ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 7 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засаг даргын зөвлөлийн хурлыг 2 удаа зохион байгуулж нийт 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 14-өөс 17-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг зохион байгууллаа.  Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 150 төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийж, хууль, эрх зүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийг шалгах сорилд хамрууллаа.

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болон Монгол улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Дээрх арга хэмжээний  хүрээнд нутгийн захиргааны 7 байгууллагын 8 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Мөн  энэ онд аймгийн хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 161 хүүхэд байгаагаас эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болгон 15 хүүхэд Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авсан .

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 11 дүгээр сарын  23-ны өдрийн байдлаар орон нутгийн татварын орлогын  төлөвлөгөө  4663237.1  мян  төгрөг,  гүйцэтгэл  4851507.2  мян төгрөг буюу 104.0 хувийн биелэлттэй байна.

2018 оны 11 дүгээр сард НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь, Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын тайлан 100 хувь байна.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 564 татвар төлөгч бүртгэлтэй байна.

Татварын хяналт шалгалтын төлөвлөгөөний  дагуу ДСБНТ ХХК-ийн  2013-аас 2017 оны хооронд татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж байна. Татвар төлөгчийн 4613392 дугаартай ДСБНТ ХХКомпани нь 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар 34660.9 мян.төгрөгийн борлуулалтын орлогыг татвар ногдох орлогод тооцоогүй, 2017 онд бараа материалын тайлан гаргалгүй борлуулсан, бүтээгдэхүүний өртөг тооцож хасагдах зардлыг үндэслэлгүйгээр өсгөж татвар ногдуулах орлогыг 70785.9 мян.төгрөгөөр бууруулсан нь шалгалтын явцад илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т заасны дагуу торгох шийтгэл ногдуулсан.

2018 оны 3 дугаар улирлын цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаанд цахим тайлангийн системээр илгээгээгүй  татвар төлөгчийн 4612663 дугаартай аймгийн Нэгдсэн эмнэлгийг зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1-д заасны дагуу 1 500.0 мян.төгрөгөөр торгож аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 4409940.9 мянган төгрөг,  Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 370661.3 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 7501694.9  мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

11 дүгээр сарын 19-ний өдөр төсвийн байгууллагуудын эд хариуцагч нарт Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн Аудитын газар, Татварын хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын албанаас сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд 56 эд хариуцагч хамрагдсан.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төсвийн жил дуусч байгаатай холбогдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн Аудит, Санхүүгийн хяналт, аудитын албанаас төсвийн байгууллагын нягтлан бодогчдод сургалт зохион байгуулж, төсвийн байгууллагын 45 нягтлан бодогчийг хамруулсан.

Статистикийн хэлтэс: 2018 оны 10 дугаар  сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг бэлтгэн, аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл хуудсаар 45, цахимаар 200, нийт 245 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэсэн.

Статистикийн хэлтсээс аймгийн ахмадын хороотой хамтран “ Статистик 11-11” өдөрлөгийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт 30 ахмад настан хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 70 гарын авлага, материал тараасан.  Өдөрлөгийн үеэр 1212.mn мэдээллийн санг сурталчилж “Сонирхолтой статистик” буланг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өглөө.

Санхүүгийн хяналт, аудитын алба: Шилэн дансны цахим хуудсанд шалгалт хийж, мэдээллийг хугацаанд нь оруулаагүй 3 байгууллагад хугацаатай албан  шаардлага  хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2017.11.24 2018.11.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1514 4918705,3 1629 5850857,3 115
2 Тахир дутуу 330 825150,5 312 800672,1 -18
3 Тэжээгчээ алдсан 137 311750,1 132 343978,6 -5
4 Үйлдвэрийн осол 58 180808,7 46 242057,6 -12
Нийт дүн 2039 6236414,6 2119 7237565,6 80

 Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.11.24 2018.11.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1580 135303,6 1478 151979,4
2 ЖБА тэтгэмж 314 381090,0 358 466351,3
3 Оршуулга 78 78000,0 72 72000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 26 15288,5 40 43820,1
5 Ажилгүйдэл 185 306109,3 180 299342,9
Нийт дүн 2183 915791,4 2128 1033493,7

     Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.11.24 2018.11.24
Шинээр 208 227
Мөнгө тушаасан 652 664
Тушаасан мөнгөн дүн /мян.төг/ 157020,5 171580,2

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:  2018 оны 11 сард 3 удаагийн сургалт, 1 удаагийн туршлага судлах аялал зохион байгуулсан. “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр Цагдаагийн хэлтэс болон аймгийн Засаг даргын Тамгын газарт сургалт зохион байгуулж, нийт 51 албан хаагчийг хамрууллаа. Мөн “Мари Стопс” Олон улсын байгууллагатай хамтран төрийн байгууллагын 32 албан хаагчийг хамруулан “Жендэрийн эрх, тэгш байдал”, “Гэр бүл төлөвлөлт”, “ЛГБТ хүмүүсийн эрх, тэдний онцлог” сэдэвт сургалт зохион байгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Цагдаагийн хэлтэс, Прокурорын газрын нийт 10 алба хаагч Эрээн хотын Цагдаагийн газар болон Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

АРХИВЫН АЖЛЫН  ЧИГЛЭЛЭЭР:  Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1988-1993 оны 16 хадгаламжийн нэгжийн 1760 заалт, 14576 хүний нэр, 1751 байгууллагын нэр, 6428 газар зүйн нэр, нийт 2108 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлж байна. 2018 оны 11 дүгээр сард архивын баримтаас 6 иргэнд лавлагаа мэдээлэл олгож, үйлчилгээ үзүүлсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Архивын Ерөнхий газартай хамтран төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад “Баримт бичгийн стандарт”, “Архивын баримтын нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх данс бүртгэл хөтлөх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, 50 албан хаагчийг хамрууллаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -55
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 0
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон – 83
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 38
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 8
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -1
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -2
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 6
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -4
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -30
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -27
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -136

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 12
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 127
  • Гэрээний бүртгэл –  40
  • Барьцааны гэрээний бүртгэл – 226
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -15

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -2
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -0
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 0
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 203

Нийт үзүүлсэн үйлчилгээ – 1017

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС: Иргэн, хуулийн этгээдээс 616 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 255 буюу 41.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 361 буюу 58.6 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 60.2 хувьтай байгаа нь 6.2 нэгжээр буюу 11.5 хувиар өссөн, 133 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 46 буюу 52.9 хувиар өсч үүнээс гэмт хэргийн яллагдагчаар татагдвал зохих 80 этгээдийг олж илрүүлсэн нь 33 буюу 70.2 хувиар өссөн, нийт 96 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх онтой харьцуулахад 58 буюу 37.7 хувиар буурсан. Үүнээс өмнөх онтой харьцуулахад 12 буюу 12.5 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь 42.8 хувиар, мөн насанд хүрээгүй этгээд 5 буюу 5.2 хувийг эзэлж байгаа нь 77.3 хувиар тус тус буурсан байна. 5 хүн нас барж, 86 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал нас барсан хүн 4 буюу 44.4 хувиар, гэмтсэн хүн 17 буюу 16.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иргэн, хуулийн этгээдэд учирсан 535.0 сая төгрөгийн хохирлын 43.8 хувийг нөхөн төлүүлж, 20.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжиллээ.

11 дүгээр сарын байдлаар нийт 15800 зөрчил бүртгэгдсэн нь зөрчлийн тоо 8.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Ердийн журмаар 15187 иргэнийг 398367.0 сая төгрөгөөр, хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж 335 иргэн, 8 хуулийн этгээдийг 89745.0 сая.төгрөгөөр торгож, 95 иргэнийг баривчилж, 128 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 583 иргэнийг саатуулснаас 34 буюу 5.8 хувь нь эмэгтэй байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Тус алба нь хэргийн газрын үзлэгт нийт 14 удаа оролцож, үүнээс хүний амь нас хохирсон хэрэг 2, зам тээврийн ослын 2, хулгайн 7, бусад хэргийн газрын 2 удаагийн үзлэгт оролцож, 14 гарын мөр, 2 гутлын мөр, 2 тээврийн хэрэгслийн мөрийг дакто хальс болон гэрэл зургаар бэхжүүлэн авч, хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 272 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргав.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох 26 үзлэг хийж, дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 8, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 7, хөнгөн зэргийн гэмтэл 8, хүндэвтэр гэмтэл 1, хүнд гэмтэл 2 байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-425 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ: Ангийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн В/81 дүгээр тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу суллагдах хугацаа дөхсөн 25 хоригдолд хууль, эрх зүй болон амьдрах ухааны сургалтыг зохион байгуулсан.

Хугацаанаасаа өмнө суллагдах шаардлага хангасан 15 хоригдлын гэр бүл, ойр дотны хүмүүстэй уулзалт зохион байгуулж тухайн хоригдлыг суллагдсаны дараа хүлээн авах,  ажлын байртай эсэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжийн талаар судлан, зөвлөгөө мэдээлэл өгсөн.

Мэргэжил эзэмшүүлэх хөдөлмөрийн дадлага олгох сургалтыг Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран ажиллах гэрээний дагуу ”Уулын ажлын техникч” мэргэжлээр  16 хоригдлыг сургаж байна.

Шүүхээс шинээр 15 гүйцэтгэх хуудасны 45 353 000 төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ.

2018 оны 11 дүгээр сард төлбөрийн 13 гүйцэтгэх баримт бичгийн 40 416 000 төгрөгийг бодитой биелүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас харьяаллын дагуу төлбөрийн 3 гүйцэтгэх баримт бичгийн 4 384 000 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн 1 гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: 11 дүгээр сард төлөвлөгөөт 18, төлөвлөгөөт бус 7 шалгалтыг гүйцэтгэж, 5 аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 5 зөвлөмж, 26 албан шаардлага, 12 дүгнэлтийг хүргүүлсэн. 1 газарт тандалт судалгаа, 3 газарт хяналт шинжилгээ хийж, зөрчлийн хэрэг бүртгэлийг 6 хэрэгт хялбаршуулсан журмаар явуулж,  1250000 төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулсан. Тухайлбал:

  • 35 шалгуур үзүүлэлтээр /19 хяналтын чиглэл/ 1104 объектод эрсдлийн үнэлгээг хийсэн. Үүнээс их эрсдэлтэй 193, дунд эрсдэлтэй 432, бага эрсдэлтэй 479 объект байна. Эрсдлийн шалгуурууд салж, өөрчлөлт орсон, шинээр объектыг нэмж үнэлсэнтэй холбоотойгоор объектын тоо өмнөх онтой харьцуулахад 221-ээр өссөн.
  • Шивээ Овоо ХК-ийн Улаанбаатар хотын цахилгаан станцад нийлүүлсэн нүүрснээс тэсрэх материал илэрсэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажилласан бөгөөд тус ажлын хүрээнд газар дээр нь хяналт хийсэн.
  • Хог хаягдлын цэгт хийсэн хяналтын дүн болон айл өрхийн төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид хийсэн тандалт судалгааны дүнд үндэслэн хог хаягдлын төвлөрсөн цэгийн эрүүл ахуйн бүс тогтоож, мал, амьтан бэлчээхгүй байх тухай сумын Засаг даргад дүгнэлт гарган хүргүүлсэн.
  • Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус, “Сүмбэр хонь” цөм сүргийн үржлийн төв ОНӨААТҮГазарт төлөвлөгөөт шалгалтыг гүйцэтгэж байна.
  • Аймаг дундын Малх отрын бүсэд 15.0 мян.га бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлын гүйцэтгэл, явцад хяналт тавьж, техник үр дүнг 84%-тай үнэлэгдлээ.
  • Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг, бохир ус цэвэрлэх байгууламжийн усанд шинжилгээтэй хяналт шалгалтыг, барилга, байгууламж, шугам сүлжээнд хийгдэх геодезийн ажил, геодезийн хэмжилтийн багажны баталгаажилтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.
  • Хүнсний чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэн, 320 ажилчдын дэвтрийг хамруулж, үүнээс 156 буюу 48.7 хувьд нь тулгалт хийж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн дутуу мэдээллийг бүрэн нөхөхтэй холбоотой 120 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллав.
  • Сүмбэр сумын бөөний болон жижиглэнгийн мах худалдаалдаг төвлөрсөн цэгээс 2 удаагийн 12 дээж авч, МЭАЦТЛабораторид хүнд металл, антибиотикийн үлдэгдэл тогтоох шинжилгээнд хамруулахад хүнд металл илрээгүй, антибиотикийн үлдэгдэл тогтоох шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.
  • Бог малын мялзангаас сэргийлэх вакцинжуулалтыг 485 малчин өрх буюу 68.1 хувь, 419324 мэдрэмтгий малыг 100 хувь хамруулан, 419800 тун вакцин зарцуулж, технологийн дагуу гүйцэтгэсэн. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 523 өрхийн, 1154 охин тугал, 79042 богийн төлийг хамруулан гүйцэтгэж, ажлын хөлс 12087100 төгрөг зарцуулсан. Вакцинжуулалтын ажилд хяналт тавьж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.
  • Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими нян судлалын лабораторид Хүнсний чанар, стандартын улсын байцаагч, орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчдаас болон аж ахуйн нэгж, байгууллага иргэний ирүүлсэн усны 16, хүнсний бүтээгдэхүүний 17, арчдас 30, импортын тахианы мах болон мах махан бүтээгдэхүүний 6, нийт 69 сорьцонд 2-9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг сорьц илрээгүй.

“Хүнсний аюулгүй байдалд-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд өдөрлөг зохион байгуулж, иргэдэд хүнсний бүтээгдэхүүн сонгох, бүтээгдэхүүний хаяг, шошго, хугацааг унших, хуванцар савны код тэмдэглэгээг таньж унших, зориулалтын хуванцар савны тэмдэглэгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Тус өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн нийт 294 сурагч, 56 багш, ажилтан, хүнсний худалдаа эрхэлдэг 25 аж ахуйн нэгжийн 35 ажилтан хамрагдлаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/05 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын газрын ёс журам сахиулах эргүүл ажиллуулах журам”-ын дагуу эргүүлийг 30 удаа томилон ажиллуулсан.

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дэвшин томилогдсон болон Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгсөж томилогдсон нийт 8 албан хаагч цэргийн тангараг өргөсөн.

Иргэн аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу 6 аж, ахуй нэгжид галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтын явцад нийт 12 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

Авто үйлчилгээний байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 12 аж, ахуй нэгжийг хамруулан, 57 зөрчил илрүүлж, газар дээр нь 6 зөрчлийг арилгуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 3 албан шаардлага, 4 мэдэгдлийг хүргүүлэн, эрх бүхий албан тушаалтнуудад байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмжийг өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/130 дугаар тушаалаар баталсан сургалтын хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сард баталсан “Говьсүмбэр аймагт 2018 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 5 удаагийн сургалтыг зохион байгуулж 167 ажилтан, “Бэлэн бай” багцын “Гал түймэр, газар хөдлөлт”, сэдвээр 4 удаагийн сургалт зохион байгуулж нийт  120 албан хаагчийг хамруулсан.

БСШУС-ын сайдын тушаалаар батлагдсан “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын багш нарт “Аюулгүй амьдах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж, “Хэн ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг явуулсан. Сургалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 8 цэцэрлэгийн 3 эрхлэгч, 44 багш оролцлоо.

Гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг ойлголтыг иргэдэд сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшнийг таниулан сурталчлах, гар утсанд татан суулгах талаар 212 иргэнд мэдээлэл өгсөн байна.

 

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР: “Бага насны хүүхдийг сургах арга зүй” сургалтад СӨБ-ын багш нарыг хамруулсан. Тус сургалтанд улсын 5 цэцэрлэг, хувийн хэвшлийн  2 цэцэрлэгийн  багш, эрхлэгч болох нийт 58 хүн хамрагдсан. Сургалтын үр дүнд бага насны хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан хэрхэн харилцах талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, 22 багш, албан хаагчдыг хамруулсан.

Олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд Жайка ОУБ-ын санхүүжилтээр “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь” төслийн сургалтыг хими, физик, биологи, түүх, математик, мэдээлэл зүй, дизайн технологи, газар зүйн мэргэжлийн 56 багшийг хамруулан зохион байгууллаа. Сургалтын үр дүнд мэдээлэл технологийг оновчтой ашиглаж, видео хичээл бэлтгэх талаар суралцсан.

СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР: Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас өсвөрийн “Боржигин морин хуурчид, уртын дуучид“ -ын бүсийн уралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулсан. Тус тэмцээнд 2 насны ангиллаар өсвөрийн 26 морин хуурч, уртын дуучид хамрагдсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Боржигин өв музей, Монголын морин спорт уяачдын холбоо, аймгийн Залуу уяачдын холбоотой хамтран “Боржигин ум марзай“ эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд 5 аймгийн 12 сумдын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагч, ардын авъяастан, уяачид гэсэн нийт 186 хүн оролцсон. Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол адуун соёл-Нүүдэлчид“ үзэсгэлэн зохион байгуулж, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын малчдын гар дээр уламжлагдан хадгалагдаж байгаа эмээл, хурдан морины хусуур, мөнгөн хазаар, суран хазаар, дээсэн хазаар, бугуйл, хулсан ташуур, хурдан морь уралдаанч хүүхдийн хувцас бусад эд зүйлсийг дэлгэн үзүүллээ. Тус үзэсгэлэнг 370 гаруй иргэд үзэж сонирхсон байна.

Монгол улсын хүн судлал, стратегийн хүрээлэн, аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боржигин Ураг, удам уламжлалын холбоотой хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, 35 иргэнийг хамрууллаа.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦОО, ЭРХ ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах аргад сургах, сурагчдад эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах, бие даан судлах, чадварыг эзэмшүүлэх зорилгоор “ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд дөрвөн сургуулийн 11 багийн 45 сурагч оролцож мэдлэг чадвар, судалгааны ажлаараа өрсөлдсөн.

“ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” залуучуудын нэгдсэн чуулганыг 2018 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулганд салбар салбарын төлөөлөл бүхий 300 залуучууд оролцлоо. Чуулганы явцад орон нутгаас залуучууд руу хандан зохион байгуулсан үйл ажиллагааны талаар олон нийтэд тайлагнаж, хөдөлмөр эрхэлж буй залуучууд болон малчин залуучууд руу чиглэн хэрэгжиж буй хууль, дүрэм, журам, хөтөлбөрийг сурталчлан таниулсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР: 

Үзүүлэлт 2017 оны 11 сар 2018 оны 11 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 384 417
Гэрийн төрөлт 1 0
Амьд төрсөн хүүхэд 386 416
Амьгүй төрөлт 2 1
Нас баралт 76 56
Эмнэлгийн нас баралт 5 9
Хоног болоогүй нас баралт 5 3
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 3 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 4336 4487
Амбулаторийн үзлэг 103828 98687
Халдварт өвчин 186 223

 

Аймгийн Засаг даргын 2018 оны А/319 дүгээр захирамжаар “Цус эрүүл бол Бие эрүүл” 2 сарын аяны хүрээнд БЗДХ/ХДХВ-ийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж, 15-50 насны 7500 иргэнийг хамруулахаас 6000 буюу 80.0 хувийг хамруулаад байна.

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд эрүүл мэндийн байгууллагын нийт 40 эмч, мэргэжилтнийг хамруулсан.

АШУИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуультай хамтран  2018 оны 11-р сарын 15-ны өдрөөс нэг сарын хугацаатай цэцэрлэгийн  хүүхдийн шүд, амны хөндийн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлээд байна. Үзлэгт нийт 12 цэцэрлэгийн 1728 хүүхдийг хамруулахаас 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 4  цэцэрлэгийн  648  хүүхдийг хамрууллаа. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 482 буюу 74% нь шүд цоорох өвчлөлтэй байна.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бага олимп“ спортын наадмыг сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо бөх, волейбол,  футзал гэсэн таван төрлөөр зохион байгуулж, нийт 44 багийн 456 тамирчин оролцсон.

 Дундговь аймагт зохион байгуулагдсан 15-16 насны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг тамирчид амжилттай оролцож, эрэгтэй 37 багаас 5-8 дугаар байрт, эмэгтэй 40 багаас 2 дугаар байранд шалгарч, шилдэг хамгаалагчаар Ц.Баярцэцэг шалгарсан амжилтыг үзүүлсэн.

          Усан спортын “VISTA” клубын нэрэмжит тэмцээнд 12 тамирчин, 1 дасгалжуулагч оролцож, 100м зайд хүрэл, мэлхий сэлэлтийн 100м зайд мөнгө, 50м зайд мөнгө, 9-11 насны ангилалд өврөөр даллах сэлэлтийн 50м зайд хүрэл медаль тус тус хүртсэн.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР: Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/322 дугаар захирамжаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт явуулах ажлын хэсгийг томилж, 3 сумын 17 байгууллагад үзлэг зохион байгуулсан. Үзлэгийн явцад ажлын байрны эрсдлийн үнэлгээ болон хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийсэн. “Шивээ-Сервис” ХХК-ийн талх, хэрчсэн гурилын үйлдвэрийн ажлын байр нь мөөгөнцөртсөн байсан учир Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг 5518 иргэнд 1805.7 сая төгрөгийг зарцуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Эрхийг бодит болгож, ээлтэй орчин бүрдүүлье” сарын аяны хүрээнд  2 удаагийн сургалт, 1 удаагийн спортын арга хэмжээ зохион байгуулж нийт  159 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулсан.

Монголын Дауны холбоо, Монголын аутизмын холбоо, Монголын тусгай олимпын хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүд, асран хамгаалагчид, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, СӨБ-ын арга зүйч, өрх сумын эмч, багийн Засаг дарга нарт “Дауны хам шинж гэж юу вэ?”, “Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ?”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад юуг анхаарах вэ?”, “Саажилттай хүүхдийн сэргээн засах эмчилгээ” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, 90 хүнийг хамрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих зорилгоор нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд суугаа воллейбол, теннис, хонхот теннис, шагайн наадгай, даам гэсэн 5 төрөлт спортын арга хэмжээ зохион байгуулж, 40 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцлоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх асаргаа сувилгааны талаар сургалт зохион байгуулж, асаргааны тэтгэмжид хамрагддаг 29 иргэн хамрагдсан.

Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Усны сав газрын захиргаа, Дэлхийн Зөн ОУБайгууллагатай хамтран зорилтот бүлгийн 60 иргэнд сургалт зохион байгуулж, Салбарын хууль, тогтоомж, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх талаар мэдээлэл хүргэлээ.

ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар :Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу улсын төсвийн 45.0 сая төгрөгөөр 30000 га талбайд бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг 10 дугаар сарын 9–ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд 100% зохион байгуулж дууссан. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр Баянтал сум 8000 га талбайд 81.6 хувь, Шивээговь сум 2000 га талбайд 89.7 хувь, Сүмбэр сум 20000 га талбайд 80.7 хувь буюу аймгийн хэмжээнд 84 хувийн үр дүнтэй буюу сайн үнэлэгдсэн байна.

Арьс, шир бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 409 малчин, мал бүхий этгээдийн холбогдох бичиг баримт, материалыг хянаж, урамшуулал олгуулахаар Мал хамгаалах санд хүргүүлсэн.

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт: Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2016 оны А/71 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу дүгнэхэд 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил аймгийн хэмжээнд 98.0 хувьтай хангагдаад байна.

Дүгнэсэн үзүүлэлтийг хүснэгтээр харуулбал:

Д/Д Сум, дүүргийн нэр Малчдын өвс, тэжээл бэлтгэл /хүснэгт 5-17/ Аймгийн аюулгүйн нөөц бэлтгэл /хүснэгт 6-7*/ Сумын  аюулгүйн нөөц бэлтгэл /хүснэгт 6-7/ Худгийн бэлэн байдал /хүснэгт 7-6/ Малын усан хангамж /хүснэгт 7-8/ Малчин өрхийн хашаа бууцны хангамж  /хүснэгт 8-7/ Өрхийн өвөлжилтийн бэлтгэл /хүснэгт 9-9/ Өвөлжилтийн бэлтгэл хангасан ерөнхий дүн /хүснэгт 10-ын 1-7-гийн дундаж/  
 
Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь Хувь  
  А 1 2 3 4 5 6 7 8  
1 Баянтал 57.0   36.5 94.4 98.5 100 81.4 78.0  
2 Сүмбэр 51.9   117.9 99.2 98.5 100 82.1 91.6  
3 Шивээговь 31.3   34.2 98.1 100 100 80.0 73,9  
Дүн 49.4 100 62.9 98.8 98.6 100 81.2 98.0

 

Мал эмнэлгийн албаны талаар: Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 235.0 мян.тол мал хамруулахаас 211.8 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 90.2 хувьтай байна.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний өнгөрсөн сарын үнэтэй харьцуулсан үнийг мэдээ

11 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7000 4500
Цул 9500 9000
2 Хонины мах Ястай 5500 4000 +250
Цул 7500 7000
3 Адууны мах Ястай 5000 3800 +350
Цул 7000 6000 +250
4 Ямааны мах Ястай 4500 4000 -250
Цул 6500 6000 +300
5 Тахианы мах Гуя 7500 6800 +300
Мөч 7200 7000 -250
6 Лууван Монгол 1200 1000 +50
Хятад
7 Төмс Монгол 1100 700 +250
Хятад
8 Байцаа Монгол 1100 800 +50
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 6500 5000 +1000
10 Манжин Монгол 1200 1000
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1500 1300
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6000 5000 +250
13 Өргөст хэмх Монгол 5500 4500 +250
14 Элсэн чихэр 2300 2000 2150
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200 +100
Шарслава 1кг 2500 2200 +250
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 1500 +400
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600 2675
17 Тараг Задгай 2500 2500 -100
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

3200

 

2200

2700
18 Талх Чойр /Шивээ/
19 Өндөг ОХУ 450 280
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1300 1280
Задгай 1-р зэрэг 1060 1000
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1600 1600
Савлагдсан дээд 1650 1500
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1050 950
21 Ургамлынтос Олейна 5500 4800
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 2 төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийн, дүгнэлтийг хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/314 дүгээр захирамжийн дагуу хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх болон зөрчилтэй тэмцэх, хяналт тавих зорилгоор нэгдсэн эргүүл хяналт шалгалтын ажлыг нийт 10 удаа зохион байгуулж, 11 цагаан зээрийг зөвшөөрөлгүй агнасан 1 зөрчлийг илрүүлэн холбогдох журмын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Тогтвортой хөгжлийн боловсрол олгох ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны А/313 дугаар захирамжаар “Байгаль хамгаалах намрын аян” зохион байгуулж дүгнэлээ. Тус аяны хүрээнд 16 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүллээ. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн эко бүлэг болон сурагчдад 5 удаагийн сургалт зохион байгуулж, “Хог түүх марафон”, “Хаягдал зай хураагуур цуглуулах” уралдаануудыг зохион байгуулан амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулсан байна. Энэ арга хэмжээнд нийт 160 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, Австралийн засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (МИНИС) төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Тус хэлэлцүүлэгт сав газарт хамаарах нийт 7 сумын төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч аж ахуй нэгж байгууллага, иргэд, малчид, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 100 гаруй иргэн оролцсон.

Мөн аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/341 дүгээр захирамжаар Сүмбэр сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, гудамжны гэрэлтүүлгийн арчилгаа, урсгал засвар, хог хаягдлыг тээвэрлэх, булшлах ажлыг хөлсөөр гүйцэтгүүлэх ажлын үнэлгээг тогтоон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/340 дүгээр захирамжаар “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллого” болон Сүмбэр сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох ажлыг зохион байгууллаа. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогод  1852 өрх, 22 аж ахуйн нэгж хамрагдсан.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР: 11 дүгээр сард 8 хугацааны мэдээг нийт 240, климат агро дундаж мэдээ Хөдөө аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг нийт 3, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд хүчтэй салхины сэрэмжлүүлэг мэдээг зарласан.

Энэ сард агаарын чанарын үзүүлэлт болох азотын давхар исэл (NO2), хүхэрлэг хий (SO2)-н агууламжийг хоногт 3 удаа хэмжиж, нийт 42 сорьц авч, шинжилгээ хийхэд дундаж азотын давхар исэл (NO2) 0.025мг/м3, хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.022мг/м3 байгаа нь агаарын чанарын стандартаас даваагүй байна.

ТЭЭВЭР, АВТО ЗАМЫН ТАЛААР: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгт 11 дүгээр сарын 25-ны байдлаар 274, өссөн дүнгээр 3301 тээврийн хэрэгсэл ороод байна. Мөн сард 87 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.  

Нийтийн тээврээр хот хооронд 3934 иргэн, сум хооронд 66 иргэн зорчсон байна.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР: 2018 онд орон нутгийн татварын орлогод газрын төлбөрийн 132 сая төгрөг төвлөрүүлэхээс 11 дүгээр сарын байдлаар 161.0 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 121 хувийн биелэлттэй байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ-АЖЛАА ТАНИУЛЪЯ” өдөрлөгийг 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянтал суманд зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, газар зохион байгуулалтын болон бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээ мэдээллийг хүргэсэн бөгөөд нийт 5 байгууллагын 41 албан хаагч, иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Улсын төсвийн 49.9 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Сүмбэр сумын 3 хос магистраль шугамын өргөтгөл, засварын ажлыг улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Цэргийн алдар хөшөөний тохижилтын ажил болон Сүмбэр сумын 3 ба 8 дугаар байрны дундах тоглоомын талбайн тохижилтын ажлуудыг цаг агаарын байдалтай уялдуулан 2019 оны хавар үргэлжлүүлэхээр түр зогсоосон.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын гадна фасад засвар, Нийтийн эзэмшлийн явган замын ажлуудыг хүлээн авахаар улсын комисс ажиллах шатанд байна.

ОРОН НУТГИЙН ӨМЧ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР: 2018 оны Улсын төсвийн 1.41 тэрбум төгрөгийн 14 ажил, Орон нутгийн төсвийн 160.7 сая төгрөгийн 1 бараа, Орон нутгийн хөгжлийн сангийн 1.214 тэрбум төгрөгийн 15 ажил, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 169.8 сая төгрөгийн 7, нийт 2.955 тэрбум төгрөгийн 37 худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 2.416 тэрбум төгрөгийн 34 худалдан авалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгууллаа. Үүнээс 3 бараа, ажил, үйлчилгээг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 41.1-т заасныг үндэслэн гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлсэн. 37 худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 34 худалдан авалтыг цахимаар зохион байгуулсан нь 91.9 хувийг эзэлж байна.

3 суманд Орон нутгийн хөгжлийн сангаас 25 бараа, ажил, үйлчилгээнд 380.52 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 23 ажлын 337.4 сая төгрөгний гэрээг байгуулаад байна.

Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор манай аймагт Төрийн өмчөөс орон нутгийн өмчид 396.5 сая төгрөгийн хөрөнгө шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 151.0 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэн авсан.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж болон “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”  сэдвээр төрийн байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж,  5 байгууллагын 38 албан хаагчийг хамрууллаа.

Аймгийн “Математик, физик”-ийн багш нарын ур чадварын уралдааныг Баянтал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр зохион байгуулж, нийт 12 багш оролцон мэдлэг ур чадвараа сорьсон.

Сумын Эрүүл мэндийн төвөөс 2018 оны 11 дүгээр сард 171 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажилласан. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 89, амбулаторийн үзлэг 73, идэвхитэй хяналт, гэрийн эргэлт 9, алсын дуудлага 8, ойрын дуудлага 6, хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч 6, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч 10 байна. Мөн сахуу татрангийн эсрэг вакцинд 7-15 насны  20 хүүхдийг хамруулсан.

2018 оны 11-р сарын 6-ны өдөр Баянтал сумын Соёлын төвийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын хамтарсан “Үл мартагдах аялгуу” 60, 70, 80-аад оны зохиолын дууны түүвэр тоглолтыг зохион байгууллаа.

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудын дунд “Бид Монгол хүүхэд” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд “Монгол хүн”, “Боржигин өв соёл”, “Монгол хүүхэд” илтгэл тавьж, хүүхэд багачуудын дунд ардын уламжлалт тоглоом наадгай оролцсон хөгжөөнт буухиа тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Мөн Боржигин өв соёл, Монгол хаадын түүхийг таниулан, уйгаржин Монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн гаргасан байна.

СҮМБЭР СУМ: Хамтарсан багийн тайлант өдөрлөгт амжилттай оролцож. 2017, 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагааны тайлангаа танилцуулж,  “ШИЛДЭГ ХАМТАРСАН” багаар шалгарсан.

            Байгалийн баялаг /самар, жимс, байгалийн ургамал/ түүх , бэлтгэх шууд хүнсэнд хэргэлэх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж бэлтгэн томоохон зах худалдааны төвүүдэд байршуулан, 75 иргэнд зөвлөмжийг хүргэн ажилласан. Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын хөгжих өрхийн 27 иргэнд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлан, зохион байгуулсан.

Сүмбэр сумын 1-р багийн аяганы хонхорт байрлах худгийг сэргээн засварлаж ашиглалтанд орууллаа.

Сумын Байгаль хамгаалах хөтөлбөр арга хэмжээний зардлын 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр 6 дугаар багийн нутагт Баянбулагийн бүрдний эхийг хашиж хамгаалах ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд бүрдийн эх, 6 булгийн ундаргыг тус бүрд нь хашиж, нутгийн иргэдэд ашиглалт хамгаалалтыг хариуцуулан, гэрээ байгуулан ажиллаж байна.

Сумын хэмжээнд 11 дүгээр сард 266 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн булшилж, 2521000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Нийтийн эзэмшлийн 159.1 га талбайн 4.5 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.        

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд  147297 толгой хонь хамруулж тарилгын гүйцэтгэл  100  хувьтай байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ахмадын дуун цэнгүүн”-ийг 2018 оны 11 сарын 12-ны өдөр хамтлаг, гоцлол дууны төрлөөр зохион байгуулж, тэмцээнд 50 гаруй ахмад настан оролцсон.

Намрын витаминжуулалтын аяныг зохион байгуулж байнгын асаргаа шаардлагатай 19 иргэнийг хамрууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-өөс оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2 иргэнд тус бүр 5.0 сая төгрөг, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 1 өрхөд 4.0 сая төгрөгийн үнэ бүхий 40 хонийг тус бүр олгосон.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд сумын ажилгүй хөдөлмөрийн насны 15 иргэнийг “Гоо засал”-ын мэргэжил олгох 30 хоногийн  сургалтанд хамрууллаа.

Нийгмийн халамжийн тухай хуулийн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний “Өдрийн үйлчилгээ”-нд сумын 50 ахмад настныг хамруулсан

Орон нутгийн төсөвт 11 дүгээр сарын байдлаар аж, ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс хог хаягдал гаргасны хураамж 937400 төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 15 аж ахуйн нэгж байгууллагын 120 иргэн 3.5 га талбайн 4.5 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэсэн.

 “Илчлэг шивээ ОНӨҮГ-тай хамтран “Бэхтийн булаг”-ийн эхийг хашаажуулсан.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us