ТТТӨ-ний гаралтын байдалд урьдчилан сэргийлэх хяналтууд хийгдэж байна. 12 дугаар сарын 13-ны байдлаар хүүхдийн тасагт 19 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба хүүхдийн эмч дутагдалтай байгаагаас нярайн болон тасгийн эмч нар амбулаторийн үзлэгийг давхар хийж байна. Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 92 хувьтай байна. Урьдчилан сэргийлэх хяналтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар эрүүл мэндийн байгууллагуудад албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР