ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явагдлаа

 

Онцгой байдлын газрын даргын баталсан “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын нийт 486 айл өрхөд явуулж, 278 зөрчил илрүүлж 98 зөрчлийг газар дээр нь арилгуулж 180 зөрчлийг эргэн шалгах хугацаатай үүрэг чиглэл өгч 1874 хүнд галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан иргэний эрх үүргийн талаар яриа таниулга хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал 500 ширхгийг гарын авлага тараалаа. Шалгалтаар доорх зөрчил дутагдлууд илэрсэн байна. Үүнд:

  • Хоёр гэрийн хоорондын зай 5-7 м –ээс багагүй байх стандарттай боловч 2-3 м зайтай.
  • Пийшин зуухны өмнө шалан дээр 50х70 см хэмжээтэй нимгэн төмөр хамгаалалт хийгдээгүй.
  • Пийшингийн их биеийн утаа сорих ханын дотор талаас барилгын модон хэсэг хүртэл 38 см-ээс доошгүй, пийшингийн дээд тавцангаас модон тааз хүртэлх зай 35-45 см байна гэсэн заалт зөрчигдсөн.
  • Эвдрэл гэмтэлтэй пийшин зуух ашигласан
  • Үнс нурмыг таглаагүй саванд, шатамхай зүйлд ойр хадгалах
  • Пийшин зуухны галлагаатай үед хараа хяналтгүй орхих
  • Мэргэжлийн бус хүнээр цахилгааны холболт, угсралтын ажил хийлгэсэн.
  • Зориулалтын бус, ачаалал даахгүй цахилгаан утас хэрэглэх
  • Хоёр өөр төрлийн цахилгаан утсыг холбосон.

51212043_795006117564733_7863596721064902656_n 51276375_1952882191476928_5414807137131954176_n 51499503_375300356592335_677869405517905920_n 51354281_355066392006512_4792553769936093184_n 51337086_952421658295575_1336704847419801600_n

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us