ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгаас “Алтан төл”-ийн эзэн шалгарлаа

МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзэн шагнал 1976 оноос эхтэй аж. Тухайн үед Монголын радиогийн ХАА-н редакцын дарга н.Цэвэлмаа, СГЗ, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож байжээ. Өнгөрсөн хугацаанд “Алтан төлийн эзэн” шагнал маш цөөхөн малчинд очсон нь уг шагналыг шалгуур өндөртэйг харуулж байна. Нийт улсын хэмжээнд 400 шахам малчин айлын хойморт байх “Алтан төл”-ийн эзэн шагналтны нэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Мягмарын Насанбуян боллоо.

Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Г.Батзам болон орон нутгийн удирдлагуудын хамтаар малчны хотонд нь гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэргийг нь харгалзан ХХААХҮЯ-ны санал болгосноор “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг бөгөөд Монголын радио 1976 оноос хойш тасралтгүй 43 дахь жилдээ зохион байгуулж байна.

18 16 15 14 13 12 11

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us