ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д өөрчлөлт орууллаа.

Хуучин мөрдөгдөж байсан дүрмээр аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссыг ахлан, зохион байгуулж ажилладаг байсан бол шинэчлэгдсэн дүрмээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зохион байгуулж ажиллахаар болж, комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Тухайлбал:

  1. Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын даргаар Аймаг, нийслэлийн барилга, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч
  2. Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын даргаар Аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга
  3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын даргаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан нэгжийн дарга
  4. Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл гэх зэргээр өөрчлөлт орсныг мөрдөн ажиллаж байна.1

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us