ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн аварга малчдад шагналыг нь гардуулан өглөө

Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг таван төрөл дээр нь өсгөж, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Бадамсамбуугийн Бадамцэрэн, Ширчингийн Алтангэрэл, 6-р дугаар багийн малчин Жийеэгийн Бат-Очир, Цэвээний Ерөөлт, 4 дүгээр багийн малчин Лхагвын Эрдэнэтогтох, Гончигдаржаагийн Бавуудорж, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Чимэддоржийн Баттогтох, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Готовдоржийн Баярмагнай нарыг аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарийн 25-ны A/31 захирамжаар  “Аварга малчин” цол, тэмдэгээр шагналаа.

Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

Шагналыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны билэгт сайн өдөр аймгийн удирдлагууд малчны хотонд нь төрөл садан, айл саахалтынх нь хажууд бахархалтайгаар гардуулан өглөө.  “Урвуулагч” хэмээх “Шаргачин гахай” жилийн босгон дээр аймгийн аварга малчин зургаагаар нэмэгдлээ.

IMG_9689 IMG_9682 IMG_9705 IMG_9723 IMG_9731

1 9 10 21

IMG_9782 IMG_9787 IMG_9794 IMG_9803 IMG_9807 IMG_9816 IMG_9834 IMG_9848

42 43 48 55

IMG_9871 IMG_9891 IMG_9907 IMG_9914 IMG_9922 IMG_9939 IMG_9999

62 68 77 70 78 75

.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us