ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ СОРИЛ БОЛЛОО

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд өрнөж байна. Энэ ажлын хүрээнд 2018 оны 11 сарын 14 -өөс 17-ны хооронд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс хамтарсан 7 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж ярилцлага, тестийн сорил, албан байгууллагуудын бичиг баримтын үзлэгийг явууллаа.

IMG_1034

Говьсүмбэр аймгийн 150 гаруй төрийн жинхэнэ албан хаагч, 20 байгууллагын удирдах албан тушаалтнууд ярилцлага болон үндсэн хууль, ирэх оноос мөрдөгдөх төрийн албаны тухай хууль, компьютерийн хэрэглээний программын мэдлэг шалгах 600 гаруй асуултын сангаас түүвэрлэн авсан асуулт бүхий тестийн сорилд хамрагдсан. Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд энэхүү суурь судалгаа ихээхэн дэмжлэг болно гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг энэ сарын 30 гэхэд орон даяар явуулж дуусган төв комисс нэгдсэн дүнг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.

IMG_1030

Мөн тус сорилын үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Тамгын газрын дарга Д.Содном, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, төв комиссын нарийн бичгийн дарга Ч.Дондогмаа нар Говьсүмбэр аймагт явагдаж буй шалгалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж зарим үүрэг чиглэл өглөө.

b4df95a6e81d7a5a8dded54c40b267cb

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us