ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн сэрэмжлүүлгийг хүргэж байна

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн сэрэмжлүүлгийг хүргэж байна

Сүүлийн үед ЖАЙКА-ийн дарга, ажилтны нэрийг  барьж ЖАЙКА-ийн “Өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөлд хамруулж, мөнгөн тусламж өгнө” гэх мэт худал хэлэн хувь хүнээс бүртгэлийн хураамж болон шан харамж нэрийдлээр мөнгө шилжүүлж авсан залилангийн хэрэг гарч байна. Гэмт этгээдүүд нь залилан үйлдэхдээ юуны түрүүнд тамгын газар болон сургууль гэх мэт төсвийн байгууллагын удирдах ажилтанд худал мэдээлэл өгч, улмаар удирдах ажилтны танилцуулсан хувь хүмүүсээс залилан хийж байна.

ЖАЙКА нь Япон улсын Засгийн газрын тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд  ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон ЖАЙКА-ийн төслүүд нь ямар ч тохиолдолд хувь хүнээс утсаар болон бусад арга замаар мөнгөн төлбөр шилжүүлэхийг шаарддаггүй тул энэ тал дээр сонор сэрэмжтэй байж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн та бүхнээс “Төсөлд хамрагдах хүн танилцуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн тохиолдолд хэн нэгэн хувь хүний мэдээллийг бусдад зааж, хэлж өгөхгүй байхыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us