ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДЭЭС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ МЕССЕЖЭЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Говьсүмбэр аймгийн Төрийн байгууллагууд үйлчлүүлсэн иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг анх удаа мессежээр авч эхэллээ. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв гэсэн 4 байгууллага хамтран уг үйлчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Үйлчлүүлсэн иргэний бүртгэлтэй буюу, үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн утсанд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” хэмээн мессеж ирэх бөгөөд иргэн хариу мессеж илгээснээр тухайн ажилтны хандлага, харилцаа, үйлчилгээг дүгнэх юм байна. Мөн уг утсанд иргэд үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг мессежээр явуулж болох бөгөөд таны саналыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах аж. Өмнө нь Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны операторууд үйлчлүүлсэн иргэдээсээ мессежээр санал авдаг байсан бол төрийн байгууллагуудаас анх удаа Говьсүмбэр аймгийн төрийн үйлчилгээний байгууллагууд уг үйлчилгээг үйл ажиллагаандаа ийнхүү нэвтрүүлжээ.

49418295_556664291411963_8408770921539567616_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us