ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн сар шинийн нийтийн золголт боллоо

“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн сар шинийн нийтийн золголтын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 5-ны Шинийн нэгний билэгт сайн өдөр боллоо. Тус арга хэмжээнд аймаг сумдын удирдлагууд, оны шилдэг байгууллагууд болон иргэд оролцож, улс, аймаг сумандаа амжилт бүтээлээ үнэлүүлсэн иргэдэд төрийн болон аймаг сумны Засаг даргын шагналыг гардууллаа.
Алтан гадас одонгоор Сүмбэр сумын өндөр настан Палаагийн Даариймаа, Сүмбэр сумын Төмөр замын Чойр өртөөний Эрүүл мэндийн төвийн Их Эмч – Базарын Догсом, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш – Дуламын Наранцэцэг, Сүмбэр сумын ЗДТГ-ын өндөр настан Самбуугийн Цогтбаатар, Сүмбэр сумын өндөр настан Лувсанцэрэнгийн Цэцэгмаа, Сүмбэр сумын 6 дугаар багийн өндөр настан Ванчингийн Цэрэнханд нар шагнууллаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ийн цахилгаанчин Өөдөсийн Баяржаргал, Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ийн технологийн ажилтан Тулгын Баярцогт, Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Баасандоржийн Гүнжидмаа, Сүмбэр сумын ЗДТГ-ын өндөр настан Хайнзангийн Ичинхорлоо, Сүмбэр сумын өндөр настан Цэвээний Лхамсүрэн, Говьсүмбэр Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн багш Норовын Март, Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ний нүүрсний уурхайн хүний нөөцийн албаны сургалтын менежер Гочоогийн Надмидсүрэн, Шивээговь сумын ерөнхий боловсролын архив, бичиг хэргийн ажилтан Лэгшидданзангийн Нарангэрэл, Төмөр замын 18 дугаар зөрлөгийн техникч Пүрэвдоржийн Ганбаатар, Сүмбэр сумын 3 дугаар багийн өндөр настан Амгалангийн Баатар нар шагнагдсан байна.
Аймгийн аварга малчин цол, тэмдгээр Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Бадамсамбуугийн Бадамцэрэн, Ширчингийн Алтангэрэл, 6-р дугаар багийн малчин Жийеэгийн Бат-Очир, Цэвээний Ерөөлт, 4 дүгээр багийн малчин Лхагвын Эрдэнэтогтох, Гончигдаржаагийн Бавуудорж, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Чимэддоржийн Баттогтох, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Готовдоржийн Баярмагнай нар шагнагдлаа.

Аймгийн алдарт уяач цол, тэмдгээр Сүмбэр сумын тавдугаар багийн иргэн Дашзэвэгийн Пүрэв-Очир, Сүмбэр сумын зургаадугаар багийн иргэн Доржийн Баатар, Сүмбэр сумын зургадугаар багийн иргэн Дашдондогийн Мөнхбат, Сүмбэр сумын сумын Зургадугаар багийн иргэн Хялмааний Баяраа нар шагнагдлаа.

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Чойр орон сууцны хэсгийн шавар будагчин Даваадоржийн Бадамцэрэн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Бат-Өлзийн Даваажаргал, Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн бага ангийн багш Лхамсүрэнгийн Алтантуяа нар шагнагдлаа.

“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Намжилын Хишигдорж, Батсүрэнгийн Сарантуяа, Монгол Улсын “Эрчим хүчний тэргүүний ажилтан”-аар Бадамхандын Тамжид, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр Хатанбаатарын Манлайбаатар, Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр Жадамбаагийн Лхагванаран, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр Намжилын Эрдэнэцэцэг, Хөдөлмөрийн тэргүүний ажилтан тэмдгээр Дашдуламын Гэрэлцэцэг, Сүхбатын Октябрь

 “Сумын алдарт уяач” цол, тэмдгээр Сүмбэр сумын 2 дугаар багийн уяач Доржхандын Ганзориг, Сүмбэр сумын 4 дүгээр багийн уяач Хатанбаатарын Манлайбаатар, Сүмбэр сумын 6 дугаар багийн уяач Батзулын Нэргүйбаатар нар шагнагдлаа.

Шагнуулсан иргэддээ баяр хүргэн амьдралд нь аз жаргал, ажил хөдөлмөрт нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

IMG_0193 IMG_0209 IMG_0224 IMG_0234 IMG_0243 IMG_0254 IMG_0265 IMG_0276 IMG_0292 IMG_0299 IMG_0306 IMG_0313 IMG_0315 IMG_0320 IMG_0331 IMG_0341 IMG_0342 IMG_0355 IMG_0356 IMG_0362 IMG_0371 IMG_0376 IMG_0378 IMG_0382 IMG_0387 IMG_0389 IMG_0393 IMG_0395 IMG_0403 IMG_0450 IMG_0490

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us