Говьсүмбэр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос үйлчилгээний ажилчдын зөвлөгөөнийг жил бүр хийдэг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөнийг АЗДТГ-ын Т.Алтанцэцэг даргатай Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Гантөмөр нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ЗДТГ-ын дарга Д.Содном нар мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөнөөс гарах баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Зөвлөгөөнд нэгдсэн эмнэлэг болон аймгийн төр хувийн хэвшлийн үйлчилгээний ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, удирдах ажилтнуудын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнд “Зохистой хөдөлмөр ба харилцааны ур чадвар” сэдвээр МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ба МҮЭХ-ны байр суурь” сэдвээр МААХҮЭ-ны дарга М.Алтанцэцэг, “Үйлчилгээний ажилчдын харилцаа хандлага” сэдвээр Аймгийн ТЗУГ-ын дарга М.Анхбаяр, “Үйлчилгээний газруудад мардөгдөх дүрэм журам, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр МХГ-ын улсын байцаагч Ф.Болорцэцэг нар илтгэл тавьж, санал хэлэлцүүлэг явагдлаа. Тус зөвөлгөөний үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан 9 хүнд ТҮЭ-ийн холбооны болон албан байгууллагуудын шагналыг хүртээв.