ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ Т.ЦЭВЭЛМАА:

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ

Худалдах, худалдан авах гэрээг эд хөрөнгө оршин байгаа сум дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн байна. /гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбарыг хавсаргана/ Гэрээг бүртгүүлэхээр ирэхдээ:

  • Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  • Эд хөрөнгө оршин байгаа тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар 2 хувиар төлсөн баримт /эх хувь/
  • Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөгийг төлсөн баримт.
  • Загвар бүхий мэдүүлгийн маягтыг бөглөсөн байна.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд, үйлчилгээний болон татварын хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгнө. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ. Харьяа аймаг, дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтэст хандана уу.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us