  ардын дууны зохиомжит концертыг зохион байгууллаа

 Сүмбэр сум:

2018 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор нийт 3900 өрх, хүн ам 12956 тоологдсоноос  эрэгтэй 6408, эмэгтэй 6548, нийт малчин өрх 530, мал бүхий өрх 193, 309712 толгой мал тоологдсон байна. Үүнээс: Тэмээ -721, адуу-14240, үхэр- 9528, хонь- 135205, ямаа -150018 тоологдсон байна. 2018 онд өрх 22, хүн ам 246-аар тус тус нэмэгдсэн. Мал 14319 тоо толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 01 дүгээр сарын 08-аас 18-ны өдрүүдэд сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж, урьдчилсан байдлаар цэргийн насны 18-55 насны нийт иргэдийн  75 хувь нь хамрагдсан байна.

2019 оны 01 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Сүмбэр сумын зургаан багийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, ганц бие өндөр настан, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дэмжлэгтэйгээр  нийт 311 өрхөд 356 тн нүүрсний тусламж үзүүллээ.

Сумын хэмжээнд “Хамтдаа хөгжье” аяныг зарласан. Тус аяны хүрээнд зах зээлийн түүвэрчилсэн судалгааг хийсний үр дүнд иргэдээс ирүүлсэн саналд тулгуурлан 5 иргэнд оёдлын машины тусламж үзүүлж  ажлын байраар ханган “Хамтдаа хөгжье” оёдлын газрыг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Аймгийн Цагдаагийн хэлтэс,  Дэлхийн зөн ОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөр, “Ганц зам итгэл” ТББ-тай хамтран “Амар тайван амьдралын зам” өдөрлөгийг зохион байгуулж архины хамааралтай 100 иргэнийг хамруулсан. Цаашид тус байгууллагуудтай хамтран архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг  6 сарын хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 90,0 сая төгрөгийн 1 нээлттэй тендер шалгаруулалт, 108,8 сая төгрөгийн харьцуулалтын тендер шалгаруулалт, 19 сая төгрөгийн шууд худалдан авалт хийгдэхээр тусгасан.

Шивээговь сум:

Сумын хүн ам, мал тооллогын дүнд өрхийн тоо 1079, сумын хүн ам 3571, 50421 толгой мал тоологдсон нь урьд оноос хүн ам 122-оор өсч, мал 2384 толгой буюу 9,5 хувиар өссөн байна.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж сумын хэмжээнд нийт 905 иргэн хамрагдахаас 708 иргэн хамрагдаж 78,2 хувьтай бүртгэгдсэн байна.

Дархан бүжгийн фестиваль-2018 Улсын анхдугаар уралдаанд тус сумаас бүжгийн дугуйлангийн 33 сурагч оролцож, Шивээн ганхаа-3 хамтлаг Алтан медаль, Шивээн ганхаа-4 хамтлаг Хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 нэр төрлийн 92 ширхэг номыг худалдан авч сумын нийтийн номын сангийн фондыг нэмэгдүүлээд  байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ