ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ард иргэдийн анхааралд

АНУ-ын National Fire Protection Association байгууллагын судалгаагаар дэлхий дээр Шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр галын хэрэг зөрчлийн тоо, гал түймэрт өртөгсдийн тоо нь эрс өсдөг бөгөөд гал түймэр нь ихэнх тохиолдолд:

  • Сүлд мод
  • Баярын чимэглэлийн гэрэлтүүлэг
  • Засал чимэглэл
  • Пиротехникийн хэрэгсэл (салют, г.м.) зэрэг хэрэгсэл,
    зүйлүүдээс үүсэж гардаг юм байна гэсэн судалгааг гаргасан байна.

Манай улсад мөн шинэ жилийн баяр ёслолыг албан газар, аж, ахуйн нэгж, байгууллага, иргэд өргөн хүрээтэй тэмдэглэж шаардлага хангахгүй, зориулалтын бус, ашиглалт, хадгалалтын горим зөрчигдсөн пиротехникийн хэрэгслийг ихээхэн хэмжээгээр зүй зохисгүй хэрэглэж ашигласнаар жил бүрийн сүүлийн саруудад энэ төрлийн гамшиг ослын дуудлага ихсэх хандлагатай байдаг. Иймд шинэ жилийг баяр баясгалан дүүрэн бөгөөд аюулгүй тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд

  • Гацуур модны гэрлэн чимэглэлийг хараа хяналтгүй асааж орхихгүй байх
  • Цахилгааны гэмтлийг сайтар шалгаж байх
  • Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй, пиротехникийн хэрэгслийг ашиглахгүй байхыг та бүхэнд зөвлөж байна.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us