ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Жендэрийн эрх, тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа

2018 оны 11 дүгээр сарын 28-нд “Мари Стопс” ОУБ-ын Монгол дахь Хөтөлбөрийн Олон нийтийн харилцааны менежер, сургагч багш Ө.Доржнамжим “Жендэрийн эрх, тэгш байдал”, “ЛГБТ хүмүүсийн эрх, тэдний онцлог” “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр төрийн байгууллагын 52 албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

20181122_114756

Сургалтын үеэр улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон үзэл, хандлага ямар байсан мөн түүхэн явцад үзэл, хандлага хувьсан өөрчлөгдөж  эрэгтэй, эмэгтэй хүн нийгэм, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалт буурч байна. Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, боловсрол ба ухамсрын доройтол, хариуцлагагүй үйлдлүүд зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж улс орны хөгжил, нийгэмд сөргөөр нөлөөлөх суурь болдгийг онцолсон юм.

20181122_100213

Мөн 2011 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ту­хай” хуулиар ажлын бай­ран дахь бэлгийн дарамт нь хууль зөрчсөн үйлдэл боло­хыг тогтоож анх удаа хуульчилсан бөгөөд Өөрөөр хэлбэл хуульд энэ тухай зохицуулалт орсноор тухайн хүн ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн байвал хамгийн эхэнд Хүний эрхийн үндэс­ний комисст хандаж тус газраас гарсан ажлын хэс­гийнхэн эрх мэдлийнхээ хү­рээнд хяналт, шалгалт хийж баримтжуулж, нотол­гоожуулах боломжтой бол­дог. Манай ул­сад энэ төрлийн гэмт хэргийн бие даасан хууль байдаггүй учраас дээрх хуу­лийг баталж эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн тухай, ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудлаар нийгмийн түвшинд эрх зүйн зохицуулалтыг шинээр бүрдүүлэх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хангах, хамгаалах институциудын чадавхийг бэхжүүлэх, төрийн байгууллага, хувь хүн хуулийн этгээдүүд хамтран төрөл бүрийн үйл ажиллагаа, санаачлага хэрэгжүүлэх, түүнчлэн онлайн орчинд бусдад зөв зүйтэй мэдээлэл түгээх зэрэг өргөн хүрээний хувь нэмэр, оролцооны хэлбэрүүд шаардлагатай байгааг хэлж байсан юм.

20181122_100156

Мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг чандлан нууцлах ба туслалцаа авч буй хүн зөвшөөрсөн тохиолдолд тодорхой хүний эрхийн зөрчлийг хувь хүний нууцад халдахгүйгээр баримтжуулалт хийх нь чухал тухай дурдсан юм.

Сэдвүүдийн хүрээнд олон чухал тоо, баримт мэдээ, мэдээллийг дурдаж байсан төдийгүй сургалтанд оролцогсодын багт хувааж жендэрийн эрх, тэгш байдлын талаар ойлголтыг сонирхолтой байдлаар тайлбарласан.

20181122_105722

20181122_114745

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us