ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

Мэргэжлийн хяналтын газраас нийтийг хамарсан баяр шинэ жилийн үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг объектуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж, мэргэжил арга зүйгээр ханган, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байна. Урьдчилан сэргийлэх хяналтанд нийт 26 объектыг хамруулж, хаяг шошго зөрчилтэй, баталгаажилтгүй, хугацаа дууссан нийт 26 нэр төрлийн 51л, 311ш, 598900 төг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, 3 иргэнд 1.100.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, 4 газарт 12 заалт бүхий зөрчил арилгуулах хугацаат албан шаардлага хүргүүлээд байна. Хяналт шалгалтын гүйцэтгэл 35% үргэлжилж байна.

Иргэд та бүхэн худалдааны газруудаар үйлчилүүлэхдээ хугацаа, чанарыг сайтар нягталж, өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангуулахыг уриалж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us