ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, “Эйбл софт” ХХК хамтран зохион байгуулсан Эйбл систем болон түүнд суурилсан програмын талаар сургалт болж өнгөрлөө.

Төрийн байгууллагуудын ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулах, төсөв хөрөнгийг хэмнэх, төрийн үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “ABLE” програмын сургалт Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эйбл софт” ХХК-тай хамтран зохион байгуулсан. Сургалтанд Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Сүмбэр, Шивээ, Айраг сумдын 14 агентлагийн дарга, эрхлэгч, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан зэрэг 65 ажилтан, албан хаагчид хамрагдсан.

Able бол байгууллагын үйл ажиллагаа, хяналт, удирдлагын цогц онлайн систем юм. Able дээр төрийн байгууллагад зориулсан олон төрлийн програм хангамжууд байрладаг. Энэ бол дотоодын зах зээлд зориулагдсан ямар нэгэн нээлттэй эх дээр суурилагдаагүй цэвэр монгол програм юм.

Able-ийг өнөөдөр төрийн болон бизнесийн  байгууллагын 18000 гаруй ажилтан өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

IMG_0361IMG_0363

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us