ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС “ИРГЭДИЙН ХЭРЭГЦЭЭНД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ЗОРИЛТЫГ ДЭМЖИН ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс Монгол улсын Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн “Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ” зорилтыг дэмжин хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хэлтсийн зөвлөгөө, хүсэлт мэдээлэл авах 70541288 дугаарын утсанд 2019.01.16, 2019.01.17-ны өдрүүдэд холбогдож Цахим төлбөрийн баримтын буюу НӨАТУС-н талаар зөвлөгөө авахыг хүссэн Шивээговь сумын 2-р багийн иргэн О.Төмөрчулуун, 1-р багийн иргэн сумын ХБИ-ийн тэргүүн А.Эрдэнэчулуун нарын хүсэлтээр тус хэлтсийн дарга болон ТУАБ Ч.Отгонбаяр, ТУБ Э.Шинэжавхлан гэрт нь хүрэлцэн очиж Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын Цахим төлбөрийн системд бүртгэлийг хийж, и-баримтыг мессэжээр болон аппликейшин-аар хэрхэн бүртгэх, хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн тохируулах, сар бүр явагддаг сугалааны хэрхэн оролцох зэрэг талаар авах талаар заавар зөвлөгөө өгч ажиллав.
50342224_219078332330992_2704205787172962304_n“Энэхүү үйлчилгээ нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэн тэргүүний хэрэгцээтэй үйлчилгээ байлаа, бид дэлгүүрээс бараа худалдаж аваад БАРИМТАА БҮРТГҮҮЛЖ МЭДЭХГҮЙ болохоор хэн нэгэнд баримтаа өгчихдөг, ТВ-ээр сугалаа гараад хүмүүс хонжвор хожоод байхаар өөрөө бүртгэдэг болох юмсан гэж их хүсдэг. Аймгийн Татварын хэлтсээс дуудлагаар ахмадууд болон ХБИргэдэд хүрч үйлчилж байгааг мэдээд дуудлага өгснөөр, Та нар маань ирж БИ, ИРГЭНИЙХЭЭ ХУВЬД ХУДАЛДАН АВАЛТЫН БАРИМТАА БҮРТГҮҮЛЖ, СУГАЛААНД ОРОЛЦОХ хүсэл минь биелж байна.” хэмээн Шивээговь сумын 1-р багийн иргэн, Сумын ХБИ-ийн тэргүүн А.Эрдэнэчулуун онцлон дурдаж, төрийн үйлчилгээг иргэдийн ХЭРЭГЦЭЭНД тулгуурлан хүргэж байгаад талархсанаа илэрхийлэв.

50309945_539300396577029_1810235179466227712_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us