ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Галт зэвсгийн тооллого хийгдэж дууслаа

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Picture1

“Галт зэвсэг-2018” арга хэмжээний хүрээнд  Говьсүмбэр аймгийн Цагдаагийн ерөнхий газраас 45 хоногийн хугацаанд галт зэвсгийн  тооллого хийх, бүртгэлгүй галт зэвсгийг илрүүлж бүртгэлжүүлэх, гэрчилгээ олгох, бусдад худалдсан болон шилжүүлсэн галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулан галт  зэвсгийн  зөрчлүүдийг арилгасан байна.

Picture2
Цагдаагийн байгууллага нь жил бүрийн дөрөвдүгээр улиралд галт зэвсгийг  бүртгэж,  тооллого явуулдаг  хуулиар хүлээсэн үүрэгтэй. Говьсүмбэр аймгийн хэмжээнд энэ онд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харуул хамгаалалтын зориулалттай, иргэний зориулалттай галт зэвсгийн 54.4 хувийг тооллогод хамруулаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us