ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД !!!

Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж байгууллагын баяр ёслол цэнгүүний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан ард иргэдэд зөвлөж байна.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж эрүүл мэнд болоод эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна

Иймд та бүхэн:

  1. Чанар, аюулгүйн шаардлага, хаана хэзээ үйлдвэрлэгдсэн, ямар заавраар хэрхэн хэрэглэх нь тодорхой бус пиротехникийн хэрэгсэл /салют/ гар дээрээс худалдан авахгүй байх.
    2. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь шинэ жилийн баяраар олон нийтийг хамарсан арга хэмжээнд хэрэглэгдэх пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй худалдааны байгууллагаас авч ашиглах, гал түймэр гарах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг ашиглах, мэргэжлийн хүнээр ажиллуулах.
    3. Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх. Цацарч дууссаны дараа /шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт/ зүйл дээр хаяхгүй байх
    4. Бага насны хүүхдэд пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглуулахыг хориглох.
    5. Пиротехникийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us