ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 10 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор 10 сарын 17-ны өдөр “Төрийн албаны шинэчлэлд албан хаагчийн үүрэг оролцоо”, “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ажлын гүйцэтгэл иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлөх нь” сэдэвт илтгэлийн уралдаан, төрийн захиргааны байгууллагад 3 хүртэлх жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдад Төрийн албаны мөн чанар, Төрийн албан хаагчийн ёс зүй, Харилцаа, хандлага, Төрийн байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам, заавар, Төрийн албаны тухай хууль, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт  зохион байгууллаа. Мөн төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор “Илтгэл тавих ур чадвар” сэдвээр Монголын мэтгэлцээний тэнхмийн сургагч багш сургалт зохион байгуулсан. Сургалт, уралдаан тэмцээнд давхардсан тоогоор нийт 142 төрийн албан хаагчийг хамрууллаа.

Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг дэмжих, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эйбл систем”-ийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, 3 сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хүрээний газар, хэлтэс, агентлагуудын 65 албан хаагчийг хамруулж, Эйбл системийг дотоод үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна.

2018 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэрэг татлагын ажлыг  2018 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийт зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучуудын 58.2 хувь нь хамрагдсанаас 68 хувь нь  эмчийн үзлэгээр ямар нэгэн суурь өвчтэйн улмаас цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй гэж дүгнэгдсэн. Засгийн газрын 2017 оны 144 дүгээр захирамжийн дагуу цэрэгт татагдагсдын дэлгэрэнгүй назологийн судалгааг гаргаж, нийт бүрэлдэхүүнд бүх төрлийн үзлэг оношилгоог хийж Зэвсэгт хүчний дамжин өнгөрүүлэх төвд хүлээлгэн өгсөн. Цэрэг татлагын үйл ажиллагаатай хамтатган “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн цусны шинжилгээ авах ажлыг зохион байгуулж үзлэгээр орсон залуучуудыг шинжилгээнд бүрэн хамруулсан. Зэвсэгт хүчний жанжин штабын тоон албан даалгаврыг 100 хувь биелүүлсэн.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Орон нутгийн татварын орлогын  төлөвлөгөө 25-ны өдрийн байдлаар 4192588.8 мян.төгрөг, гүйцэтгэл 4175144.7мян.төгрөг буюу 102.9 хувийн биелэлттэй байна.

Татварын хяналт шалгалтанд төлөвлөгөөний  дагуу ДСБНТ ХХК-д  2013-2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж байна. Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайланг хуульд заасан хугацаанд цахим тайлангийн  системээр илгээгээгүй Нэгдсэн эмнэлгийг Зөрчлийн  тухай хуулийн 11, 19 дүгээр зүйлийн 6.1 дэх заалтын дагуу 1500.0 мян.төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 4081426.7 мянган төгрөг,  Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 342740.9 мянган төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 6736391.0  мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Статистикийн хэлтэс: Нийгэм, эдийн засгийн танилцуулга бэлтгэн аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 31, цахимаар 220 хэрэглэгчид хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт, аудитын алба: Шилэн дансны цахим хуудсанд шалгалт хийж мэдээллийг хугацаанд нь оруулаагүй 21 байгууллагад хугацаатай албан тоот хүргүүлснээс, 7 байгууллага мэдээллийг нөхөн  оруулсан байна.

 

 

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2017.10.24 2018.10.24 Шинээр тэтгэвэр тогтоолгосон
Хүний тоо Тэтвэрийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1467 4907710,2 1618 5229879,0 151
2 Тахир дутуу 327 824202,6 325 716594,0 -2
3 Тэжээгчээ алдсан 136 311425,3 134 306333,5 -2
4 Үйлдвэрийн осол 58 180808,7 58 219197,9
  Нийт дүн 1988 6224146,8 2135 6472004,4

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.10.24 2018.10,24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1399 113497,7 1345 136817,9
2 ЖБА тэтгэмж 282 312950,8 331 427701,3
3 Оршуулга 70 70000,0 66 66000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 24 13052,0 38 41541,4
5 Ажилгүйдэл 171 251501,0 166 272128,2
  Нийт дүн 1946 761001,5 1946 944188,8

    

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.10.24 2018.10.24
Шинээр 192 210
Мөнгө тушаасан 580 637
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 155023.8 157640.4

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР: Аймгийн Прокурорын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 27 эрх бүхий албан тушаалтан хамрагдсан.

Архивын тасагтай хамтран Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн 34 багш, ажилтнуудад 10 дугаар сарын 1-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Баримт бичгийн стандарт сэдвээр, 10 дугаар сарын 5-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран архи, тамхины тусгай зөвшөөрөлтэй 13 аж ахуйн нэгжийн төлөөлөлд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаа сэдвээр, 10 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн хэлтэстэй хамтран Баянтал сумын 40 иргэнд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тус тус сургалт зохион байгуулсан.

 Нийт 1 удаагийн зөвлөгөөн, 3 удаагийн сургалтыг зохион байгуулж, 114 иргэн, албан хаагчийг хамруулж, хууль тогтоомжуудыг сурталчилсан байна.

АРХИВЫН АЖЛЫН  ЧИГЛЭЛЭЭР:  Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1983-1987 оны 25 хадгаламжийн нэгжийн 2298 хуудас баримтын 1748 заалт, 17650 хүний нэр, 1673 байгууллагын нэр, 6116 газар зүйн нэр, нийт 2298 хуудас баримтыг программд холбож, цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Архивын баримтаас 17 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилсэн.

Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаныханд 10 дугаар сарын 19-ний өдөр Баримт бичгийн стандарт сэдвээр сургалт зохион байгуулж, архивт хадгалагдаж байгаа гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж танилцуулсан. Сургалтанд нийт 30 албан хаагч хамрагдсан.

Төрийн 5 байгууллагын хэвлэмэл хуудасны эхийг хянаж зөвшөөрөл олгосон.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -27
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 0
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -81
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 35
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 3
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -1
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -0
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 17
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -10
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -38
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -30
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -70

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 5
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 61
  • Гэрээний бүртгэл –  20
  • Барьцааны гэрээний бүртгэл – 106
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -6

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -5
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -27
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 1
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 156

Нийт үзүүлсэн үйлчилгээ – 702

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС: 2018 оны эхний 9 сард бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 109 буюу 31 хувь, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 161 буюу 33 хувь тус тус буурч, нийт хүлээн авсан гомдол мэдээлэл 304 буюу 35 хувиар буурсан байна. Гэмт хэрэг 7.9 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 11.6 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд хүний эрүүл мэндэд хохирол учруулах, өмчлөх эрхийн эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд зонхилон бүртгэгдэж байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах, хулгайлах, мал хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүд 3.2 хувиар тус тус буурсан.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 16 байгууллагыг хамруулан зөвлөгөөн зохион байгуулсан.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА: Тус алба нь хэргийн газрын үзлэгт нийт 10 удаа оролцож, үүнээс хүний амь нас хохирсон 2, хулгайн гэмт хэргийн 1, зам тээврийн ослын 6, бусад хэргийн газрын үзлэгт 1 удаа оролцож хэргийн газраас гутлын мөр 3, тээврийн хэрэгслийн мөр 5-ыг бэхжүүлэн авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжилах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 140 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 31 удаа хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 15, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 5, хөнгөн зэргийн гэмтэл 11 тогтоогдсон.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-425 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ: Суллагдах хугацаа дөхсөн 27 хоригдолд хууль, эрх зүйн болон амьдрах ухааны сургалтыг зохион байгуулсан. Хугацаанаасаа өмнө суллагдах шаардлага хангасан 16 хоригдлыг суллагдсаны дараа хүлээн авах ажлын байр, дэмжлэгийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Шинээр 24 хоригдлыг хүлээн авч сургалтын хөтөлбөрийн дагуу 9 сэдвээр сургалт зохион байгуулсан. Мөн дээрх хоригдлуудын цахим үнэмлэх, лавлагаа, мэдээллийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авахад баримт бичгийн зөрчилтэй хоригдол гараагүй.

“Орчин үеийн карьер менежментийн академи” ТББ-тай хамтран 100 хоригдолд 19-ний өдөр “Би амьдралынхаа төлөө юу хийж чадах вэ”, “Харилцаа холбоогоо бэхжүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Шүүхээс шинээр 6 гүйцэтгэх хуудасны 21353000 төгрөгийн гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сард төлбөрийн 10 гүйцэтгэх баримт бичгийн 20416000 төгрөгийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.  

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: 10 сард төлөвлөгөөт шалгалт 7, гүйцэтгэлийн хяналт 13, төлөвлөгөөт бус 2 шалгалт тус тус зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Шалгалтын дүнд 1941.9 мянган төгрөгийг 24 иргэнд нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоосон.

“Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд хүүхдийн тоглоомын 6, сургуулийн биеийн тамирын 3, цэцэрлэгийн 5, нийт 14 тоглоомын болон биеийн тамирын талбайд тандалт, судалгаа хийн илэрсэн зөрчлийг арилгуулах, засварлах, цаашид анхаарч ажиллах талаар орон нутгийн холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын 5 сургууль, СӨБ-ын 11 байгууллагад хяналт, шалгалт хийлээ. 2018 оны хичээлийн жилд багшлах боловсон хүчний хангалт ЕБС-д 97.6%, СӨБ-д 84% хангагдсан, ном сурах бичиг 1-5-р ангид 100%, 6-9-р ангид 50%, 10-12-р ангид 70% тус тус хангагдаж, 1 дүгээр ангид 14 бүлэгт 417 хүүхэд шинээр элсүүлсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Сүмбэр суманд “Хүнсний эрхийн бичиг”-ээр үйлчилдэг 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж, шалгалтаар 9 зөрчил илрүүлж, зөрчлийн 67 хувийг газар дээр нь арилгуулж, зөрчил арилгаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Сумдын ундны усны 7 эх үүсвэр, 6 аж ахуйн нэгж, байгууллагын шинээр гаргасан худгийн усанд чанарын шинжилгээ хийснээс 2 гүний худгийн усанд магнийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.5, хатуулаг, хлорид 1.2 дахин их байгаа нь тодорхойлогдсон тул холбогдох байгууллагуудад зөвлөмжийг хүргүүлсэн.

Дорноговь аймагт бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх 540400 тун вакциныг хүлээн авсан бөгөөд 523 өрхийн 419324 бог малыг хамруулж 419800 тун вакциныг зарцуулаад байна. Одоогийн байдлаар нийт мэдрэмтгий малыг 100% хамруулаад байна.

Хүнсний бүтээгдэхүүний 86, хүнсний ногооны 3, арчдас 42, хоолны 4, нийт 144 сорьцонд  2-9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн  шинжилгээ хийснээс, эерэг сорьц  5-ыг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр 4 байгууллагад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулан, шалгалтын явцад 10 зөрчил илрүүлж, зөрчил арилгах хугацаатай үүрэг өгч, 5 байгууллагад галын аюулгүй байдлын дүгнэлт гаргасан.

Гал унтраах тархалтын сургуулилтыг 3 байгууллагад, гал унтраах тактикийн сургуулилтыг Магнай трейд ХХК-ийн шатахуун түгээх станцид зохион байгуулсан. Гал унтраах тархалтын болон тактикийн сургуулилтанд 31 албан хаагч, аж ахуйн нэгж байгууллагын 68 ажилтан тус тус хамрагдсан.

Багийн Засаг дарга нарт “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журмын хүрээнд 4 цагийн сургалт, төрийн байгууллагын албан хаагчдад 4 удаагийн 6 цагийн сургалтыг зохион байгуулж,  74 албан хаагч, 57 иргэнийг хамруулав.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын мэдээ, Өмнөд бүсийн төвөөс ирүүлсэн шуурхай мэдээний дагуу сэрэмжлүүлэх мэдээг аймгийн телевизээр 2 өдөр 3 удаагийн давтамжтай, цахимаар 2 удаа тус тус мэдээлсэн. Багц мессеж үйлчилгээг ашиглан 1 удаа 249 малчин, мал бүхий иргэдэд Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гар утасны “Анхаар” аппликэйшнийг суулгах, ашиглах талаар 138 иргэнд зөвлөмж өгсөн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР: А.Батмөнхийн нэрэмжит математикийн бүсийн олимпиадыг Сүмбэр суманд зохион байгууллаа. Олимпиадад 10 аймгийн 6-12 дугаар ангийн 214 сурагч, 38 багш оролцсон.

 “Гавьяат багш зөвлөж байна” залуу багш нарын зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөнд нийт 110 хүн оролцож гавъяат багш нар залуу багш нартаа ажлын амжилт, туршлагаасаа хуваалцсан байна.

Цэцэрлэгийн хоол хүнсний эрүүл ахуй, үдийн цай хөтөлбөрийн үйлчилгээнд хяналт шалгалтыг Сүмбэр сумын цэцэрлэг,  сургуулиудын хоол хүнс, үдийн цайны хэрэгжилтэнд хийж, зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан  БСШУСЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 5, БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр 8, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 4, Аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 3, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөмжлөлөөр 7, Үйлдвэрчний эвлэлийн шагналаар 8 ажилтан, албан хаагчийг тус тус шагнасан.

СОЁЛ УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод зохион байгуулагдсан “Дуу бүжгийн чуулга-2018” шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаанд аймгийн Боржигин чуулга оролцон Дуулалт жүжгийн төрөлд Тэргүүн байр, цомын эзэн болж, найрал хөгжим, хөгжмийн удирдаач, хамтлаг бүжиг зэрэг 16 төрөлд тэргүүн болон дэд байруудыг эзэллээ.

Нийтийн номын сан шинээр 87 уншигчид карт нээж соронзон үнэмлэх олгосон. Мөн гэрээр, танхимаар, зөөврөөр нийт 2507 иргэнд 2713  ном олгосон.

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор аж, ахуй нэгж байгууллагын хаягжилтыг Монгол бичгээр бичих тухай аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А\320 дугаар захирамжаар аж, ахуй нэгж байгууллагуудад хүргүүлж, зөвлөмж өгч ажиллаж байна.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦОО, ЭРХ ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газартай хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хуулийн мэдлэг олгох, оролцооны бүлгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор “Дэвжээ-2018” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд ерөнхий боловсролын 5 сургуулийн нийт 60 сурагч оролцлоо.

“Хүүхдийн хөгжил, хамгаалал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн 42 нийгмийн ажилтан, оролцооны бүлгийн чиглүүлэгч багш нарыг чадавхижуулж, хүүхдийн оролцооны бүлгийг идэвхижүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэн үе тэнгийнхэндээ нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдлэг олгох зорилгоор “Үе тэнгийн сургагч багш” бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж 20 сургагч багшийг бэлтгэсэн. Сургагч багш нараар дамжуулан одоогоор нийт 650 сурагч, 350 оюутан залууст нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгоод байна.

“Эерэг сэтгэлгээ, эерэг өөрчлөлтөөр эх нутгаа шинэчилье” уриан дор өсвөр үе, хүүхэд, залуучуудын дуу хоолойг сонсох, тэдний оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч чиг хандлагатай залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор “Би хөгжлийн хөтөч” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 21  хүүхэд оролцсон байна.

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, зохистой зөв хэрэглээг хэвшүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газартай хамтран 6  цахим тоглоомын газарт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Баянтал болон Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг 2 цахим тоглоомын газарт зөвлөмж хүргүүлсэн.

Аймгийн “Өсвөрийн аврагч” тэмцээнийг Онцгой байдлын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, шалгарсан баг тамирчид бүсийн тэмцээнд орох эрхтэй болсон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР: 

Үзүүлэлт 2017 оны 10 сар 2018 оны 10 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 345 379
Гэрийн төрөлт 1 0
Амьд төрсөн хүүхэд 346 378
Амьгүй төрөлт 2 1
Нас баралт 70 50
Эмнэлгийн нас баралт 5 7
Хоног болоогүй нас баралт 5 3
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 0
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 3 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 3917 4075
Амбулаторийн үзлэг 89201 88735
Халдварт өвчин 161 208

Аймгийн Засаг даргын 2018 оны “Үзлэг шинжилгээ зохион байгуулах тухай” А/319 дүгээр захирамжаар  БЗДХ/ХДХВ-ын илрүүлэг шинжилгээний сарын аяныг “Цус эрүүл бол – Бие эрүүл 2” уриан дор 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүллээ. Тус аяны хүрээнд 15-50 насны 7500 иргэнийг  БЗДХ/ХДХВ-ын илрүүлэг шинжилгээнд хамруулахаас одоогийн байдлаар 3997 иргэнийг хамруулж, 53.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөнд орон нутгаас 5 албан хаагч оролцлоо.

“СУПЕР – 8” идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд Говьсүмбэр Эрчим багийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй алтан медалийг хүртэж, “Шилдэг хамгаалагч” болон “Шилдэг довтлогч”, “Шилдэг дасгалжуулагч”- ийн шагналыг хүртсэн байна.

Мөн Хобби клубын нэрэмжит U-16 насны эмэгтэй багуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байрт шалгарсан.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Иргэдийн спортын их наадам” төслийн хүрээнд анхан шатны тэмцээнүүдийг аймгийн хэмжээнд 3 суманд зэрэг зохион байгуулж, 30 багийн 650 гаруй иргэд оролцсон.

Усан спорт сургалтын төвөөр 10 дугаар сарын 20-ны байдлаар давхардсан тоогоор нийт 620 иргэн үйлчлүүлснээс 591 хүүхэд, 29 насанд хүрэгчид байна. Анхан шатны сургалтанд хүүхэд 18, насанд хүрэгч 1,  давтан сургалтанд хөнгөлттэй үнээр 39 хүүхэд,  насанд хүрэгч 3 иргэн суралцаж байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР: Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс 74 ажлын байрны захиалгыг авч 56 иргэнийг байнгын ажлын байранд, 21 иргэнийг түр ажлын байранд зуучилсан. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг 15 иргэнд мөн ажил идэвхитэй хайгч 36 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн төслийн гэрээг байгуулж, ажлын байр дэмжих хөтөлбөрөөс 8 иргэнд 40.0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөрөөс 1 иргэнд 3.0 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрөөс 1 иргэнд 2.0 сая төгрөг, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс 6 иргэнд 25.0 сая төгрөгийг тус тус олгосон.

Нийтийг хамарсан ажлын хүрээнд хүнсний ногоо тариалсан Сүмбэр хүлэмж, Сүмбэр задгай талбай, Шивээ задгай талбай, Шивээ хүлэмж, Баянтал хүлэмж гэсэн 5 иргэдийн бүлэг нийт 6.3 тн хүнсний ногоо хурааж авсан байна.

ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР: Зорилтот бүлгийн 55 иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг болон халдвар судлалын эмч нарын багтай хамтран сүрьеэ өвчний үзлэгт хамруулсан.

Ахмад настны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Ахмадаа хүндэлье“ сарын аяныг зохион байгуулсан. Тус аяны хүрээнд Боржигин чуулгатай хамтран хүндэтгэлийн арга хэмжээ, урлагийн тоглолт, баярын хурал зохион байгуулсан нийт 300 гаруй ахмад оролцсон. Мөн Ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд  “Ахмадаа ачилъя” болзолт уралдааныг зохион байгуулж, нийт 17 анги, хамт олон идэвхитэй оролцож 50 гаруй ахмад настанд тусалж, сэтгэлийн бэлгээ гардуулсан.

Аймгийн хэмжээнд харьяалалгүй 552 ахмад настанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулан, тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ганц бие 6 ахмад настан, хүндэт донор 1 ахмад настан, алдар цолтон 6 ахмад настанд орон сууцны хөлс, түлшний хөнгөлөлтийг олгосон. Тус арга хэмжээнд нийт 7.76 сая төгрөг зарцуулсан байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах Засгийн газрын 218 дугаар тогтоолын хэрэгжилт, Аймгийн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүй нөөцөд 175тн өвс, 95тн тэжээлийг бэлтгэхээс, аймгийн аюулгүйн нөөцөд 7.0 сая төгрөгөөр 7.5 тн эрдэс тэжээл, 27.0 сая төгрөгөөр 80 тн өвс, Сумын аюулгүйн нөөцөд 25.0 сая төгрөгөөр 73 тн өвс, Баянтал сумын аюулгүйн нөөцөд 6.0 сая төгрөгөөр 20 тн өвс, Шивээговь сум аюулгүйн нөөцөд 5.2 сая төгрөгөөр 16тн өвс бэлтгээд байна.  Мөн аюулгүйн нөөцөд 2017 оны үлдэгдэл 29.9 тн өвс байгаагаас Сүмбэр суманд 15.4 тн өвс, Баянтал суманд 6.4 тн өвс, Шивээговь суманд 8.1 тн өвс тус тус байна.

Ангилалт, хянан баталгаажуулалтын ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд зохион байгууллаа. Мал сүрэгт хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог тооцоход бод малд хангалттай, бог малын хувьд нэг хуцанд 73 хээлтэгч, нэг уханд 94 хээлтэгч оногдож байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 46 хуц, 299 ухна дутагдаж байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны “Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийх тухай” А/332 тоот захирамжийн дагуу урьдчилан сэргийлэх тарилгыг хийж байна. Вакцинжуулалтад 235000 хонийг хамруулахаас 175250 хонь хамрагдаж, гүйцэтгэл 75 хувьтай байна.

“Аймаг дундын отрын бүсийн зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж, аймаг дундын “Малх”  отрын бүс нутагт Дундговь аймгаас хонин толгойд шилжүүлсэнээр 35000 толгой мал, манай аймгаас хонин толгойд шилжүүлсэнээр 78725 толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэсэн.

Улсын төсвийн 36.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Вектор ус дриллинг” ХХК-тай  гэрээ байгуулан Сүмбэр сумын 6-р баг, Шивээговь сумын 2 дугаар багт инженерийн хийцтэй 2 худаг гаргаж, улсын комисст хүлээлгэн өгсөн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан хуваарийн дагуу Улсын төсвийн 39.0 сая төгрөгийн хөрөнгөөр 30000 га талбайд бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулахаас 16000 га талбайд хортон мэрэгчийг устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, гүйцэтгэл 66.7 хувьтай байна.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээ

10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7500 6000
Цул 9500 9000
2 Хонины мах Ястай 5500 4500
Цул 7500 7000 -250
3 Адууны мах Ястай 5500 4000 -250
Цул 7000 6500
4 Ямааны мах Ястай 4500 3500
Цул 6500 6000
5 Тахианы мах Гуя 7500 6200
Мөч 7200 6500
6 Лууван Монгол 1200 900 -250
Хятад    
7 Төмс Монгол 700 600 -150
Хятад    
8 Байцаа Монгол 1000 800 -100
Хятад    
9 Чинжүү Монгол 5000 5000
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 1200 1000 -100
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1500 1300
Хятад 1000 900 -150
12 Улаан лооль Монгол 5500 5000
13 Өргөст хэмх Монгол 5000 4500
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2000 1200 -500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой    
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2500 2000
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй    
18 Талх Чойр /Шивээ/ 3200  
19 Өндөг ОХУ 2800   +25
Монгол 1900 800 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 450 280 +150
Задгай 1-р зэрэг 400 270 +50
Задгай 2-р зэрэг 1500 1500
Савлагдсан д/дээд 1200 1000
Савлагдсан дээд 950 900 +150
Савлагдсан 1-р зэрэг 1600 1600 +150
Савлагдсан 2-р зэрэг 1500 1400 +50
21 Ургамлынтос Олейна 1300 1100
Алтан 1000 900
22 Гоймон Алейка 4800 4500
А/т савхан 3600 3500

 

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР: “Шинэ Монгол магнетит” ХХК, “Эм Ди Эф И” ХХК-иудын ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан.

Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Япон улсад төвтэй “Монголын экологи мэдээллийн төв” ТББ, Монгол Улсын боловсролын их сургуулийн, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн зэрэг газруудтай хамтран мод, сөөг тарих үржүүлэх арга зүй сэдвээр 2 удаагийн сургалт зохион байгуулж нийт 248 иргэнийг хамруулж, бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгууллаа. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд шинээр 7588 мод, бут тарьсан байна

“Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 12-14-ний өдрүүдэд “Говийн бүсийн тогооч, зөөгч нарын ажил мэргэжлийн уралдаан”-ыг зохион байгууллаа. Тус тэмцээнд 4 аймгийн 100 гаруй оролцогч 5 төрлөөр өрсөлдөж, Говьсүмбэр аймгийн баг гранпри шагналыг хүртсэн.

Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн сургуультай хамтран 19-ний өдөр “Аялал жуулчлалын үйчилгээний ажилчдыг чадавхижуулах” сургалтыг зохион байгуулж, нийт 7 аж ахуйн нэгж, байгууллагын 28 үйлчилгээний ажилтан хамрагдлаа.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР: 10 дугаар сард 8 хугацааны мэдээг нийт 248, климат агро дундаж мэдээ Хөдөө аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг нийт 3, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус www.govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд байршуулсан. 2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд хүчтэй салхины сэрэмжлүүлэг мэдээ зарласан

ТЭЭВЭР, АВТО ЗАМЫН ТАЛААР: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 267, өссөн дүнгээр 3301 тээврийн хэрэгсэл орсон байна.

Хот хооронд 1018 иргэн, сум хооронд 245 иргэн зорчиж,  хот доторх 41 таксинд замын хуудас олгосон бөгөөд 75 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР: 2018 онд газрын төлбөрийн орлого 132 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 10 дугаар сарын байдлаар 142.9 сая төгрөг төвлөрүүлж, 100.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Хуулиа дээдэлье-ажлаа таниулъя” уриан дор 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүмбэр суманд байгууллага сурталчилах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэхээс гадна ашиглагдаж буй бүх төрлийн багаж, тоног төхөөрөмж, программ хангамж, төлөвлөгөө зэргийг танилцуулан, санал авч нийт давхардсан тоогоор 101 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 4 ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна. Үүнээс Цэргийн алдар хөшөөний тохижилтын ажлыг “Топ универсал констракшн” ХХК 30 хувьтай, Сүмбэр сумын 3 ба 8 дугаар байрны дундах тоглоомын талбайн тохижилтын ажил 70 хувьтай, аймгийн Засаг даргын Тамгын газрын гадна фасад засварын ажил 40 хувьтай, нийтийн эзэмшлийн явган замын ажил 10 хувьтай тус тус хийгдэж байна.

ОРОН НУТГИЙН ӨМЧ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР: 2018 онд Улсын төсвийн 1.41 тэрбум төгрөгийн 14 ажил, Орон нутгийн төсвийн 160.7 сая төгрөгийн 1 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн 1.214 тэрбум төгрөгийн 15 ажил, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 169.8 сая төгрөгийн 7, нийт 2.96 тэрбум төгрөгийн 37 худалдан авалтыг зохион байгуулахаас 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2.44 тэрбум төгрөгийн 35 худалдан авалтыг хууль, тогтомжийн хүрээнд зохион байгуулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Үүнээс 34 худалдан авалтыг цахимаар зохион байгуулаад байна.

3 суманд Орон нутгийн хөгжлийн сангаас 25 ажил үйлчилгээнд 380.5 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 23 ажлын 337.4 сая төгрөгний гэрээг байгуулаад байна.

Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор манай аймагт Төрийн өмчөөс орон нутгийн өмчид 369.5 сая төгрөгийн хөрөнгө шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар Байгаль орчин, аялал жуучлалын газрын 151.0 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэн авсан.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас залуу гэр бүлийг дэмжих зорилтын хүрээнд 1 гэр бүлд 5 ханатай гэр олгосон.

Сумын ахмад настнуудтай “Ардын уламжлал, ёс заншлаас суралцъя” сэдвээр уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтанд залуу эцэг, эхчүүд, хөгжих өрхийн төлөөлөл оролцсон.

Ахмадын хороотой хамтран ахмад настнуудын дунд “Орон нутгаа танин мэдье” 2 өдрийн тойрон аяллыг зохион байгуулсан. Тус аялалд 34 ахмад настан оролцлоо.

“АА”-ийн Боржигин сумдын бүлгүүдийн уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтын үр дүнд суманд “АА”-ийн бүлэг нээгдэх боломж бүрдсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэсэн.

СҮМБЭР СУМ:  Тус сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний уурхайн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулан  иргэдээс санал авсан бөгөөд иргэдээс нүүрсний уурхайн үйл ажиллагаа эсэргүүцсэн санал ирсэн.

2 дугаар багийн өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд сум, орон нутгаас хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн мэдээллийг танилцуулан, тэдний санал бодлыг сонссон. Өдөрлөгт Өрхийн эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллежоос иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн дунд АХА асуулт, хариултын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, сумын “Соёл, урлаг, спорт нийгмийн салбаруудад чиглэсэн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд малчин залуучуудын дунд Хөдөөгийн баясгалан урлаг, спортын өдөрлөгийг зохион байгуулж, 145 малчин залуус оролцсон байна.

Дэлхийн Зөн ОУБ-ын 15000 долларын хөрөнгө оруулалтаар 1 дүгээр цэцэрлэгийн харьяа Аяганы хонхор дахь гэр цэцэрлэгийн гадна хашаа, тоглоомын талбайг тохижуулж, ашиглалтанд хүлээн авсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн 36.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй гэрээ байгуулан 1, 2, 5 дугаар сургуульд 9 багш ширээ, 180 сурагч сандал, ширээг худалдан авч өглөө.

Орон нутгийн хөгжлийн сангийн 115.5 сая төгрөгөөр Нийтийн эзэмшлийн орон сууцнууд /Радио релейны байр, ХБ-10, ХБ-11 дугаар байр/-ын дээвэр засвар, гадна фасадны засварын ажлыг гүйцэтгүүлж, ажлын явц 90.0 хувьтай байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Олон Улсын ахмадын баярыг тохиолдуулан Шивээ Овоо ХК, Страто ХХ -тай хамтран 240 ахмад настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан. Уг арга хэмжээний үеэр Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр 3, сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 3 ахмад настан тус тус шагнагдсан.

Аймгийн Боржигин өв музейтэй хамтран төрийн албан хаагчдын дунд “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд 105 төрийн албан хаагч буюу нийт төрийн албан хаагчдын 70% -ийг хамрууллаа.

Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хорт зуршлаас урьдчилан сэргийлье” арга хэмжээг 2018 оны 10 сарын 9-ний өдөр зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээ, мэдээллийг хүргэн ажилласан. Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 300 сурагч хамрагдлаа.

Сумын Засаг даргын 2018 оны А\152 дугаар захирамжаар золбин нохой, муур устгах ажлыг 2018 оны 10-р сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж, 41 нохой, 13 муур устгасан байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us