ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Баянтал сумын “Боржигин морин хуур, Уртын дуучдын” дугуйлан тайлан тоглолтоо хийлээ

Боржигин уламжлал, зан заншил, өв соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Боржигин морин хуур, Уртын дуучдын” уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж биет болон биет бус өв тээгчдийг тодруулан алдаршуулж урамшуулах ажлыг зохион байгуулж хэвшснээр өв соёлоо хадгалж хамгаалах ажилд ахиц гарч байна.

IMG_2029

2018 оны 12 сарын 19-ны өдөр Баянтал сумын “Боржигин морин хуур, Уртын дуучдын” дугуйлан тайлан тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд Говьсүмбэр аймгийн ЗДТГазрын дарга Д.Содном, Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ, Баянтал сумын ЗДТГазрын дарга Д.Отгонжаргал нар болон эцэг эхчүүд, сургуулийн захиргаа оролцлоо.

Тост боржигины соёлын үнэт өв боржигин морин хуураар хүүхэд багачууд суралцан тоглож байгаа нь өв соёлоо хадгалж хамгаалахад чухал нөлөө үзүүлж байна.

Тус тоглолтын үеэр Баянтал сумын хөгжмийн багш Л.Гантөгсд “Боржигин өв соёл”-ыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж Боржигин морин хуураар хуурдахыг хүүхэд залуучуудад заан сургаж байгаа хөдөлмөрийг нь үнэлж Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

IMG_2062

Мөн “Боржигин өв соёл”-оо өвлөн авч Боржигин морин хуурынхаа ая эгшигийг уянгалуулан суралцаж байгаа хүүхдүүдэд талархал, гарын бэлэг гардууллаа.

IMG_2090

IMG_2109

IMG_2074

IMG_2078

IMG_2070

IMG_2094 IMG_2103 IMG_2007

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us